Америк тивийн дээд уулзалтаас зарим орныг хасчээ

Хуучирсан мэдээ: 2022.06.07-нд нийтлэгдсэн

Америк тивийн дээд уулзалтаас зарим орныг хасчээ

Америк тивийн дээд уулзалтаас зарим орныг хасчээ

Америк тивийн улс орнуудын дээд хэмжээний уулзалт энэ долоо хоногт болно. Уг уулзалтаас Куба, Венесуэл, Никарагуа улсуудыг хассан нь шүүмжлэл дагуулав.

Бөмбөрцгийн баруун хагасын бүх улсыг уриагүй тул арга хэмжээг алгасна гэж Мексикийн ерөнхийлөгч дургүйцлээ илэрхийллээ. “Америк тивийн бүх улс орон оролцохгүй ийм дээд хэмжээний уулзалт байж болохгүй” гэж тэрбээр хэлжээ.

Мексикийн ерөнхийлөгч Андрес Мануэль Лопез Обрадор ийнхүү бойкот зарласан нь Лос-Анжелес хотноо болох дээд хэмжээний уулзалтын ач холбогдлыг бууруулж болзошгүй юм. Энэ уулзалтаар бүс нутгийн цагаачлал, эдийн засгийн сорилтыг шийдвэрлэх зорилготой. Мексикийн ерөнхийлөгч уулзалтад өөрөө оролцохгүй хэдий ч Гадаад хэргийн сайд нь оролцох юм. Цагаан ордноос мэдээлснээр, Андрес Мануэль Лопез Обрадор ирэх сард Вашингтон хотноо Байдентай биечлэн уулзах юм байна.

Дээрх улсуудыг хасах шийдвэр нь долоо хоног үргэлжилсэн хэлэлцээний дараа гарсан. Энэ нь гурван улсын хүний эрхийн асуудал болон ардчилал дутмаг байгаатай холбоотой гэж АНУ-ын холбогдох албан тушаалтан мэдэгджээ. “Дээд хэмжээний уулзалтын гол элементүүдийн нэг нь ардчилсан засаглал юм. Энэ улсуудыг зөөлнөөр хэлэхэд үлгэр жишээ улс биш” гэж Төрийн департментын хэвлэлийн төлөөлөгч Нед Прайс хэлэв.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж