Нийслэлд байдаг модлог ургамлын дийлэнх нь улиас байдгаас улбаатай жил бүрийн өдийд унгирал, буюу модны хөвөн хийсдэг. Үүнээс болж иргэдийн харшил сэдрэх нь элбэг.
Улаанбаатар хотод 40 мянга гаруй улиас байдгийн 19 мянга орчим нь эм улиас байдаг байна. Унгирал гаргахгүйн тулд 2019 оноос улиасыг хэлбэржүүлж эхэлсэн юм. Уг ажил энэ оны гурван сараас эхэлсэн аж.
Энэ талаар Улаанбаатар хотын захирагчийн албаны ногоон байгууламжийн бодлогын асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Сүхбатаас тодруулахад “2021 оны тавдугаар сард Нийслэлийн захирагчийн алба нь Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнтэй хамтран судалгаа хийж нийслэлд ургадаг хорин мянган улиасанд тариа хийсэн. Судалгааны үр дүнг танилцуулах болоогүй байна. Улиас модны булцгар гарч эхлэх үед дотор талд нь үр байхгүй байх ёстой юм. Одоо яг булцгар нь гардаг цаг. Тиймээс булцгар гарсны дараа Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн судлаачид судалгааны үр дүнг танилцуулна гэсэн юм.
Ганцхан улиас модонд тариа тариад цагаан хөвөн арилахгүй гэнэ. Нийслэлд ургадаг улиаснаас ердөө 20 мянганд нь тариа тарьсан. Үлдсэн модноос цагаан хөвөн гарна. Мөс улиаснаас гадна бургаснаас цагаан хөвөн гардаг.
Улиас нь байгалийн жамаар хөвөнт үрээ цацаж, тэр нь газар унаж, байгальд дахин улиас мод ургадаг байна. Эр модны улаан тоосонцор эм модонд бууснаар улиасны цагаан үр агаарт тархдаг гэсэн үг юм. Энэ үйл ажиллагааг зогсоохын тулд эр, эм моднуудын үрлэх мөчрийг тайрч, хэлбэржүүлдэг байна.
Зуравдугаар сарын эхэн үеэс наймдугаар сарын дунд үе хүртэл улиасны унгирал ялгардаг аж.
Бороо орохгүй, хуурайшилт их болохоор улайсны молцог задарч унгирал их гардаг аж. Улиас модноос цагаан хөвөн ялгарах нь нэг сар орчим үргэлжилнэ. Хавар, намар эр улиас нь эм модондоо тоос хүртээж энэ нь биологийн явцаар нахиа хөөн задарч, үрээ салхиар тарааж эхэлснээс ийнхүү цагаан хөвөн шиг зүйл ялгардаг байна.
Б.ЭНХСАНАА
Холбоотой мэдээ