Украинд амиа алдсан цэргийн ар гэрийнхэнд 5 сая рубль олгоно

Хуучирсан мэдээ: 2022.06.07-нд нийтлэгдсэн

Украинд амиа алдсан цэргийн ар гэрийнхэнд 5 сая рубль олгоно

Украинд амиа алдсан цэргийн ар гэрийнхэнд 5 сая рубль олгоно

Владимир Путин өчигдөр Украин, Сири улсад амиа алдсан ОХУ-ын Үндэсний гвардийн цэргүүдийн ар гэрийнхэнд таван сая рубль буюу ойролцоогоор 81500 ам.доллар олгох зарлигт гарын үсэг зуржээ. Росгвардиа гэгдэх ерөнхийлөгчийн тусгай алба Украин, Сирид хамгийн их амиа алдаж байгааг энэхүү зарлиг баталж байна гэж ажиглагчид дүгнэв.

Путины шууд тушаалаар ажилдаг тус гварди нь терроризм, зохион байгуулалттай гэмт хэргийн эсрэг тэмцэхээр 2016 онд байгуулагджээ. Мөн дотооддоо элдэв жагсаал, бослогыг дархад оролцдог байна.

Барууны шинжээчид Украиныг түргэн эзлэн авахын тулд дайны эхэнд Орос Росгвардын цэргүүдийг илгээсэн гэж үзэж байна. Тэр дундаа нийслэл Киевийг эзлэн авч, дэг журмыг тогтоохын тулд Путин өөрийн армиа илгээсэн гэж шүүмжилж байгаа юм.

Бодит байдал дээр Оросын цэргүүд Киев болон Украины хоёр дахь хот Харьковт цохигдсон бөгөөд одоо Донбассын зүүн бүс дэх ширүүн тулаанд анхаарлаа хандуулж байна. Путин амь үрэгдсэн болон шархадсан цэргүүдийн ар гэрийнхэнд нөхөн олговор олгох талаар аль хэдийн зарласан.

Орос улс гуравдугаар сарын 25-наас хойш 1351 цэргийн албан хаагч амиа алдаж, 3825 хүн шархадсан гэж мэдээлснээс хойш хохирогчдын тоог шинэчлээгүй байна. Украин болон барууны засгийн газрууд одоогийн байдлаар Оросын  хохирлын хэмжээ хэд дахин их байгаа гэж мэдэгджээ. (1 доллар = 61.35 рубль)

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж