Орос, Хятадын эсрэг Япон, Литва улсууд хамтрана

Хуучирсан мэдээ: 2022.06.07-нд нийтлэгдсэн

Орос, Хятадын эсрэг Япон, Литва улсууд хамтрана

Орос, Хятадын эсрэг Япон, Литва улсууд хамтрана

Япон, Литва улсуудын гадаад хэргийн сайд нар өчигдөр /2022.06.06/ Токио хотноо уулзав. Тэд Оросын түрэмгийллийг зогсоохын тулд олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтран ажиллахаа амлалаа.

Балтийн эрэгт оршдог Литва улс нь Оросын Калининград муж болон Беларусьтай хиллэдэг. Тус улс нь 2004 оноос хойш НАТО-гийн гишүүн болсон бөгөөд дайн эхэлснээс хойш Украины дүрвэгчдийг хүлээж авах болсон.

Хоёр тал Европ болон Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн аюулгүй байдал нэн чухал гэдэг дээр санал нэгдэв. Тэд Орос, Украинаас гадна улам өсөн нэмэгдэж буй Хятадын нөлөөг сөрөн зогсохын төлөө нягт хамтран ажиллахаа харилцан амлажээ. Энэ хүрээнд алсын хараатай, чөлөөт, нээлттэй Энэтхэг-Номхон далайн бүсийг хэрэгжүүлнэ гэв.

Литва улс нь Тайваньтай ойр дотно харилцаа тогтоохыг хичээж буй. Үүний хариуд Хятадын тал арга хэмжээ авч, эдийн засгийн дарамт шахалт үзүүлэх болжээ. Тодруулбал, өнгөрсөн арваннэгдүгээр сард Литва улс Тайваньд төлөөлөгчийн газар байгуулах болсон. Гэтэл үүний дараа Хятад улс Литвийн үхрийн махан бүтээгдэхүүний импортыг зогсоожээ. Тиймээс Литвийн эсрэг дарамт шахалтыг даван туулахад мөн хамтран ажиллана гэлээ.

Эх сурвалж: JAPAN TODAY

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж