"Рафаэль Надалд ганц хөшөө хангалтгүй"

Хуучирсан мэдээ: 2022.06.07-нд нийтлэгдсэн

"Рафаэль Надалд ганц хөшөө хангалтгүй"

"Рафаэль Надалд ганц хөшөө хангалтгүй"

Мэргэжлийн талбайн теннисний супер од Рафаэль Надал Францын нээлттэй тэмцээний 14 дэх түрүүгээ хүртлээ. Ингэснээр тэрбээр Их дуулгын нийт 22 түрүүтэй болж байгаа бөгөөд түүний мөнхийн өрсөлдөгчид болох Рожер Федерер, Новак Жокович нар 20 түрүүтэй байна.

Рафаэль Надал аваргын төлөө Норвегийн Каспер Рудтай учраа таарч, гурван ээлжийн тоглолтод 6-3, 6-3, 6-0 гэсэн харьцаатай хожжээ. Тухайн тоглолтын дараа Федерерийн дасгалжуулагч Иван Любичич “Энэ амжилтыг тайлбарлах үг алга. Филипп Шатриегийн талбайг Рафаэль Надалийн нэрээр нэрлэвэл тэр дургүйцэхгүй байх. Түүнд ганц хөшөө барьж өгнө гэдэг хангалтгүй” гэжээ.

Харин Рафаэль Надал “Би өөрийгөө байдаг л нэг энгийн залуу гэж үргэлж боддог. Би үүнийг хийсэн юм бол өөр нэгэн хийж л таараа. Их дуулгын 22 түрүүг хэн нэгэн ахиулах хангалттай боломжтой. Ийм зүйл болно гэдэгт итгэлтэй байна. 14 Роланд Гаррос бол үнэхээр хэцүү” хэмээн ярив.

Надал Францын нээлттэй тэмцээний анхны түрүүгээ хүртснээс хойш өдийг хүртэлх 17 жилийн хугацаанд Парисын шороон талбайд ердөө гуравхан хожигдсон аж. Тодруулбал, Жоковичид хоёр удаа, Робин Содерлингт нэг удаа тус тус ялагдал хүлээжээ.

Саяхан 36 нас хүрсэн тэрбээр Роланд Гаррост түрүүлсэн хамгийн хөгшин тамирчин болжээ.

Жокович болон Надал

Надал үргэлжлүүлэн ярихдаа “Мэдээж би Их дуулгад хамгийн олон түрүүлсэн тамирчин баймаар байна. Гэхдээ үүнд нэг их дурлахгүй байна. Хэрэв Новак 23 түрүүлж, би 22 түрүүтэй хэвээр байвал хамаагүй. Миний сэтгэл ханамж нэг хувиар ч өөрчлөгдөхгүй” гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж