"Эрээний боомтын асуудлыг харилцан зөвшилцөнө"

Хуучирсан мэдээ: 2022.06.07-нд нийтлэгдсэн

"Эрээний боомтын асуудлыг харилцан зөвшилцөнө"

"Эрээний боомтын асуудлыг харилцан зөвшилцөнө"

Гадаад харилцааны яамны хилийн хэлтсийн дарга Д.Болд Эрээнд тогтоосон хатуу хөл хориотой холбоотой боомтын үйл ажиллагааг хязгаарлах эсэх асуудлаар өнөөдөр /2022.06.07/ мэдээлэл өглөө.


Тэрбээр, өнөөдрийн урьдчилсан байдлын мэдээллээр 40 чингэлэг хилийн тэг цэг дээр байна. Зургадугаар сарын 2-нд Эрээнд халдварын тохиолдол бүртгэгдэж, хатуу хөл хорио тогтоож, үйлчилгээний байгууллагыг хязгаарласан. Гадаад харилцааны яамны авсан мэдээллээр тусгаарлалтын талбай руу орсон 200 гаруй чингэлэг, тус цэг рүү ороогүй 200 чингэлэг байна. Эрээнд цар тахал бүртгэгдсэн учраас Хятадын дүрэм журмын дагуу 21 хоног хатуу хөл хориотой байх болов уу гэсэн таамаг байна. Ямартай ч одоогоор албан шийдвэр ирээгүй.

Эрээнээс Монгол Улсад импортын бүтээгдэхүүний 70-80 хувь нь орж ирдэг. Хөл хориотой холбоотой чингэлэг тээврийг зогсоогоод тав хонолоо.

Цаашид нарийн ногоо болон зайлшгүй шаардлагатай бүтээгдэхүүнийг хэрхэн оруулж ирэх вэ гэдгийг шийдвэрлэхээр ажиллаж байна. Төлөвлөгөөний дагуу хүсэлт өгсөн. Эрээн хотын шуурхай штабд тавьсан хүсэлтэд одоогоор хариу ирээгүй. Хэвийн нөхцөлд өмнө 70 хүртэлх чингэлэг оруулж ирдэг байсан бол одоо дээд тал нь 30 чингэлэг оруулж ирэх болсон. Тиймээс гаалийн бүрдүүлэлтийг шуурхай хийж, чингэлэг тээврийг хөл хориотой байсан ч оруулж ирэхийг зорьж байна. Замын-Үүдийн тээвэр зохицуулалт өнгөрсөн жил батлагдсан захирамжийн дагуу явагдаж байгаа. Тодруулбал, Замын тээврийн дэд сайдын ахалсан ажлын хэсэг тус бүсийг хариуцаж ажиллаж байна. Хилийн тэг цэг рүү чингэлэг солилцохоор орж буй жолоочид бүгд халдварын дэглэм чанд сахиж байгаа. 2022 оны нэгдүгээр сараас эхлэн энэ журмын дагуу ажиллаж байна.

-Орж ирж байгаа бараа материалын тоо буурсантай холбоотой иргэдээс гомдол ирж байна уу. Хилийн боомт цаашид хязгаарлалт тогтоох эсэх талаар албан мэдэгдэл ирсэн үү?

-Одоогоор энэ асуудлаар ямар нэгэн гомдол санал ирээгүй. Харин чингэлэг тээвэрт багтахгүй ачаа тээврийн асуудал яригдаж байна. Овор, хэмжээ ихтэй барааны хувьд хэрхэн оруулж ирэх талаа судалж л байна. Гэхдээ одоо бол том оврын тээврийн ачаа бол зогссон гэсэн үг. Харин одоо дундын цэг дээр байгаа 200 гаруй чингэлгийг энэ долоо хоногт хэрхэн оруулж ирэх нь тодорхой болно.

Хилийн боомтын үйл ажиллагаа хэвийн явагдах эсэх нь ирэх долоо хоногт тодорхой болно гэж харж байгаа. Ганцхан хоногийн дотор 80 байсан халдварын батлагдсан тохиолдол 149 болж нэмэгдсэн. Тэгэхлээр шууд хариу өгөх боломжгүй.

Тиймээс Эрээний тал шинж тэмдэггүй халдварын тохиолдлоос их сэрэмжилж байна. Аливаа улс хоорондын хилийн боомт гэдэг зөвхөн монголтой хамааралгүй. Монголд 2020 онд хатуу хөл хорио тогтоож хил хааж байсан. Тэгэхлээр бид Хятадыг буруутгах боломжгүй. Харилцан зөвшилцөж байж хилийн боомтын асуудлыг шийдвэрлэнэ. Тус хатуу хөл хорионы дэглэмийг 21 хоног гэж тооцвол үүний дараа тээвэрлэлт хэвийн явагдаж эхэлнэ гэж бодож байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж