335,246 ширхэг хувьцаа арилжжээ

Хуучирсан мэдээ: 2022.06.07-нд нийтлэгдсэн

335,246 ширхэг хувьцаа арилжжээ

2022 оны 6 дугаар сарын 07-ны өдөр энгийн арилжаагаар 33 хувьцаат компанийн 163,326,808 төгрөгийн үнийн дүн бүхий 335,246 ширхэг хувьцаа арилжигдсанаас 13 хувьцаат компанийн хувьцааны ханш өсөж, 18 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс  "Оллоо" ХК (OLL 15.00%), "Ард санхүүгийн нэгдэл" ХК (AARD +14.48%) болон "Шарын гол" ХК (SHG +13.07%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Дархан зочид буудал" ХК (DZG -14.74%), "Улсын их дэлгүүр" ХК (UID -12.40%) болон "Булган ундрага" ХК (BUN -11.60%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн 76,372 ширхэг нэгж эрхийг 25,884,607 төгрөгөөр арилжаалсан бол компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 48 ширхэг үнэт цаасыг 4,704,000 төгрөгөөр тус тус арилжааллаа.

ТOP-20 индекс 0.76 хувиар буурч, 34498.36 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 4,905,923,060,543 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж