Морин хуурын хэмжээнд стандарт тогтоолоо

Хуучирсан мэдээ: 2022.06.07-нд нийтлэгдсэн

Морин хуурын хэмжээнд стандарт тогтоолоо

Морин хуурын хэмжээнд стандарт тогтоолоо
Архив: Б. Намуундэлгэр /Жонон хамтлагийн морин хуурч/

Монголын үндэсний хөгжмийг стандартчилах ажлыг 2009 оноос хойш Стандарт, хэмжил зүйн газар болон Мэргэжлийн морин хуурын холбоо хамтран гүйцэтгэжээ.  Уг ажлын үр дүнг өнөөдөр танилцуулж,  шинээр тогтоосон морин хуурын стандарт хэмжээг  албан ёсоор баталгаажуулж, Үндэсний мэргэжлийн морин хуурын холбооныхонд гардууллаа.

Судалгааны ажилд оролцсон СУИС-ын морин хуурын багш н.Баттөгс:

Морин хуур хөгжмийн олон улсын наадам, эрдэм шинжилгээний хурлууд их болдог. Түүнд ирсэн гадаад эрдэмтэн судлаач нар монгол морин хуур хөгжмийн стандарт бий юу гэж их асуудаг. Түүнд хэлэх хариутай болсон төдийгүй шинэ стандартыг хөгжимчид, урлаачид талархан хүлээж авч байна. Өдгөө морин хуур хэдийгээр төгс биелэлээ олсон хөгжим биш ч энэ стандарт баталгаажсанаараа цаашид улам хөгжих болно.

Мөн хэлбэр хэмжээ дуугаралтын асуудлыг ихээхэн чухалчилж авч үзсэн. Учир нь морин хуурын дуугаралт, хөг аялгуу хэлбэр хэмжээнээс хамаарч өөрчлөгдөж байдгийн судалгааны үр дүнгээр нотолжээ.

Г.БҮЖИНЛХАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж