Африкийн хамгийн баян ах дүүс баривчлагдав

Хуучирсан мэдээ: 2022.06.07-нд нийтлэгдсэн

Африкийн хамгийн баян ах дүүс баривчлагдав

Африкийн хамгийн баян ах дүүс баривчлагдав

Өмнөд Африкийн хамгийн баянд тооцогдох Гупта ах дүүс Арабын Нэгдсэн Эмират улсад баривчлагдсан гэж тус улсын засгийн газар мэдэгдэв. Атул, Ражеш Гупта нар  Өмнөд Африкт ерөнхийлөгч асан Жейкоб Зуматай ойр дотно харилцаатай байж, хууль  бус нөлөө үзүүлсэн гэж ажиглагчид  буруутгаж байгаа юм.

Өмнөд Африкийн шүүх 2018 онд болсон авилгын хэрэгт ах дүү Гупта нар оролцсон байж магадгүй гэж үзсэн тул мөрдлөг хийж эхэлжээ. Тус мөрдлөг эхэлсний дараа Гупта нар  Өмнөд Африкаас зугтсан байв. Тодруулбал, 2018 онд ах дүү Гупта нар улстөрийн томилгоонд нөлөөлж, өөрсдөдөө ашигтай байлгах үүднээс авилга өгсөн хэмээн буруутгаж байгаа юм.

 Гупта овгийнхон анх 1993 онд Энэтхэгээс Африкт шилжин ирж байжээ. Тухайн цагаас эхлэн мөнгө угаасан хэд хэдэн хэрэгт буруутгагдаж байсан түүхтэй. Улстөрд нөлөөлснөөс гадна 2018 онд Дели хотноо татварын хэрэгт холбогдож, шүүхээс тэдний өмчид нэгжлэг хийж байв.

Энэтхэгт төрсөн ах дүүсийн хувьд Өмнөд Африкийн ерөнхийлөгч асан Жэйкөб Зуматай хамтран ихэнх авилгын хэргээ үйлдсэн гэж үзэж байна. Тэд харилцан эрх мэдлийг гартаа оруулахаар томоохон мөнгөний гэмт хэрэг үйлдсэн гэж шүүхээс дүгнэжээ.

Эх сурвалж: 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж