Хятад: Украинд зэвсэг өгөхгүй, Орост хориг тавихгүй байхыг анхааруулав

Хуучирсан мэдээ: 2022.06.07-нд нийтлэгдсэн

Хятад: Украинд зэвсэг өгөхгүй, Орост хориг тавихгүй байхыг анхааруулав

Хятад: Украинд зэвсэг өгөхгүй, Орост хориг тавихгүй байхыг анхааруулав

Хятадаас НҮБ-д суугаа төлөөлөгч Дай Бин өчигдөр /2022.06.06/ Орос, Украины дайнтай холбоотой Аюулгүйн зөвлөлийн хуралдаанд оролцсон. Тэрбээр Украинд зэвсэг нийлүүлэхгүй, Оросын эсрэг хориг арга хэмжээ авахгүй байхыг анхаарууллаа.

“Байнга зэвсгээр хангах, хориг арга хэмжээ авах, дарамт шахалт үзүүлэх аргууд нь асуудлыг шийдэхгүй, харин мөргөлдөөнийг улам даамжруулах болно. Геополитикийн сөргөлдөөний төлөөсийг Украин болон бусад хөгжиж буй орнуудын ард түмэн төлөх ёсгүй. Олон улсын хамтын нийгэмлэг Орос, Украины энхийн хэлэлцээг ахиулахын тулд хамтран ажиллах ёстой. Аль ч улс бусдын аюулгүй байдлыг эрсдэлд оруулан барин өөрсдийн аюулгүй байдлыг баталгаажуулах ёсгүй. Цэрэг оролцуулж, ханган нийлүүлэлт, аж үйлдвэрийн сүлжээг таслах замаар бол бүр болохгүй” гэж тэр хэлэв.

Олон улсын болон бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлыг нэгдүгээрт тавьж, Украины хямралыг зөвөөр шийдвэрлэхэд оролцохыг Хятад улс холбогдох талуудад уриалсан.

Украинчуудын эсрэг хүний наймаа, бэлгийн мөлжлөгтэй тэмцэхэд НҮБ хяналт тавьж, мэргэжлийн болон техникийн дэмжлэг үзүүлэх ёстой гэж Дай Бин үзэж байна.

Дайн Украины ард түмэнд, тэр дундаа эмэгтэйчүүд, хүүхдүүдэд ихээхэн хохирол учруулсан. Тиймээс Орос, Украин аль аль нь олон улсын хуулийг дагаж мөрдөж, охид эмэгтэйчүүдийг хүчирхийлэл, хүний наймаанаас хамгаалах ёстой гэж Хятадын төлөөлөгч хэллээ. Бэлгийн хүчирхийллийг дайны тактик болгон ашиглах нь ноцтой гэмт хэрэгт тооцогдоно. Дайн эхэлснээс хойш Украины 6.8 сая хүн дүрвэсний дийлэнх нь хүүхэд, эмэгтэйчүүд юм.

Эх сурвалж: XINHUA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
42
ЗөвЗөв
21
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
5
ХөөрхөнХөөрхөн
3
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж