Амралт, зугаалга, найр наадам ойртсон энэ өдрүүдэд махны худалдаа эрс өсдөг. Энэ жил мах, махан бүтээгдэхүүн борлуулагчид орлого муутай сууж байгаагаа учирлав. Эмээлтийн махны асуудлаас болж иргэдийн итгэл үнэмшилд "сэв" суусан нь мах, махан бүтээгдэхүүний борлуулалтад сөргөөр нөлөөлжээ. Сүүлийн өдрүүдэд мах, хиамны борлуулалт эрс муудаж, орлого нь буурсан гэнэ. "Бөмбөгөр" худалдааны төвийн худалдагчдын хэлсэнээр Эмээлтийн махны дуулиан дэгдсэнээс хойш иргэд хиам худалдаж авахаа больсон байна. Түүнчлэн "Хүчит шонхор" зах дээр мах, махан бүтээгдэхүүний борлуулалт мууджээ. Харин эсрэгээрээ амьд хонь эрэлт ихтэй байлаа.
"ХИАМ ЗАРАГДАХГҮЙ УЧИР ҮЙЛДВЭРТ НЬ БУЦААЖ БАЙНА"
Эмээлтийн махны үйлдвэрүүдийн дуулианд хамгийн түрүүнд, хамгийн их "өртсөн" хүмүүс бол хиамныхан. Муудсан махаар хиам хийдэг гэсэн ойлголт төрүүлснээс болж иргэд хиам, энэ төрлийн бүтээгдэхүүн худалдан авахдаа ихэд болгоомжлох болсон байна.
"Алтжин бөмбөгөр" худалдааны төвийн махны худалдаа эрхлэгч З.Зүмпэрэл:
-Худалдан авалт ер нь муудсан. Covid-19 гарснаас хойш худалдан авалт муудсан байсан. Амралт зугаалга, баяр наадам гээд орлого сайжрах болонгуут Эмээлтийн махны асуудал гарч ирээд худалдан авагчгүй болчихлоо. Хүмүүс айдастай байна. Жижиглэнгийн мах болон малчдаас хамгийн сайн мах авах гэж өглөө Дэнжийн мянга зах дээр 05:00 цагт очдог. Малчдаас мах ирэхдээ гарал үүслийн бичигтэй ирдэг. "Хүчит шонхор" захын эмч нар дээж авч шинжилсний үндсэн дээр зах дэлгүүрүүд авч зарж борлуулдаг байсан. "Алтжин бөмбөгөр" худалдааны төв дээр ирсэн даруйд хяналтын байцаагч нар мөн дээж авч шинжилсний дараа худалдаанд гаргадаг. Ийм учир "Алтжин бөмбөгөр" худалдааны төвөөр зарагдаж байгаа маханд эргэлзэх хэрэггүй. Иргэд нийтээрээ айдаст авхуулахын хэргээр малчид, махны худалдаачдад хохиролтой байна.
"Алтжин бөмбөгөр" худалдааны төвийн махны худалдаа эрхлэгч Э.Оюунчимэг:
-“Мах импекс” ХХК өөрсдийн эзэмшлийн малтай. Тийм байхад хүмүүс эргэлзээд байгаад нь гайхаж байна. Би хүнсний бүтээгдэхүүн борлуулдаг. Эдгээр барааны 70 хувь нь мах махан бүтээгдэхүүн байна. Долоо хоногт гурван удаа мах, махан бүтээгдэхүүнээр хөргөгчөө дүүргэдэг байсан бол Эмээлтийн махны дуулиан сошиалаар дэгдсэнээс хойш орлогогүй болсон. Өдөрт хиам авдаг хүн байхгүй болсноос хугацаа нь дуусаад буцаахаас өөр аргагүй болж байна.
"ХҮЧИТ ШОНХОРТ МАХ АВАХ ИРГЭД БУУРЧЭЭ"
"Хүчит шонхор" захын худалдаачид орлого нь эрс буурсанд бухимдалтай байлаа. Тэдний зарж байгаа мах, махан бүтээгдэхүүний худалдан авалт буурсан ч үнэ нь буугаагүй байлаа. Тухайлбал, үхрийн нэг килограмм шулаа 14500, хонины нэг килограмм шулаа 9500 байв. Иргэдийн хувьд махны үнэ өндөр байна гэсэн шүүмжлэлийг ч мөн хэлж байсан юм.
Түм түжигнэж, бум бужигнасан Хүчит шонхор зах өглөөний 06:00 цаг.
Тус захын үйл ажиллагаа үүрийн 4.00 цагаас эхэлжээ. Өглөөний 6.00 цагт очиход махны наймаа ид явагдаж, хүн хар багатай байлаа. Голдуу захын махны худалдаачид бөөний махаа авахаар очсон байсан юм.
Махны захын лангуунууд, ачааны машины бүхээгт алаг эрээн махаар дүүрэн харагдана. Жил бүрийн өдийд махны үнэ өсдөг. Харин энэ жилийн хувьд өмнөх жилүүдтэй харьцуулахад махны борлуулалт муу байгаа аж. Өмнө нь шатахууны үнэ нэмэгдсэн сургаар л үнэ өсгөчихдөг ченжүүд борлуулалт нь муудсан ч махаа хямдруулахыг хүссэнгүй. Бүгд л Эмээлтийн асуудлаас болж худалдан авалт эрс муудсан болохыг "Хүчит шонхор"-ынхон ярих. Харин зарж байгаа махаа цэвэр орчин бэлтгэн нийлүүлж байгаад хэр хяналт тавьдаг талаар асуухад хариулт өгөх хүн гарсангүй. Хөдөөнөөс ирж байгаа мах гарал үүслийн гэрчилгээтэй байдаг тул аюул эрсдэл багатай болохыг мөн хэлж байлаа.
"Хүчит шонхор" захын наймаачин н.Батбаатар ярихдаа “Хүчит шонхор зах дээр орж ирж байгаа махнууд бүгд гарал үүслийн бичигтэй товчоогоор орж ирэхэд болон зах дээр өглөө машинтай ороод ирэхэд нь манай хяналтын малын эмч, байцаагч нар шалгалт хийж шинжилгээ хийдэг. Орж ирж байгаа мах болгон QR кодтой. Тухайн кодыг гар утсаараа уншуулахад аль аймгийн хэн гэдэг малчны мал вэ гэдэг нь шууд харагддаг. Гулуузаараа орж ирж байгаа махыг харахад шинэ хуучин нь андашгүй. Эргэлзэх шаардлага байхгүй” гэлээ. Өөрөөр хэлбэл, "Хүчин шонхор" захын худалдаа эрхлэгчдийн авч байгаа мах нь шууд малчдын гар дээрээс ирдэг бөгөөд тусгайлсан QR кодтой, малын эмч, мэргэжлийн байгууллагуудын зөвшөөрөлтэй учраас хэрэглэгчид эргэлзэх хэрэггүйг" дахин данин сануулж байлаа.
"Хүчит шонхор" худалдааны төвийн байнгын үйлчлүүлэгчид бол хоол үйлдвэрлэх салбар буй ресторан, цайны газрууд. Тэд “Хоол хийх мах болон өөрсдөө идэх махаа бүгдийг "Хүчит шонхор" захаас авдаг. Авсан махаа "Хүчит шонхор" захын шинжилгээний хэсгээр шинжлүүлээд, шинжилгээний бичгээ ажлын байран дээрээ байрлуулдаг. Хиам түүнтэй адилтгах бүтээгдэхүүнээ мөн адил үйлдвэрийн шинжилгээний бичгийг хуулбарлан авч үйлчилгээндээ хэрэглэдэг аж.
“ИРГЭД МАХ МАХАН БҮТЭЭГДЭХҮҮН АВАХААС АЙЖ БАЙНА”
Өглөөний 04.30 цагаас 06.30 хүртэл Хүчин шонхор зах хүний хөлд дарагддаг байсан бол сүүлийн үед эрс багасчээ. "Хортой гээд байгаа чанасан махаа Засгийн газрын ордонд байгаа хүмүүст авчирч идүүлэх хэрэгтэй. Тэр мах ачаад байгаа жолооч нар нь монгол хүн байлгүй дээ. Арай ч тийм муухай зүйл хийхгүй байх гэж бодоод идэх махаа авч явна" гэж иргэн Б.Эрдэнэ хэллээ. Харин иргэн Ц.Заяагийн хувьд хаанаас мах авах вэ гэж эргэлзэх болсон гэнэ. Өмнө нь "Хүчих шонхор" захаас үзэж байгаад авчихдаг байсан бол дуулиан дэгдсэнээс хойш мах идэхээс айдаг болсон байна.
Тэрбээр "Мах худалдан авахдаа заавал зах, худалдааны төв гэхгүй үзэж, харж байгаад авчихдаг байсан. Харин сүүлийн үед гарсан мэдээллээс болоод хаанаас ямар мах авах вэ, яаж итгэж авах вэ гээд эргэлздэг болсон. Мах идэхээс айж байна" гэв.
С.Сувдмаа эрүүл, элдэв янзын бодисгүй мах авна гэсэн итгэл төрөхгүй болсноо нуусангүй.
"Сошиалаар гарч байгаа мэдээллээс болоод махны хэрэглээгээ багасгаж байна. Хотод зарагдаж байгаа мах авахаас илүү хөдөөнөөс хамаатан садан, танил тал руугаа мах захиж авч эхэлж байна. Ямар махыг хаана яаж боловсруулаад энд худалдаж байгааг нь мэдэхгүй учраас итгэл төрөхгүй байгаа"-гаа хэллээ.
"Хүчит шонхор" зах болон "Алтжин Бөмбөгөр" худалдааны төвөөр үйлчлүүлж буй иргэд махны чанарын асуудал дээр эргэлзэж байгаагаа хэлсэн бөгөөд өөрсдөө малчдын гар дээрээс мах авах нь хамаагүй эрсдэл багатай гэцгээж байлаа. "Мах бол бидний өдөр тутмын хэрэглэдэг хүнс учир авч л таарна. Харин хиамыг хэрэглээнээсээ хасах нь зүйтэй. Хүний биед хэрэгтэй нэг ч шим тэжээл байхгүй, харин ч хортой" гэх хэрэглэгчтэй таарав.
"Хүчит шонхор"-оор орсны дараа Улаанбаатар хот руу орж ирэх мах, махан бүтээгдэхүүнийг товчоодоор оруулж ирэхдээ ямар хяналт тавьж байгаа талаар 22-ын товчоог зорьсон юм. Харин 22-ын товчоо дээр ажиллаж буй Мэргэжлийн хяналтын байцаагчийн хэлснээр тус товчоогоор мах, махан бүтээгдэхүүн оруулахгүй байгаа аж. Гэхдээ хулгайн замаар мал, мах оруулах асуудал гардаг болохыг хэллээ. Харин махан махан бүтээгдэхүүний хяналт шалгалт ямар байгаа хэзээ ард иргэдэд хэзээ тодорхой мэдээлэл өгөх талаар НМХГ-аас лавлахад "Шадар сайдтай хамтарсан мэдэгдэл хийсэн тул нэмж мэдээлэл өгөх боломжгүй гэсэн тушаалтай байгаа"гэв. Эндээс харвал МЕХГ-ынхан байцаагчдынхаа "амыг үдэж", хэвлэлийнхэнд элдэв мэдээлэл өгөхгүй байхыг анхааруулсан бололтой.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд Шадар сайд С.Амарсайхан "Эмээлт дэх зарим аж ахуйн нэгж хууль журам зөрчсөн асуудалд мэргэжлийн байгууллагууд чиглэл чиглэлээрээ анхаарч, хяналт шалгалт хийж байгаа. Буруутай этгээдүүдэд хуулийн дагуу хариуцлага тооцогдоод явна. Мэдээллийг иргэд, олон нийтэд тухай бүрд ил тод, нээлттэй өгч байх болно" гэж мэдэгдсэн. Шадар сайд, холбогдох албаныхан энэ асуудлаар үнэн бодит, тодорхой мэдээллийг иргэдэд нээлттэй өгөхгүй бол хаа хаанаа хардлага үүсч байгааг иргэд, худалдаачид хэлж байсан юм. Өөрөөр хэлбэл, "Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино" гэгчээр Эмээлтийн дуулианаас болж мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид болон худалдаачдын хувьд орлого багасч, иргэдийн хувьд айдас болгоомжлолтой байгаа юм.
















Б.ЭНХСАНАА
Гэрэл зургийг Б.МӨНХЖИН
Зочин 2022-06-07 122.201.31.86
"Эмээлт дэх зарим аж ахуйн нэгж хууль журам зөрчсөн асуудалд мэргэжлийн байгууллагууд чиглэл чиглэлээрээ анхаарч, хяналт шалгалт хийж байгаа. Буруутай этгээдүүдэд хуулийн дагуу хариуцлага тооцогдоод явна. Мэдээллийг иргэд, олон нийтэд тухай бүрд ил тод, нээлттэй өгч байх болно" гэж Амарсайхан хэлжээ. Хэлснээс хойш сар боллоо. Тэгээд хяналт шалгалт шалгалтаа ч хийгээгүй, мэдээлэлээ ч өгөөгүй л байгаа шүү дээ. Тэр хооронд БОДИСТОЙ мах зарагддагаараа зарагдсаар л байгаа. Цаашид ч ийм л байх болно
Зочин 2022-06-07 213.87.145.95
!! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — http://gg.gg/119gme
Зочин 2022-06-07 202.9.46.178
махны борлуулалт буурсан ч үнэ буурахгүй байна гэж бичээч. махны борлуулалт буурсан ч үнэ буурахгүй байна гэж бичээч.
махны борлуулалт буурсан ч үнэ буурахгүй байна гэж бичээч. махны борлуулалт буурсан ч үнэ буурахгүй байна гэж бичээч.
махны борлуулалт буурсан ч үнэ буурахгүй байна гэж бичээч. махны борлуулалт буурсан ч үнэ буурахгүй байна гэж бичээч.
махны борлуулалт буурсан ч үнэ буурахгүй байна гэж бичээч. махны борлуулалт буурсан ч үнэ буурахгүй байна гэж бичээч.
irgen 2022-06-07 202.9.40.60
Emeelteer damjsan mah bitgii avaarai.MunhErdeniin heldeg ug unen.uur garts bhgui.garaa ugaah us ch bhgui n unen
Зочин 2022-06-07 202.131.240.147
Мах Импексийг хамгийн найдвартай нь боддог байсан. Гэтэл евростандартаар хийдэг гэдэг тэр хиамны махыг нь яаж бэлтгэж байгааг уншаад үнэхээр гайхсан бас шоконд орсон. Хаана байнаа өнөө Герман чанар бас өндөр үнэ??? Мах Импекс нь ингэж байгаа юм чинь бусад үйлдвэрүүд нь бүүр долоон дор юм хийж байгаа байх гэдэг ойлголтод шууд хүрсээн. Одоо угаасаа хиам авахгүй ш дээ Хортой гэдгийг нь тайлбарлаж хүмүүс анхааруулчихаад одоо авахгүй байна гэж гомдоллох нь юу вэ? ??
Зочин 2022-06-07 119.40.103.3
Юу гэнээ ҮНЭ ТОГТВОРВОЙ байна гэвүү. Үнийн Дээд цэгт хүрчихээд байхад тогтвортой байна ч гэх шиг
Зочин 2022-06-07 202.179.25.169
Нийтээрээ ингэж мах идэхгүй гэж дарвалзах ч сайны ёр биш байхоо. Дэлхий даяар хүнс хомсдоно гэж байхад ингэж байгаад бүр идэх хоолгүй болох вий
Зочин 2022-06-07 202.21.98.238
ТЭР ХОРТОЙ МАХАА ӨӨРӨӨ ЦУСАЛ ТЭГВЭЛ!
зочин 2022-06-07 202.131.243.186
хорт бодистой мах махан бүтээгдэхүүн идэж эрүүл мэндээрээ хохирсоноос идэхгүй байсан нь дээр
Зочин 2022-06-07 202.126.88.216
Хятад төр нь монголын эсрэг санаатай болбол энэ улс дуусна.Жонхуугийн санаа энэ.Дэлхийд гарах өөр гарц зах зээл байхгүй.
Зочин 2022-06-07 202.126.88.216
Эрээн хаагдаад ачаа гацаад юмний үнэ нь 3 дахин өссөн ч махны үйлдвэрийн хэдэн хужааг буруутгаж кайф авдаг үхэр монголчууд.Төр нь хулчгар шоучин.
Зочин 2022-06-07 192.82.65.111
худалдан авалт буурсан бол үнээ буулгаач лаларуудаа
Энэ чинь зах зээлийн зарчим биздээ
Зочин 2022-06-07 202.179.26.255
Мах Импексийн хиам л хортой байгаа биз дээ. гэхдээ хиамны хэрэглээгээ багасгасан нь дээр байхоо. явж явж эмээлтээс амьд хонь авах дэнжийн 1000 аас гулуузаар нь авах нь найдвартай юм байна дөө
ZOCHIN 2022-06-07 103.126.107.254
тэр дээж авч шинжилдэг энэ тэрд итгэхээ больсон шүү. хаа саагүй мөнгө аваал тамгаа дараад өгдөг юм байна гэж бодох болсон. тийм биш байсан бол эмээлт юу гэж ингэтлээ дор орховдэ. махимпекст ч итгэхгүй, эгч дүүсийнх нь компани юу хийснийг хар л даа, гадагшаа гаргадаг л гэнэ, ийм хортой махыг хятад оруулах уу, гонж биз. сургууль цэцэрлэгүүлээр тарсан гэж бодохоос гонсойж байна. хорт хавдрын эмчилгээг төрөөс даадаг болсон гэж баярлах юм уу одоо, хорт хавдрын үхлээр манай улс 1-рт орсон гэсэн байха
Зочин 2022-06-07 202.55.188.110
Угаасаа махнаас чинь гаргах бодлого шүү дээ.МАН-ын зорилго нь биелэж байна.МАХ битгий ид мал шигээ сэтгээд өвс модны холтос мэрээд явж бай.
Зочин 2022-06-07 202.21.98.238
ЭНЭ БҮХЭНД МОНГОЛ АРДЫН НАМЫН ЗАСАГ ГОЛ БУРУУТАЙ. ЗАРИМ НЭГ ХҮН СҮГНҮҮД НЬ НАСААРАА ХОРИГДОХ ЯЛ АВАХ ЁСТОЙ АТАЛ САМАРСАЙХАН, ОЮУЛЗГАНА, ДУНДАРСАН ЧӨМӨГТ НАР НЬ ЮУ Ч ХИЙХГҮЙ БАЙГАА БИЗДЭЭ!!! ТЭДНИЙ БАЙГАА БАЙДАЛ НЬ ХЯТАДЫН КОММУНИС НАМЫН СУГАНЫ ҮСНҮҮД ТУШААЛААР АЖИЛЛАЖ БАЙГАА МЭТ БАЙДАГ!!!
Зочин 2022-06-07 202.21.98.238
МАХ ИМПЕКС-РҮҮ ТАНИЛ ТАЛААРАА МАХНЫ ШАХАА ХИЙДЭГ ХҮМҮҮС БАЙДАГ ШҮҮ!!!
Зочин 2022-06-07 103.126.107.254
borluulalt buurahaar une buurdag yum baigaa bizdee. togtvortoi baina gej yu baih ve
Эгэл 2022-06-07 66.181.161.65
Мах идэх нэг хэцүү,идэхгүй байх бүр хэцүү ,цагаан хоолтон болохоос доо
иргэн 2022-06-07 66.181.160.83
малчид малаа хурдан таргалуулахын тулд тариа хийдэг болсон. тэр тариа нь хорт хавдар үүсгэдэг гэж эрдэмтэд нотолчихсон. тариа хийгээгүй малын мах зарж буй гэдэгт итгэхэд бэрх… тэрх мах боловсруулдаг хятад үйлдвэр чинь хятад руу мах экспортлох зөвшөөрөл байхгүй компань гэсэн биз дээ. тэгсэн атлаа тэр хортой бодистой махаа монголд зарахгүй гадагшаа гаргаж зардаг мах гээд байдаг. мах экспортлох зөвшөөрөлгүй компань яаж гадагшаа махаа гаргаж зардаг байна аа? энэ ямар ч боломжгүй.
Зочин 2022-06-07 64.119.27.4
МАН ард түмний ганц иддэг хоолыг хортой найруулж Хятадуудтай хамтраад байвал цагаасаа өмнө зайлах хэрэгтэй…
Зочин 2022-06-07 202.179.24.140
Угаасаа одоо гаднаас мах, махан бүтээгдэхүүн авах ямар ч сонирхолгүй болчихсон. Махаа найдвартай хүнээс авч байгаа. Хиам зайдас энэ тэрийг одоо болъё доо. Ажиллаж бсн хүмүүс ч ам муутай байдаг юм бн лээ
Зочин 2022-06-07 202.9.46.91
Хортой мах идэж байсанаас цагаан хоолтон болсон дээрдээ. Хорт хавдараар Дэлхий тэргүүлж байгаа шалтгаан нь энэ гэдгийг энэ хэдэн наймаачин луйварчингууд ойлгодоггүй ээ?
Зочин 2022-06-07 202.55.188.110
Угаасаа махнаас чинь гаргах бодлого шүү дээ.МАН-ын зорилго нь биелэж байна.МАХ битгий ид мал шигээ сэтгээд өвс модны холтос мэрээд явж бай.
Зочин 2022-06-07 202.21.108.136
Zov