Газрын тосны үнэ тасралтгүй өссөөр байна

Хуучирсан мэдээ: 2022.06.07-нд нийтлэгдсэн

Газрын тосны үнэ тасралтгүй өссөөр байна

Газрын тосны үнэ тасралтгүй өссөөр байна

Өнгөрсөн долоо хоногт олон улсын томоохон биржүүд дээр “Брент” төрлийн газрын тосны үнэ 112.41-121.85 ам.доллар/баррель, “WTI” төрлийн газрын тосны үнэ 111.2-121.0 ам.доллар/баррелийн хооронд хэлбэлзсэн байна.

“Брент” төрлийн газрын тосны үнэ 2022 оны зургадугаар сарын 07-ны өдрийн байдлаар 120.46 ам.доллар/баррель, “WTI” төрлийнх 119.4 ам.доллар/баррель байгааг өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад “Брент” төрлийн газрын тосны үнэ 1.91 хувиар, “WTI” төрлийн газрын тос 4.12 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна.

БНХАУ “COVID-19” цар тахлын хязгаарлалтыг сулруулсан, хөрөнгө оруулагчид газрын тосны үнээс үл хамааран бодлогын хүүгээ өсгөх хандлагатай байгаа зэрэг шалтгааны улмаас газрын тосны үнэ нэг баррель нь 120 ам.долларыг давсан байна.

Өнгөрсөн 7 хоногт OПЕК-ийн Өргөтгөсөн бүлэг хуралдаж Орос Украины мөргөлдөөн эхэлснээс хойш 3 сар гаруй хугацаанд анх удаа Оросын газрын тосны экспортын эсрэг хориг арга хэмжээнээс үүдэлтэй дэлхийн нийлүүлэлтийн хомсдолын талаар хэлэлцсэн. Тус хурлаар ирэх 7, 8 дугаар сард газрын тосны гарцыг 648 мянган баррель буюу 50 хувиар нэмэгдүүлэх шийдвэр гаргасан.

“Ritterbusch and Associates” ХХК-ийн захирал Jim Ritterbusch хэлэхдээ, “ОПЕК+-ийн шийдвэр болон стратегийн газрын тосноос гаргаж байгаа (SPR) зэрэг нь газрын тосны нийлүүлэлтийг хангалттай түвшинд байлгаж байна, мөн боловсруулах үйлдвэрүүдийн эрэлт хэдхэн жилийн өмнөхөөс мэдэгдэхүйц буурсан байна" гэв.

“Citi Research” банк 2022 оны 02 дугаар улирлын “Брент” төрлийн газрын тосны үнийг 14 ам.доллараар нэмэгдүүлж баррель нь 113 ам.доллар, 3,4 дүгээр улиралд 12 ам.доллараар нэмэгдүүлэн 85-99 ам.доллар болох таамаг гаргасан. Тус банк 2023 оны “Брент” төрлийн газрын тосны үнийг дунджаар 75 ам.доллар байна гэж тооцоолж байгаа бөгөөд олон улсын эдийн засгийн нөхцөл байдал, Хятадын хөл хорио, газрын тос, шатахууны үнийн өсөлт зэргээс шалтгаалан 2022 онд газрын тосны эрэлт 2.3 сая баррелиар буурна гэж үзэж байна.

Италийн газрын тосны “Eni SpA” болон Испанийн “Repsol SA” компаниуд ОХУ-ын эсрэг тавьсан хориг арга хэмжээнээс үүдэлтэй газрын тосны нийлүүлэлтийг нөхөхийн тулд ирэх сараас эхлэн Венесуэлийн газрын тосыг Европ руу тээвэрлэж эхлэх боломжтой гэж эрх бүхий албан тушаалтнууд мэдэгдсэн /АНУ Венесуэлийн эсрэг 2 жилийн өмнөөс хориг тавьсан байгаа/. Мөн АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Саудын Араб руу айлчлах төлөвтэй гэдгийг  олон нийтэд мэдэгдсэн бөгөөд эх сурвалжийн мэдээлснээр Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж Мохаммед бин Салмантай яриа хэлэлцээ хийх юм гэжээ.

Жо Байден АНУ-ын шатахууны үнийг бууруулах арга зам хайж буй энэ үед АНУ-Саудын Арабын харилцааг бэхжүүлэх зорилготой айлчлал болох бөгөөд уг айлчлалаар Саудын Арабын газрын тосны нийлүүлэлтийн талаар эерэг үр дүн гарч болзошгүй юм.

(Эх сурвалж: www.bloomberg.com; www.investing.com; www.oil.in-en.com; www.reuters.com; www.oilprice.comwww.eia.gov.mn зэрэг веб сайтын мэдээг үндэслэв.)

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж