Эрүүл мэндийн сайдыг М.Оюунчимэг өмөөрөв

Хуучирсан мэдээ: 2022.06.07-нд нийтлэгдсэн

Эрүүл мэндийн сайдыг М.Оюунчимэг өмөөрөв

Эрүүл мэндийн сайдыг М.Оюунчимэг өмөөрөв

Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр /2022.06.07/ УИХ-ын гишүүн М.Оюунчимэг салбараа сайн удирдаж байгаа хэмээн Эрүүл мэндийн сайд С.Энхболдыг өмөөрөв. Учир нь сүүлийн өдрүүдэд хорт хавдартай хүүхдүүдийн эмчилгээнд салбар яам онцгой анхаарах ёстой асуудал хөндөгдөж байгаа. Гэтэл салбарын сайд нь үүнд анхаарал хандуулахгүй байгаагаас хүүхдийн эрх зөрчигдөж байгаа тухай УИХ-ын гишүүн Б.Баярсайхан бухимдалтай илэрхийлэв.

Үүний хариуд М.Оюунчимэг гишүүн “Хурал болгон дээр сайд нарыг загнаж суухын оронд бодит нөхцөл байдал, хэрэгжүүлж буй зүйлстэй танилцах хэрэгтэй. ЭМ-ийн сайд бодлого шийдвэр гаргалгааг хийж салбараа сайн удирдаж байгаа” гэв.

Гэсэн ч байнгын хорооны хуралд дээрх хэлэлцүүлэг үргэлжилж Б.Баярсайхан гишүүн хавдартай, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн асуудлыг анхаарч байгаа гэхээс өөр тайлбар өгөхгүй юм. Энд дорвитой хариулт өгөхийг салбарын сайдаас шаардаж байна гэсэн юм.

Харин С.Энхболд сайд хавдартай, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг эхчүүдийн төлөөлөлтэй уулзсан. Эхний ээлжид уналт таталт өгдөг хүүхдүүдийн эцэг эхчүүдтэй уулзаж хөнгөлөлттэй эмийн жагсаалтыг шинэчлэхээр болсон. Дараа дараагийн асуудалд ирэх Баасан гаригт хариу өгнө гэлээ. Ямартай ч өнөөдрийн Нийгмийн бодлогын байнгын хорооны хурлаар нэгнээ өмөөрч, нөгөө нь асуудалд бодитой хандахыг хүсч ширүүхэн хэлэлцүүлэг болж өнгөрөв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж