Элон Маск яагаад Твиттерийг сүрдүүлэх болов?

Хуучирсан мэдээ: 2022.06.07-нд нийтлэгдсэн

Элон Маск яагаад Твиттерийг сүрдүүлэх болов?

Элон Маск яагаад Твиттерийг сүрдүүлэх болов?

Твиттерийг 44 тэрбүм ам.доллараар худалдан авах гэрээгээ  цуцална хэмээн Элон Маск сүрдүүлэв. Учир нь тус компанийн удирдлагууд хэрэглэгчдийнхээ тухай илүү их мэдэхэд санаатайгаар  саад учруулж байна гэж Элон үзэв.

Твиттер компанийн гол зохицуулагчид Элон Маскийн эрхийг хязгаарлаж байгаа тул түүний хуульч мэдэгдэл хүргүүлсэн байна. Тус мэдэгдэлд "Твиттерийн ирээдүйн эзэмшигчийн хувьд  Маск нь Твиттерийн бизнесийг өөрийн өмчлөлд шилжүүлэхэд бэлтгэх, гүйлгээний санхүүжилтээ хөнгөвчлөхийн тулд хүссэн өгөгдлийг авах эрхтэй. Аль алиныг нь хийхийн тулд тэрбээр үндсэн зарчмуудын талаар бүрэн бөгөөд үнэн зөв ойлголттой байх ёстой. Твиттерийн бизнесийн загвар нь түүний идэвхтэй хэрэглэгчдийн бааз юм" гэж хуульч Майк Ринглер бичжээ.

Мөн "Твиттерийн өнөөг хүртэлх хандлага, ялангуяа компанийн сүүлийн үеийн захидал харилцаан дээр үндэслэн  Маскийн эрхийг идэвхтэй эсэргүүцэж, саад учруулж байна гэж үзэж байна. Энэ нь нэгдэх гэрээний дагуу Твиттер хүлээсэн үүргээ илт зөрчиж байгаа ба  Маск гүйлгээг хийхгүй байх, нэгдэх гэрээг цуцлах зэрэг бүх эрхээ хадгална" гэж мэдэгджээ.

Энэхүү маргалдаан нь Твиттерийн ирээдүйн эзэмшлийн талаар эргэлзээ олон нийтэд төрүүлээд байгаа юм. Маскийн хуулийн зөвлөхийн мэдэгдэлд "Твиттер нэгдэх гэрээний нөхцөлийн дагуу гүйлгээг дуусгахын тулд Масктай мэдээлэл солилцох болно" гэж хариу мэдээлэв. Маскийн хувьд өөрийн бүрэн эрхээ эзэмших бололцоог хүсэж байгаа бол Твиттер гэрээний нөхцөлөө хадгалахын тулд хамтран ажиллахаа мэдэгдэв.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж