Монгол Улсын гадаад өрийн нийт хэмжээ 33 тэрбум давав

Хуучирсан мэдээ: 2022.06.07-нд нийтлэгдсэн

Монгол Улсын гадаад өрийн нийт хэмжээ 33 тэрбум давав

Монгол Улсын гадаад өрийн нийт хэмжээ 33 тэрбум давав

Монгол Улсын гадаад өрийн нийт хэмжээ 2022 оны эхний улирлын байдлаар 33.89 тэрбум ам.доллар болжээ. Энэ нь өмнөх улирлаас 2.5 хувиар өссөн үзүүлэлт бөгөөд эдийн засагчид үүнийг компаниуд хөрөнгө оруулагчдаас татсан шууд хөрөнгө оруулалтын хэмжээ өссөнтэй холбон тайлбарлаж байна.

Оны эхний улиралд шууд хөрөнгө оруулалтын хэмжээ 12 тэрбум ам.доллар болж, өмнөх улирлаас 1.9 хувиар өссөн бол Засгийн газар болон Төв банкны богино хугацаат өрийн үлдэгдэл тус тус буурчээ. Төв банкнаас мэдээлснээр, нийт өрийн 24.7 хувь нь Засгийн газрын гаргасан бонд, 7.6 хувь нь Төв банкны өр, 26.3 хувь нь бусад салбарын өр байгаа бол үлдсэн багахан хувийг банкнаас бусад хадгаламжийн байгууллагын өрийн үлдэгдэл эзэлж байгаа аж.

Монгол Улсын Засгийн газраас оны эхний улиралд олон улсын зах зээлд гаргасан урт хугацаат өрийн бичгийн үлдэгдэл 2.6 тэрбум ам.доллар байгаа бол олон улсын байгууллага, хандивлагч улс орон зэрэг 24 институцээс авсан 305 төсөл, хөтөлбөрийн зээлийн үлдэгдэл 5.76 тэрбум ам.доллар байна. Эдгээр өрийн үлдэгдэл нийлбэр дүнгээрээ өмнөх улирлаас нэг хувиар буурчээ.

Гадаад өр өнгөрсөн 2021 оны III улирлын байдлаар 33.3 тэрбум ам.доллар хүрсэн. Тухайн үед Засгийн газрын гадаад өр найман тэрбум 449 сая ам.доллар буюу нийт гадаад өрийн 25.3 хувийг эзэлж, өрийн өсөлт Засгийн газрын зээлийн ашиглалтаас шалтгаалсан байв. Харин 36.4 хувь буюу нийт 12 тэрбум ам.долларыг компани хоорондын зээллэг буюу гадаадын шууд хөрөнгө оруулалт эзэлж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж