Б.Жавхлан: "Хөтөл", “Кью Эс Си”-ийн өрийг төсвөөс төлөхгүй

Хуучирсан мэдээ: 2022.06.07-нд нийтлэгдсэн

Б.Жавхлан: "Хөтөл", “Кью Эс Си”-ийн өрийг төсвөөс төлөхгүй

Б.Жавхлан: "Хөтөл", “Кью Эс Си”-ийн өрийг төсвөөс төлөхгүй

Хөгжлийн банкны хянан шалгах түр хорооны хуралдаан /2022.06.07/ эхэлж байна. Хуралдааны эхэнд Хөгжлийн банктай холбоотой Сангийн сайдын мэдээллийг сонслоо. Энэ үеэр гишүүд асуулт асууж хариулт авч байна.


Сангийн сайд Б.ЖАВХЛАН:

-Хөгжлийн банкны чанаргүй зээлийн талаарх мэдээллийг танилцуулъя. Чанаргүй зээлийг багцалбал гурван багц зээл болж буй. Төрийн өмчийн үйлдвэрийн газруудын 563 тэрбум, “Кью Эс Си”, "Хөтөл"-ийн хоорондын хамаарал бүхий этгээдийн 495 тэрбум төгрөгийн чанаргүй зээл, цаана нь 700 гаруй тэрбумын хувийн аж ахуй нэгжийн чанаргүй зээл буюу нийтдээ 1.8 их наяд төгрөгийн чанаргүй зээлтэй байна. 1.1 их наяд төгрөгийн зээлийн болзошгүй сан байгуулахаар Монголбанкнаас 2020 онд шалгалт хийж акт тавьсан. Энэ оны нэгдүгээр сараас хойш Засгийн газар Хөгжлийн банкинд онцгой анхаарал хандуулж чанаргүй зээл төлүүлэх арга хэмжээг эхлүүлсэн. Ирэх онд хоёр Самурай, Чингис  бонд төлөгдөх цаглабартай. Ирэх оны ес, арванхоёрдугаар сард бондын өрийг төлнө. Засгийн газрын давхар баталгаатай өр төлбөр тулж ирсэн учир гадна талдаа өөрөө төлөх, деполт болохоос сэргийлэх арга хэмжээ авч байна.

Өнгөрсөн хугацаанд 243 тэрбум төгрөгийн чанаргүй зээл төлөгдсөн.

УИХ-ын гишүүн Б.ЭНХБАЯР:

-ТОСК үнэт цаас гаргах гэж байна. Иргэд дампуурсан найдваргүй үнэт цаасыг авахгүй. Улс төрийн шийдвэрээр төр авах байх. "Эрдэнэс Монгол"," Эрдэнэт" хоёроор хүчээр төлүүлэх гээд байна уу. Төрийн өмчийн компанийн өрийг шийдэж байгаа боловч, нөгөө талдаа төрийн өмчийн компаниар төлүүлж байна. ТОСК хэдэн төгрөгийн үнэт цаас гаргаж зээлээ төлөх гэж байгааг тодруулж өгнө үү. Хөтөл, “Кью Эс Си” буюу Худалдаа хөгжлийн банкны сахал Д.Эрдэнэбилэгтэй холбогдоно. "Хөтөл" өртэй гээд яваад байна. Нэг талдаа Ц.Нямдорж гуайн хэлдэг шударга ёсны цамцаа урж дууслаа гэдэг. Хүн харахад гадна талдаа шударга мэтээр байвч уг компанийн өрийг төрөөр төлүүлэх гэж байгаа юм биш биз.

Сангийн сайд Б.ЖАВХЛАН:

-Хөтөл, “Кью Эс Си”-тэй холбоотой өрийг төсвөөс төлөхгүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж