Америк тивийн дээд уулзалтаас зарим орныг хасчээ | News.MN

Америк тивийн дээд уулзалтаас зарим орныг хасчээ

Америк тивийн дээд уулзалтаас зарим орныг хасчээ

Америк тивийн дээд уулзалтаас зарим орныг хасчээ

Америк тивийн улс орнуудын дээд хэмжээний уулзалт энэ долоо хоногт болно. Уг уулзалтаас Куба, Венесуэл, Никарагуа улсуудыг хассан нь шүүмжлэл дагуулав.

Бөмбөрцгийн баруун хагасын бүх улсыг уриагүй тул арга хэмжээг алгасна гэж Мексикийн ерөнхийлөгч дургүйцлээ илэрхийллээ. “Америк тивийн бүх улс орон оролцохгүй ийм дээд хэмжээний уулзалт байж болохгүй” гэж тэрбээр хэлжээ.

Мексикийн ерөнхийлөгч Андрес Мануэль Лопез Обрадор ийнхүү бойкот зарласан нь Лос-Анжелес хотноо болох дээд хэмжээний уулзалтын ач холбогдлыг бууруулж болзошгүй юм. Энэ уулзалтаар бүс нутгийн цагаачлал, эдийн засгийн сорилтыг шийдвэрлэх зорилготой. Мексикийн ерөнхийлөгч уулзалтад өөрөө оролцохгүй хэдий ч Гадаад хэргийн сайд нь оролцох юм. Цагаан ордноос мэдээлснээр, Андрес Мануэль Лопез Обрадор ирэх сард Вашингтон хотноо Байдентай биечлэн уулзах юм байна.

Дээрх улсуудыг хасах шийдвэр нь долоо хоног үргэлжилсэн хэлэлцээний дараа гарсан. Энэ нь гурван улсын хүний эрхийн асуудал болон ардчилал дутмаг байгаатай холбоотой гэж АНУ-ын холбогдох албан тушаалтан мэдэгджээ. “Дээд хэмжээний уулзалтын гол элементүүдийн нэг нь ардчилсан засаглал юм. Энэ улсуудыг зөөлнөөр хэлэхэд үлгэр жишээ улс биш” гэж Төрийн департментын хэвлэлийн төлөөлөгч Нед Прайс хэлэв.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

big mistake 2022-06-07 192.82.76.107

tsaashid ch urigdan ochih ylsiin too bagasan hymigdah bolovyy, anu ochson gazar bydliantai gej …

Avatar

Зочин 2022-06-07 66.181.160.44

Америкийн шудоага иргэд одоо босцгоож тэнэг ерөнхийлөгчөө зайлуулмаарм

Avatar

xet sh 2022-06-07 132.194.33.146

tende amidrax ni baij l baig.

Avatar

Зочин 2022-06-07 213.87.145.95

!!!!!!! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — http://gg.gg/119gme

Avatar

ҮНЭН 2022-06-07 66.181.178.90

КУБА, НИКРАГУА, ВЕНЕСУЭЛЫГ ЯМАР УЛС ГЭХЭВ ДЭЭ

Avatar

Зочин 2022-06-07 202.21.107.95

АНУ-г газрын хөрснөөс арчаачээ…Орос, Хойд Солонгос,Хятад ..нэг хоёрын гурвааа…

Avatar

ҮНЭН 2022-06-07 66.181.178.90

ХАХА ЧИ НЭГ ХҮЧТЭЙ УНГАЧИХ ТЭГВЭЛ АРЧИГДЛАА Л ГЭСЭН ҮГ

Avatar

Зочин 2022-06-07 202.9.41.10

АНУ ийм дээрэлхүү, ялгаварлан гадуурхдаг, шударга биш улс юм. Нэртэйгээр нь америк тивийн улсын тооноос энэ 3 улсыг хасчих хэрэгтэй. АНУ чинь дэлхийн эзэн гэж өөрсдийгөө боддог.Тэд юу хүснэ түүгээр нь болно

Avatar

АНУ-ыг Хүүхдүүд шүтэн бишрээд л байгаарай даа 2022-06-07 66.181.181.53

Америкийн ардчилал гэдэг нь хаа таарсан газраа нэгнээ арав хориор нь буудаж алаад байх юм уу? Өнөө бусдад тулгадаг хүний эрх гэгч нь энэ үү? Оросуудыг дайн хийж гэм зэмгүй хүний амь эрсдэж байна гэж шүүмлэх ч дайн эхэлсэн 3 сард амь ирэгдсэн хүмүүс тооны хувьд нэг их дутахгүй иргэнээ буудаж алав бололтой. Энх амаглан дайн дайжингүй байхад ш дээ.Ямарав?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж