Доминиканы сайд албан өрөөндөө буудуулж амиа алджээ

Хуучирсан мэдээ: 2022.06.07-нд нийтлэгдсэн

Доминиканы сайд албан өрөөндөө буудуулж амиа алджээ

Доминиканы сайд албан өрөөндөө буудуулж амиа алджээ

Доминиканы Байгаль орчин, нөөцийн сайдыг ажлын өрөөнд нь дотнын найз нь буудан хөнөөсөн гэж албаныхан мэдэгдэв. Халдлага болох үед 55 настай Орландо Хорхе Мера хурал хийж байжээ. Гэмт хэрэгтэн наад зах нь зургаан удаа буудсан гэж албаныхан мэдээлэв. Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч гэмт хэрэг үйлдсэн этгээдийг Мигель Круз гэж тодорхойлсон байна. Тэрбээр сайдын бага наснаасаа эхэлж найзалсан хүн нь байжээ.

Мигель Круз одоо цагдан хоригдож байгаа аж. Аллагын  шалтгаан тодорхойгүй хэвээр байна. Хорхе Мерагийн гэр бүлийнхэн мөн хамгийн ойрын хүн нь гэмт хэрэг үйлдсэн гэдгийг батлав. "Манай гэр бүл үүнийг хийсэн хүнийг уучилсан. Орландогийн хамгийн том үлдээсэн сургамж бол өс хонзон өвөрлөхгүй байх" гэж тэд нэмж хэлэв.

Хорхе Мера одоогийн Ерөнхийлөгч Луис Абинадер 2020 оны долдугаар сард засгийн эрхэнд гарснаас хойш түүний засаг захиргаанд ажиллаж байжээ. Ерөнхийлөгч Абинадер твиттер хуудсандаа  Хорхе Мерагийн гэр бүлд гүн эмгэнэл илэрхийлсэн ба сайн найз нь  нас барсанд гүнээ харамсаж байгаагаа илэрхийлэв.

Засгийн газрын инновацийн асуудал эрхэлсэн танхимын захирал Бартоломе Пужалс түүний үхлийг эмгэнэлт явдал хэмээн тодорхойлж, олон нийтийн сүлжээгээр хэт их мэдээлэхгүй байхыг уриалав.  Хорхе Мера нь ерөнхийлөгч асан Сальвадор Хорхе-Бланкогийн хүү бөгөөд эрх баригч Орчин үеийн хувьсгалт намыг (PRM) үүсгэн байгуулагч гишүүн байжээ. Түүний хүүхдүүд мөн өндөр албан тушаалтан аж. Том хүү нь  Бразил дахь Доминиканы элчин сайд бол бага хүү нь  “PRM”-ийн хууль тогтоогч юм.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж