Жонни Депп ялалтаа тэмдэглэж явна

Хуучирсан мэдээ: 2022.06.07-нд нийтлэгдсэн

Жонни Депп ялалтаа тэмдэглэж явна

Жонни Депп ялалтаа тэмдэглэж явна

Жонни Депп, Амбер Херд нарын шүүх хурал өнгөрсөн долоо хоногт дууссан. Тэгвэл сэтгэл нь амарсан Депп ялалтаа тэмдэглэж яваа тухай “Daily mail” мэдээллээ.

Тэрбээр Их Британийн хоёр дахь том хот Бирмингем дэх Варанаси ресторанд найзуудтайгаа уулзаж, 50 мянган фунт стерлинг үржээ. Тэр үдшийн бүх тооцоог Жонни Депп төлсөн байна.

Хөгжимчин, дуучин найз Жефф Бек нь Их Британид аялан тоглолттой байгаа. Тиймээс Жонни Депп найз Жеффтэйгээ хамт аялан тоглолтоор явж буй аж. Жефф болон бусад 20 орчим хүний хамтаар Жонни Депп Ням гаригийн орой баяраа тэмдэглэсэн аж. Энэ үеэр ресторан бусад үйлчлүүлэгчид хаалттай байсан бөгөөд Депп ба түүний нөхөд шөнө дөл хүртэл саатжээ. Варанаси нь Их Британийн тэргүүлэгч Энэтхэг ресторан юм.

Рестораны үйл ажиллагаа хариуцсан захирал Мохаммед Хуссейн хэлэхдээ, “Ням гаригийн үдээс хойш гэнэт л Жонни Депп хэсэг хүмүүстэй хамт хооллохоор утасдсан. Дараа нь түүний хамгаалалтын баг ирж рестораныг шалгаж үзсэн. Ресторанд байгаа бусад хүн Жонни Деппийг элдвээр шалгааж магадгүй гэж бодсон тул бид бүтнээр нь түрээслэхийг зөвшөөрсөн” гэжээ.

“Жонни Депп ирснээр бид долоо хоногийн хамгийн хүн ихтэй байдаг. Бямба гаригаас ч илүү их орлого олсон. Бямба гаригт ойролцоогоор 400 орчим хүн ресторанаар үйлчлүүлдэг” гэж Хуссейн хэллээ.

Их Британид байрлаж буй зочид буудлаасаа гарч ирэхдээ Депп харуул хамгаалалтын ажилтнуудаар хүрээлэгдсэн байв. Шүтэн бишрэгчид нь түүнийг угтан авах үед тэр гар даллан мэндчилсэн. Мөн тэрбээр өөрийн гарын үсэгтэй ороолт зүүж, гартаа хоосон аяга барьсан байжээ.

Сонирхуулахад, Жонни Депп Хятадын видео контентын аппликейгн болох тиктокт мөн нэгджээ. Түүний албан ёсны хаяг өчигдрийн байдлаар 800 мянга гаруй дагагчтай болсон байна. Одоогоор Депп нэг ч бичлэг нийтлээгүй, хэнийг ч дагаагүй байна.

Эх сурвалж: DAILY MAIL, EONLINE

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
5
ХахаХаха
3
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж