АНУ-ын сайд нар, хэвлэлийн удирдлагуудыг ОХУ-д нэвтрүүлэхгүй

Хуучирсан мэдээ: 2022.06.07-нд нийтлэгдсэн

АНУ-ын сайд нар, хэвлэлийн удирдлагуудыг ОХУ-д нэвтрүүлэхгүй

ОХУ-ын гадаад хэргийн яам АНУ-ын топ албан тушаалтнуудад хориг арга хэмжээ авч буйгаа өчигдөр /2022.06.06/ зарлалаа. Үүнд Сангийн сайд Жанет Йеллен, Эрчим хүчний сайд Женнифер Гранхолм тэргүүтэй 61 албан тушаалтан багтаж байна. Түүнчлэн, батлан хамгаалах, хэвлэл мэдээллийн салбарын удирдлагууд ч багтжээ. Хориг арга хэмжээний хүрээнд ОХУ-д нэвтрэхийг нь хориглосон гэв.

Жагсаалтад, АНУ-ын худалдааны төлөөлөгч Кэтрин Тай, “Delta Air Lines”-ийн гүйцэтгэх захирал Эдвард Бастиан, Цагаан ордны харилцаа холбоо хариуцсан захирал Кейт Бедингфилд, төсвийн захирал Шаланда Янг, Төрийн департментын Хориг арга хэмжээг зохицуулах газрын дарга Жэймс О’Брайен, Нью-Йоркийн хөрөнгийн биржийн дарга Жеффри Спречер, Фитч группын ерөнхийлөгч Пол Тейлор нар багтжээ.

АНУ ч мөн Оросын улс төр, нийгмийн зүтгэлтнүүд, дотоодын бизнесийн төлөөлөгчдийн эсрэг хориг арга хэмжээгээ байнга өргөжүүлсээр байна. Дэлхийн эдийн засгийн тогтворгүй байдлыг улам даамжруулж, Атлантын далай дамнасан эв нэгдлийг задруулахгүйгээр Оросын эсрэг цаашдын хориг арга хэмжээгээ хэрхэн авах вэ гэдэг дээр АНУ-ын албан тушаалтнууд санал зөрөлдөөнтэй байгааг “Bloomberg” мэдээллээ.

Эх сурвалж: REUTERS, BLOOMBERG

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж