Монгол Улсын гадаад өрийн нийт хэмжээ 33 тэрбум давав | News.MN

Монгол Улсын гадаад өрийн нийт хэмжээ 33 тэрбум давав

Монгол Улсын гадаад өрийн нийт хэмжээ 33 тэрбум давав

Монгол Улсын гадаад өрийн нийт хэмжээ 33 тэрбум давав

Монгол Улсын гадаад өрийн нийт хэмжээ 2022 оны эхний улирлын байдлаар 33.89 тэрбум ам.доллар болжээ. Энэ нь өмнөх улирлаас 2.5 хувиар өссөн үзүүлэлт бөгөөд эдийн засагчид үүнийг компаниуд хөрөнгө оруулагчдаас татсан шууд хөрөнгө оруулалтын хэмжээ өссөнтэй холбон тайлбарлаж байна.

Оны эхний улиралд шууд хөрөнгө оруулалтын хэмжээ 12 тэрбум ам.доллар болж, өмнөх улирлаас 1.9 хувиар өссөн бол Засгийн газар болон Төв банкны богино хугацаат өрийн үлдэгдэл тус тус буурчээ. Төв банкнаас мэдээлснээр, нийт өрийн 24.7 хувь нь Засгийн газрын гаргасан бонд, 7.6 хувь нь Төв банкны өр, 26.3 хувь нь бусад салбарын өр байгаа бол үлдсэн багахан хувийг банкнаас бусад хадгаламжийн байгууллагын өрийн үлдэгдэл эзэлж байгаа аж.

Монгол Улсын Засгийн газраас оны эхний улиралд олон улсын зах зээлд гаргасан урт хугацаат өрийн бичгийн үлдэгдэл 2.6 тэрбум ам.доллар байгаа бол олон улсын байгууллага, хандивлагч улс орон зэрэг 24 институцээс авсан 305 төсөл, хөтөлбөрийн зээлийн үлдэгдэл 5.76 тэрбум ам.доллар байна. Эдгээр өрийн үлдэгдэл нийлбэр дүнгээрээ өмнөх улирлаас нэг хувиар буурчээ.

Гадаад өр өнгөрсөн 2021 оны III улирлын байдлаар 33.3 тэрбум ам.доллар хүрсэн. Тухайн үед Засгийн газрын гадаад өр найман тэрбум 449 сая ам.доллар буюу нийт гадаад өрийн 25.3 хувийг эзэлж, өрийн өсөлт Засгийн газрын зээлийн ашиглалтаас шалтгаалсан байв. Харин 36.4 хувь буюу нийт 12 тэрбум ам.долларыг компани хоорондын зээллэг буюу гадаадын шууд хөрөнгө оруулалт эзэлж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-06-07 64.119.31.162

Төр барихад бас ур чадвар, мэдлэг, эх орноо гэсэн сэтгэлтэй хүмүүсийн ажил байдаг. Ард түмэнээ сэтгэл хангалуун амьдруулдаг.

Avatar

Зочин 2022-06-07 103.57.93.170

СУМЪЯАБАЗАР LRT гэдэг 2.8 тэрбум $ өр тавихаа мартаарай.Бариад идчихнэ шүү

Avatar

Зочин 2022-06-07 103.80.210.183

одоо идэхгүй бол өр тавьна.

Avatar

харамсалтай 2022-06-07 64.119.18.26

Ерөнхи йлөгч ӨР барагдуулах талаар дорвитой ажил хийх хэрэгтэй. НЭГЭНТ асар их өртэй манай орны хувьд бүрэн хэмнэлтийн бодлого явуулах ёстой. ОДООНООС олимп, дэлхийн аваргын медальтанд насаар нь ОЛГОДОГ мөнгийг болих хэрэгтэй. БААТАР, гавъяат, … мөнгөн урамшуулал дагалддаг бүр шагналаа одоо түр азнаж -ӨРӨӨ барагдуулахад анхаарлаа хандуулаач.

Avatar

Зочин 2022-06-07 213.87.145.95

!!!!!!!!!!!! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — http://gg.gg/119gme

Avatar

Зочин 2022-06-07 203.23.49.49

Дампуурч Хятадууд орж ирэх үү

Avatar

Зочин 2022-06-07 202.9.41.10

Ихэнх өр нь АН төрийн эрх барьж засгийн газрыг бүрдүүлж байхдаа тавьсан бонд нэртэй өрүүд юм. өөрсдөө тэр өрнөөсөө сайн цохисон нь гарцаагүй. тэдний тавьсан өрийг одоогийн засгийн газар төлөх гэж ядарч байна даа.

Avatar

Хүлээж сууна 2022-06-07 66.181.181.53

Хэн өр тавьсан нь гол биш ээ. АН ч байна уу? МАН ч байна уу?Хамгийн гол нь монгол улс гэх нэрийг барьж гайгүй хэдэн ордоо л барьцаанд тавьж зээл аваа ш дээ. Ямар нэг барьцаагүй мөнгө зээлүүлнэ гэж юу байхав Тэр дундаа Хөрөнгийнх нь ихэнхийг эзэмшийн Яанкуудын банк шүү.Боддоо. Өртэй улс хөгжин цэцэглэсэн улс гэж дуулсан уу?Залуус дуулсан байж мэднэ.Өвөө эмээ нартаа өнгөтөөр яриад өгөөрэй хүлээж байгаа шүү хүүхдүүдээ!!!.хайртай шүү

Avatar

Зочин 2022-06-07 64.119.25.44

АН, 1995 онд засгийн эрхэнд гарахад Засгийн газрын өр 2 тэрбум гаруйхан байсан гэдэг. Гэтэл ардчилагчид 5 жилийн дотор 7 тэрбум гаруй болгон өсгөсөн . Бүр төсвийн гадуур ,УИХ-ын хяналтгүй дураар зарж, зээлийн хөрөнгөөр туйлсан гээд л байдагОдоо засгийн газрын өр 8 тэрбум орчим байх.Дарханы засмал зам, Шинэ нисэх буудал г.м бүтээн байгуулалтад бага зэрэг зээл авахыг УИХ арга буюу зөвшөөрдөг бололтой.МАН-ын нөхөд гадаад зээлийг аль болохоор бууруулах,бага хүүтэй зээлээр солих,зээл нэмэхгүй байхы

Avatar

Зочин 2022-06-07 98.37.80.18

MAN buruutai

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж