Монголоос дүрвэх дараагийн давалгаа | News.MN

Монголоос дүрвэх дараагийн давалгаа

Монголоос дүрвэх дараагийн давалгаа

Монголоос дүрвэх дараагийн давалгаа

Энгэрт нь эрхлэн унтдаг бяцхан охин өнөөдрөөс бамбаруушаа тэврээд унтах болно. “Ээж нь удахгүй охиныхоо дуртай барби зөндөөг аваад ирнэ ээ” гэж түгдрэн зогсох бүсгүй нулимсаа нуух гэхдээ хүчээр инээхийг оролдоно. Эхээсээ ганц өдөр ч салж үзээгүй охинд түүнгүйгээр өдөр хоногийг өнгөрүүлнэ гэдэг ой тойндоо төсөөлөхөд ч бэрх байгаа. Ээж охиноо үнсэв. Эргэж харав. Цүнхээ чирээд алхав. Аягандаа тогтож ядан байсан нулимс аяндаа бөмбөрлөө. Охиндоо нулимсаа үзүүлэхгүй гэсэндээ гэдрэг харсангүй. Урагшаа харсан чигтээ хойш охин руугаа даллав. “Баяртай ээж ээ, хайртай шүү”…

Гэрэл зургийг Л.Энх-Оргил

…Хоёр, үсрээд гуравдугаар ангийн гэлтэй хүү цэцэрлэгийн болов уу дүүгээ аргадан аавыгаа үднэ. Тэднийхээ төлөө аав мордож байна. “Дүүгээ сайн хараарай. Ахынхаа үгэнд сайн орно шүү”. Ийн хэлээд аав хөвгүүдээ орхиод хүний нутагт хөлсний ажил хийхээр явлаа…

Боломж олдвол бушуухан гадагш гарахсан… гэх хүсэл нийгэмд хавтгайрчээ. Хил, хаалтгүйсэн бол нүүдэлчдийн дийлэнх нь хэзээ мөдгүй дүрвэхэд бэлэн байх шиг.

Сурагчдын амралт эхлэхтэй зэрэгцээд багш нар боломж олдвол хоёр сар Солонгост очоод угаагч ч болтугай хийгээд ирмээр байгаа тухайгаа уралдан ярьж байна. Бүгд л боломжийг эрэлхийлнэ. Танил тал байна уу, танай хэн чинь юу билээ? Гэвч… хүсэвч, хясна. Виз нь яахан амархан гарах билээ. Харин энэ үзэгдлийг дагаад “…-ын виза найдвартай гаргаж өгнө” гэсэн зар олширсон байх юм. Тэдний нэгэнд танил маань 8 сая төгрөг өгсөн. Одоо виз гаргах өгөхийг хүлээж суугаа. Түүний хэлснээр, ойр дотныхон нь виз гаргуулахаар машинаа зараад 16 сая төгрөг зарын эздэд тушаажээ. Бүтвэл хүүхдүүдээ эмээд нь үлдээгээд эндээс явна. Монголд суугаа ЭСЯ-ныхан харин виз гаргуулж өгнө гэх мэдээллийг байнга үгүйсгэсээр ирсэн болой.

Хамгийн сүүлд хийсэн Хүн ам, орон сууцны тооллогоор 30 монгол тутмын нэг нь удаан хугацаагаар гадаадад цагаачилсан гэсэн тооцоо гарчээ. Гадаадад одогсдыг  72.3 хувь нь 15-44 насныхан. Хоёр жилийн өмнө гаргасан энэхүү статистикаас ондоо үзүүлэлт одоо гарах нь ойлгомжтой юм.

ХҮСЛЭЭС ҮҮДСЭН ХЭРЭГЦЭЭ

Монголд жирийн ажил хийгээд зоргоор амьдрах боломж улам бүр хумигдаж байна. Тиймээс эх нутгаа, элгэн саднаа үлдээгээд чадалтай дээрээ гадагш явахыг хэн хүнгүй илүүд үзнэ. Гадаадын визанд ороход бүрдүүлэх бичиг баримтад бидний хэлдгээр “цагдаагийн” гэх иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байгаа эсэх тодорхойлолт багтдаг. Цагдаагийн байгууллагаас энэхүү лавлагааг авах гэж өнжиж, хонох нь холгүй байсан бол “E-Mongolia” –гаас авдаг болсноор тэр үзэгдэл хойно хоцорчээ. “E-Mongolia” үйлчилгээ 2020 оны аравдугаар сарын 1-нээс эхэлсэн юм.

Түүнээс хойш 1,8 жилийн хугацаанд 166,280 хүн дээрх тодорхойлолтыг авах хүсэлт илгээснээс 112207 хүнд тодорхойлолтыг нь гаргаж өгсөн байна. Үлдсэнд нь гаргаж өгөөгүй шалтгаан нь үйлчилгээний төлбөр болох 500 төгрөгөө төлөөгүй юмсанж.

Эргэн улиглаваас, Монгол Улс 2021 оны арванхоёрдугаар сарын 1-нээс эхлэн гадаад руу зорчих боломжтой болсон. Тэгвэл хил нээгдсэнээс хойш зургадугаар сар хүртэл “цагдаагийн” тодорхойлолтыг авахаар 73 мянга 102 хүн хүсэлт гаргаснаас мөнгөө тушаасан 41769 хүнд тодорхойлолт гаргасан гэж албаныхан мэдээлэв.

Энэхүү лавлагааг авахаар өөр нэгэн хүмүүс хүсэлт гаргадаг ба нь тэр нь ял шийтгэлтэй хугацаагаа дуусахыг хүлээж буй иргэд юм. Ийм төрлийн 84296 хүнээс 53644 хүнийг нь ял шийтгэлтэй хугацаа дуусч тодорхойлолтоо авчээ. Хэрэгт холбогдсон шийтгэлийнх нь хугацаа дуусаагүй 27256 хүн хүсэлт гаргасан байна. Тэдний 15 мянга 871-ийнх нь хугацаа дуусч тодорхойлолт өгчээ.

Хуулийн дагуу Авлигатай тэмцэх газраас эхлээд 15 байгууллага энэхүү лавлагааг авах эрхтэй ч тэдэнд хэдэн мянгаар нь иргэдээс энэхүү тодорхойлолтыг авах шаардлага юу бол. “E-Mongolia”-гийн хамгийн эрэлттэй 10 лавлагааны нэг болсон энэхүү тодорхойлолтыг гадаадын виза авахад л голдуу авдаг тухай албаныхан хэлэв. Тиймээс хэрэг хийсэн, хийгээгүй 250 мянга гаруй хүн энэхүү тодорхойлолтыг авч гадаадыг зорихыг хүсчээ гээд ойлгочихвол үнэнээс холдохгүй. Цаана нь хүсэлтээ авч чадаагүй 70-80 мянган хүн бий гээд бодвол арван монгол тутмын нэг нь гадаадад гарахаар тодорхойлолт авчээ. Харин виза хөөцөлдөхдөө дөхүүлж байгаад авахыг хүсч буй хэдэн хүн байгааг бүү мэд.

Энэ тоонд ихээхэн өөрчлөлт орж болзошгүй байсныг ч албаны хүн үгүйсгэсэнгүй. Учир нь “E-Mongolia” багагүй хугацаанд ажиллахгүй байсан учраас тэр хооронд хүмүүс уг лавлагааг авч чадаагүй гэсэн үг. Нэг тодорхой зүйл гэвэл зургаан сарын дотор лавлагаа авах хүмүүсийн тоо хэрхэн нэмэгдсэнийг та дээр харсан болохоор үүнийг ингээд орхиё.

ГАДААД ПАСПОРТ ЗАХИАЛАХ НЬ НЭМЭГДЭВ

“E-Mongolia” нээгдсэнээс хойш 20 мянга 944 иргэд гадаад паспорт захиалан авчээ. Тэгвэл хил нээгдсэн буюу өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас хойш зургаан сарын хугацаанд 15 мянга 956 хүн гадаад паспорт захиалсан байх юм. Дөрөвний гурав нь сүүлийн зургаан сард захиалга өгсөн гэсэн үг. Тэд саалиа бэлдэхээр саваа бэлд гээд тохиромжтой цагийг хүлээн сууна уу. Аль эсвэл аялаж, зугаалахаар амралтаа хүлээж буй болов уу?

Бидний хэд нь ажиллах гэж, хэд нь аялах гэж хил давдаг гэж та бодож байна. Тэгвэл гадаад руу зорчиж буй монголчуудын тухай доорх тоон үзүүлэлтийг харахыг зөвлөе.

Он гарсаар эхний дөрвөн сарын байдлаар гадаадад зорчсон Монгол Улсын иргэдийн 15.3 (25.1 хувь) мянга нь эрэгтэйчүүд, 47.5 (74.9 хувь) мянга нь эмэгтэйчүүд, 3291 (5.2 хувь) нь хүүхэд байна. Тэдний 55.4 (87.4 хувь) мянга нь 30 хүртэл хоног, 961 (1.5 хувь) нь 30-аас 90 хүртэл хоног, 7 (11 хувь) мянга нь 90, түүнээс дээш хоногийн хугацаагаар явсан байна.

ЭЭЖИЙНХЭЭ ДЭРГЭД ТОГТОХОО БАЙЛАА

-Арван найман нас хүрэхээрээ

Аавынхаа дэргэд тогтохоо болилоо, би… гэж дуулж асан нүүдэлчид гадаад руу явахаар яарч байна.

Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын визанд орохоор хүсэлт гаргасан нөхөр 2023 оны есдүгээр сарын 29-нд орох боломжтой талаар хариу сонсчээ. Жил зургаан сар хүлээх хэрэг гарч. Хүлээж байгаад ортол зорчих зөвшөөрөл олгооч уу, үгүй ч үү. Тэр хүртэл зөвхөн Монголдоо байхгүй гээд аль нэг улсын ЭСЯ-нд хандаж болох ч лав АНУ-ыг зорьж чадахгүй нь ээ. БНСУ-ын визний захиалгыг дүүрэг бүрт авч байгаа ч утас чөлөө завгүй ярьж байх аж. Оочер дараалал нэмэгдлээ. Өдөржин утас цохисны эцэст энэ сарын сүүлийн өдрүүдэд л визанд орох боломжтой гэнэ. Биеэр очсон монголчуудын дарааллыг PCR-ийн оочертой зүйрлэж болох юм. Найдвартай нөхдийг хүлээгээд хэд маань машин тэрэг, өмч хөрөнгөө үгүй хийгээд байгааг бурхан ч мэдэхгүй болов уу?

ВАКЦИНЖУУЛАЛТ НЭМЭГДЖЭЭ

Дархлаажуулалтын 37 цэг, түр хоёр цэг ажиллаж буй талаар ЭМЯ-наас мэдээллээ. Мөнгө авч байж хоёр тун вакцин хийлгэсэн монголчуудын 54,1 хувь нь нэмэлт тундаа хамрагдсан талаар албан мэдээлэл байна. Энэхүү тунг хийлгэх олон шалтгаан бий ч хамгийн гол нь гадаад руу зорчиход нэмэлт тун хийлгэх шаардлага тавьж буйтай холбоотой юм.

МОНГОЛЧУУД НУТГААСАА ДҮРЭВСЭН НЬ

Аян дайн хийж эх нутгаасаа гарсан хүннүчүүд, 13 дугаар зууны их байлдан дагуулалтыг бид ярьдаг ч Манжийн дарлалын үед арга буюу харгислалаас нь зугтаж нутгаасаа гарсан ойрдууд, өнгөрсөн зуунд дүрвэсэн монголчуудын талаар төдийлөн ярьдаггүй.

Эх нутагтаа хавчигдан шахагдаж, амьдрахуйяа бэрх болохуй монголчууд харийн нутгийг зорьжээ. 1933 оны байдлаар баруун өмнө талын аймгуудаас албан бус тоогоор 37 мянга 700 орчим хүн дүрвэжээ. Уг дүрвэх хөдөлгөөн хил орчмын нутгийн арав орчим аймагт өрнөсөн бөгөөд сүүлийн үеийн судалгаагаар 11 700-аад өрх бүхий 47 мянга орчим хүн хамрагдсан судалгааг танилцууллаа.малыг хурааж, татвараар дарамталж, хийх ажилгүй, хавчин шахаж байсны улмаас тэд ийм сонголтыг хийсэн аж. Тэднийг эх орноосоо урвасан хулгай мэтээр үзүүлдэг асан өнгөрсөн нийгэмд Түвдэнгийн Бор гэх баатрыг бий болгосон юм. Дүрвэгсдийг зогсоох гэж төвчигнөөд тэр амиа алджээ. Улс орондоо шахагдан хавчигдсаны улмаас сайн дураараа болон аргагүйн эрхэнд эх орноосоо зугтан гарсан энэ мэт хүмүүсийн цуваанаас их тоо энэ цагт гарч байна.

Гэрэл зургийг Л.Энх-Оргил

…Удаан хүлээсэн ээж, охин хоёр сая уулзав. Охиноо санаж бэтгэрсэн эх нь өөдөсхөн үр нь хэрхэн томорсонг харан элдэвийг ярин уйлан тэврэх ч охин түүнээс бэргэнэ. Хэсэг хугацаа өнгөрсний дараа эхийнхээ элгийг дэвтээн эхэр татан уйллаа…

Азаар бид гадагш гарах эрх чөлөөтэй ардчилсан тогтолцоотой. Хэрэв хуучнаараа байсан бол юун дүрвэх, зам явахгүй бол зайлах газар ч олдохгүй. Гэхдээ энэ бидний зол уу, зовлон уу?!

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
58
ХарамсалтайХарамсалтай
8
ТэнэглэлТэнэглэл
8
БурууБуруу
5
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

80 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2022-06-07 103.26.195.20

Гадаадад байгаа шиг яг л тодорхой цагт ажиллаад цагтаа цалингаа авчихдаг бол, тэр нь амьдралд хүрдэг бол эх орондоо элэг бүтэн амьдарч байгаа даа. Бас маш олон өрх толгойлсон ээжүүд амьдралын эрхэнд үрээ эмээ, өвөөд нь орхиод харийг зорьдог нь нууц биш. Гэр бүлийн хуулиа ч гэсэн чангатгах л хэрэгтэй. Хүүхдээ хараад ажил, нийгмээс жоохон хөндийрэнгүүт нь нөхөр нь өөр юмтай нийлээд хаяад явдаг. Ингээд л үр хүүхдээ бусдаас дутаахгүй гэсэндээ гадагшаа явдаг юмаа

Avatar

Nergui 2022-06-07 211.36.136.232

Durvej baigaa humuusee helehed solongost l bitgii irheeree.

Avatar

Үгэн зэв 2022-06-07 66.181.182.137

Цөөнх нь олонхийнхоо боломжийг хулгайлсан дарангуйлал авилгал ын бодлогогүй нийгмийн хохирогчид дээр сандайлсан луйварчдын цусыг урсгахаас айсандаа биш хүн заяанд төрсөн ганц учирлаа цусанд хутгахаас зугтан хайртай бүхнийхээ төлөө өөрийгөө золин явж байгаа бус уу. Зүй нь нэгэнт зольж байгаа бол МАН тэдний мафийн бүлгийг үр үндсээр нь устгаж хулгай худал урвалтыг зогсоовол бид эх орондоо тайван амьдрах байх. Эс бөгөөс удахгүй улс ч үгүй үндэстэн ч үгүй болох нь дээ.

Avatar

Зочин 2022-06-07 213.87.145.95

)))) Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — http://gg.gg/119gme

Avatar

Xumuun 2022-06-07 103.229.123.9

Durveed yvsn bxdaach yxvde. Zolbin tenemeluudn zailj bga. Biti butsaj irerei.
Gadagshaa xaanach ochsn bid xaltaruuds neeg ix ylgaraxguide. Ochd sharuudiin ger tseverlj shal ugaadg bzde.Aan so d ochsnn booliin xudulmur xiij biyegui bln.

Avatar

Ergu zdad 2022-06-07 202.126.88.96

Mal min boolon hodolmor odorin mongol mongoor 300 myngin tsalintai baidgui ym

Avatar

зочин 2022-06-07 202.9.46.206

иим хүмүүстэй юу ярих вэ .монголдоо амьдарч чадахгүй бол өөр хаана ч амьдарч чадахгүй дээ

Avatar

Зочин 2022-06-07 202.21.98.238

ЧАМ ШИГ АВЛИГАЧ ХУЛГАЙЧДЫН ХҮҮХДҮҮДЭД БОЛ АМЬДРАЛ САЙХАН БАЙДАГ БАЙХ ОО!!!

Avatar

Zochin 2022-06-07 202.126.90.113

Amidarj hadahgvidee bish ahiuhan heden tsaas olj amidarlaa bodsondoo ter ur huuhedee l boddogshuude

Avatar

Зочин 2022-06-07 192.82.87.225

Xaana amidarch boloxoor baina, tiishee yavnaa. Bi ch bas yavna gej bodoj baigaa.

Avatar

Зочин 2022-06-07 103.229.121.144

ХУЛГАЙЧ НАРЫН БООЛЧЛОЛЫГ УСТГАЖ ЧАДДАГҮЙ ЮМ БОЛ ГАДАГШАА ЯВЖ ЗАЛУУ НАСАА АВАРЦГАА. ХОРВОО ЕРТӨНЦ УУЖИМ.

Avatar

Зочин 2022-06-07 203.91.115.48

Манжийн дарлалын үед нутгаасаа гарсан Ойрадууд гэнэ үү? Битгий андуураад бай. Ойрадууд нутгаасаа явсан биш харин ирж суусан юм шүү дээ. Түүхээ унш. Галдан Халх руу 1688 онд цэрэглэн Халхыг дайлахдаа Алтайн нуруу давж орж ирсэн. Харин дараа нь Манж болон Халхын нэгдсэн хүчинд цохиулан төв Халхын нутагт иргэд нь бутран сарнисан юм. Тэд дүрвэж, увж цуван явсаар одоогийн Ховдын орчим сүүлийн үдлэлтээ хийсэн юм. Тэнд Галдан өнгөрч иргэд нь Халхад дагаар орон тэндээ суурьшсан. Гэвч даган суурьшсан Ой

Avatar

Зочин 2022-06-07 203.91.115.48

рад зүүн тийш тархан суурьших болсон тул Түшээт хан 50 тайжаа албатын хамт нүүлгэн Хойдуудын замыг хаан суурьшуулсанаар Халхын Гүмбэ Хөндлөн бошигтын хошуу буюу Далай Чойнхор засгийн хошуу үүссэн түүхтэй. Ойрадууд Төв аймгаас баруунш буруулан нүүдэллэхдээ иргэдээ үлэмж ихээр цувуулан орхисон нь одоогийн Булган, Архангай, Завханы нутагт үлджээ. Ойрадуудын унаган нутаг бол Алтайгаас цааш Эрчис, Балхаш, Кипчагийн цөл хүртэл үргэлжлэн бий.

Avatar

зочин 2022-06-07 66.181.161.13

1755-1758 оны хооронд болсон 3 жил үргэлжилсэн аймшигт геноцетоор олон ойрдууд ижил мөрний Xалимагууд руу зугтаасан. 600 000 хүн амтай байсан зүүнгарчуудыг 100 000 хүрэхгүй болтол нь хядсан учраас .. Mанж цэргүүд айл дайралдвал том жижиггүй цавчаад, өлгийтэй хүүхэд байвал газарт саваад л яваад байсан ..

Avatar

Зочин 2022-06-07 203.91.115.53

Тэр үеийн Ойрадууд чинь Халхын дайснууд шүү дээ. Өнөөдөр Оху Украйныг түрэмгийлдэг шиг юм болсон. Тэгээд л шангаа хүртсэн.

Avatar

Арчаагүй төр 2022-06-07 24.128.40.160

Арчаагүй, авилгач, ард түмнээ ул доороо гишгэдэг Монгол Төрөөс ой гутгаж байна. Хэн гэдэг зоригтой аавын хүү энэ аалзны тор мэт сүлжилдсэн авилгачдын бие биеэ барьцаалсан бүтцийг үерийн ус мэт сад цохихгүй Монголд амьдрах баталгаа байхгүй болсон. Хүк ямар том ярьсан хаана байна Оюук хаана вэ? 2 Нямка хаана вэ? Бүгд бүлдэгдүүлээд хөдлөж чадахгүй ялзарч байна.

Avatar

Иргэн 2022-06-07 192.82.87.159

Энэ гадгаш явж байгаа хүмүүс чинь эх ороноосоо дүрвэж байгаа өрөвдөөд хайрлаад байх хүн мөнүү .эх оронч үүэл бодолгүй улс орноо хөгжүүлж элэг бүтэн амьдөрьяа гэсэн сэтгэлгүй л хшмүүс байхгүй юу түүнээс монголд өч дөчнөөн ажлын байр зарлагдаад байхад ажил хийхгүй төр үасагаа шүүмжлээл сууж байгаа хэн нэгэн баяны өмнөөс мөнгийг нь аваад болсон болоогүй дуу хоолойгоо гаргаад лсууж байгаа хүмүүс шүүдээ

Avatar

Зочин 2022-06-07 202.21.98.238

ш****г ХАЛТАР БАЙНА ДАА ЭНЭ. ЧИ ЛАВ БАЯН АЙЛЫН ЗУЛБАСАГА БИЗ…

Avatar

Зочин 2022-06-07 64.119.27.4

Сүүлийн 30 жил засагт байсан хүмүүсийг засгаас үлдэн хөөх хэрэгтэй… Заримыг нь 1худагт нь хий… Олдсон боломжийг ашиглаад ид уу гэдэг гарууд даа…
Үнэхээр амьдрахад хүнд бөлсон бна…

Avatar

Зочин 2022-06-07 122.201.31.141

Хэ хэ төр засагт нь буруу хүмүүс байсны л балаг юм даа хэрвээ зөв эх оронч хүмүүс төр засагт байсан сан бол арай өөр дүр зураг гарах байлаа

Avatar

зочин 2022-06-07 202.9.46.36

Ардчилал Оросуудыг хөөн гаргаж үйлдврүүдийг хувьчлан устгаж ажилгүйдлийг үүсгэж соц нийгмийг муулах эдийН засаг год хүнсний бүтээгдүүнээр урд хөршийн хараат болгох бондын зээл авч өрөнд оруулах дотор нь хагалан бутаргах талцуулах ЗГыг тогтворгүй байлгах Оростой эв түнжин муутгах МАНыг дарах шийдэл сонгуулийн тогтолцоог өөрчлөх ард түмний санал сарьнуулсан нөхцөлд Ардчилал буянаа эдлэнэ ккк

Avatar

Зочин 2022-06-07 66.181.189.66

Соц нийгэмд сайхан байгаагуй хучээр цагдаж буртгэж байсан хот хооронд ч челеетэй зорчиж байгаагуй гадаад паспорт гэж байгаагуй суулийн зо жил гэхээ больж уз харин ч суулийн жилуудэд улс орон мэдэгдхуйц хегжиж бн гэхдээ уйлдвэрлэл хегжих боломжгуй улс орон ургэлжиж ийм л бх тавьлантай

Avatar

Зочин 2022-06-07 150.129.143.204

тоо огт сураагүй юм уу? завсар нь үсгээр бичихээр илүү олон болж харагдана гэж бодоод байна уу? тоог тоогоор нь л бичээч

Avatar

Зочин 2022-06-07 202.21.108.194

европ очвол цагаачдын лагерьт ордог бөгөөд тэр нь ажил хийх эрхгүй байдаг гэсэн.

Avatar

zochin 2022-06-07 202.179.25.191

Mgld amidrah bolomj asar ih bii. Gadaad goyo geed kinon deerees harsan itgesen humuus l uavj bgan. Ochood endeheesee dir bdag

Avatar

saxilzgana 2022-06-07 43.228.131.117

geXdee l gadaad goy oo

Avatar

Зочин 2022-06-07 202.21.98.238

ОЧИЖ ҮЗЭЭЧ ҮГҮЙ ЮМ БАЙЖ АТААРХУУ ЮМ БЭ

Avatar

Зочин 2022-06-07 66.181.161.95

Суусан цэцнээс явсан тэнэг дээр

Avatar

Зочин 2022-06-07 139.5.216.39

Уншсангүй. Олноороо дүрвэж байна гэсэн л үг юм байна.

Avatar

Зочин 2022-06-07 66.181.186.58

Хөдөлмөрийн үнэлэмж, цалингаа нэмэхгүй бол, иргэд өөрсдөө дор дороо ажлаа сайн хийгүй бол гадаадад очиж сахилга бат сурдаг, харьд амьдарч зовж байж амьдралын гол үнэ цэнээ ойлгодог ард түмэн хөөрхий ….

Avatar

Зочин 2022-06-07 192.82.83.223

Энэ шоронжсон орноос залуус битгий хэл хөгшин би хүртэл тайлмаар байна шүү

Avatar

ажиглалт 2022-06-07 202.126.90.68

1. дүрвэх хүмүүсийг дүрвүүлэх хэрэгтэй, хүссэн хүсээгүй хаа ч очсон айлын хашаанд адлагдаж л амьдарна шүү дээ тэгээд хохь нь л болно шд
2. голдуу амбиц, амьдарлын өндөр шаардлага, бизнес боломж ба аюулгүй байдал, өөрийгөө илэрхийлэх эрх чөлөө, улс төр ба шашны зөөлөн орон зай, хууль эрх зүйн уян хатан тогтолцоо зэрэг түлхүүр хүчин зүйлс, хөдөлмөрийн үнэлэмж, валютийн чанар, хөрөнгийн эргэлт зэрэг гол асуудлуудаас болж нутаг сэлгэдэг, гадуурхал, ялгаварлал, сүрдүүлэг, айдас гэх мэт олон дарамт бн

Avatar

Зочин 2022-06-07 202.126.90.68

хатуу гараар базсан элс үргэлж доош газарт урсдаг, усыг ч барьж болдоггүй, салхи бол бүр хөнгөн шүү дээ, гал бол түлнэ. хүн гэдэг 4 элементийн нэгдэлд ухамсар нэмсэн бичил ертөнц учир нэг нохой муур шиг маллах байдлаар удирдавал үргээд л ниснэ шүү дээ хамгийн наад зах нь л одоо манай төрийн бодлогод lgbtq бодлого, эмчилгээний ургамал, цахим бизнесийн тухай байр суурь, төлөвлөгөө, арга хэмжээ гэх юм юу байна? залуучууд хүүхдүүдээ олон улсын стандартаар сургаж бэлдчихээд ийм нийгэмд барихгүй шдэ

Avatar

айдсаа шатаах хэрэгтэй 2022-06-07 202.126.90.68

зөвхөн бидний л зөв, бид л моралыг тогтооно, эс бөгөөс цаазлана а**а тална зодно цохино гэдэг суурь зарчмаар бүрдүүлж байгаа нийгмийн тогтолцоонд бол миний бодлоор 95 оноос хойш төрсөн, тэгээд өмнө нь төрсөн бас зарим бүлэг сэтгэхүй бол тогтож амьдрахгүй, яагаад гэвэл хэт идеалистик байдлаар бүх зүйлд хандаад байгаа юм. бүх мэдээллийг өөртөө цуглуулж чадсан гэж бодсон хүн алддаг. бүхнийг мэдэх боломжгүй байхад бүхнийг мэддэг, өөрийн зөв гэж зүтгэсэн том том буулт хийх чадамжгүй бүтэц нурдаг угта

Avatar

Зочин 2022-06-07 202.126.90.68

өөрчлөлт амьдарлын гол шингэн, оршихуйн цус гэдэг. шакти энерги ч гэдэг. буддистууд ч тэгдэг. өөрчлөлтгүйгээр аливаа зүйл мод шиг хатуу, чулуу шиг хөдлөшгүй болоод өгөршин живдэг. эсвэл шатаж үнс болдог. өөрчлөгдөхгүй байх боломжгүй, үхэл л тэр гэдэг. байгалын цор ганц тогтмол бол өөрчлөлт шүү дээ. тэгэхээр айгаад байгаа, хадгалаад байгаа, консервт хийгээд дарчихсан авдараа гаргаад цацах хэрэгтэй эс бөгөөс тэгээд музей л болно шүү дээ, амьдралгүй, амьгүй, уран зургийн галлерэй, номын сан, архив.

Avatar

Зочин 2022-06-07 43.228.130.63

mongoliin emgenel, eh orondoo shan amidrah bolomjgui bolood l yvj bgashdee ene humuus hariin orond ochij booliin ajil erhelj!!! 3 sayahan huntei bj shan amidarch boldgui iim mulgui hulgaichid deer suuhleer l iim yum bolj bga!!

Avatar

зочин 2022-06-07 66.181.181.105

Монгол улс хүн амаа өсгөх гэж цэцэрлэг, сургууль ачааллаа дийлэхгүй махаа идэж, өр тавьж арай гэж насанд хүргээд Солонгос улсын ажлын хүчийг бэлдэж, 10-20 жилийн дараа хүнд ажилд нухлагдаж, бие, эрүүл мэндгүй болсон хүмүүс ирж нийгмийн даатгалын ачааллыг өсгөж бас дарамт болж, монгол улсын гадаад өр өссөөр л байх уу?

Avatar

Л.ЛХАГВА 2022-06-07 103.26.194.151

Ийм сэтгэгдлүүдийг хөөргөж байгаа хүмүүс монгол нутагт монголчуудыг цөөлөх санаа цухалзуулж байгааг анхаарна уу

Avatar

saxilzgana 2022-06-07 43.228.131.117

iim xachin orond ugaasaa oluulaa baigaad xereg baina uu?

Avatar

Багш 2022-06-07 59.153.112.150

tiim Ээ Монголчуудыг иймэрхүү өдөөн хатгасан бас Монголчууд эх орноосоо дүрвэж байна гэж итгүүлж эх орноо жигших сэтгэгдэл төрүүлэх болсон гадаадын төлбөртэй ноходын далд явуулга ихсээд байгааг хууль тагнуул төр засаг анхааралдаа аваач ээ!!! Ийм ноход туршуулууд я***н шиг бузар үйлдлээ мөнгөөр үнэлж ард түмнийг эх орных нь эсрэг босгож эзгүйдүүлж хүн амын тоог цөөлж эзлэн түрэмгийлэх колончилох санаа агуулж буй нь илэрхий бус уу .

Avatar

Зочин 2022-06-07 202.131.235.242

Хүнд суртал, авилгаас болоод компаниудын ажил олигтой явахгүй, ажил нь явахгүй болохоор орлого байхгүй, орлого муу болохоор ажилтнууддаа сайн цалин өгч чадахгүй байгаагаас ихэнхи сайн ажилтнууд нь гадаадад дөрвөж байна. Тэдний зөв.

Avatar

Үнэн 2022-06-07 192.82.78.36

Зочин 4 минутын өмнө 192.82.80.33

замбраагүй "ЗАД ТАВЬЖ. ЭРХ ЧӨЛӨӨ" гэж хашируулж байгаад үйлдэврийг нь "төмрийн" хог болгон өрсөн устагсан"ЭБЭ+АРДЧИЛАЛЫН" л ач шүү дээ залуусаа. ТЭД+АН-хан юу хийснийг сайн бодоцогоо….Ийм замбрааа ЭЗ бүх боломжыг сааруулахад хүргэсэн "эрх" чөлөө мөрөөдөгсөдөө дагаад хүний газар явж дээ залуусаа..

Avatar

Зочин 2022-06-07 192.82.84.86

Эргүү амьтан уу? Хуучнаа санагалзаад бвал хойд солонгосруу зайл

Avatar

Зочин 2022-06-07 202.179.26.255

яг соц нийгэмдээ очоод сайхан амьдарч байсан уу гэвэл үгүй шүү. ийш тийш явах хориотой, улсын юм байвал нийтээрээ хулгайлж орцондоо байгаа гэрлийн шилийг хүртэл хулгайлж авдаг ядуу гуйлгачин нийгэм байсан. Аав ээжийн цалин буусан үед л чихэр печень боовны амт авдаг байсан. Талх сүү олдохгүй өдөржин алалдаж очерлож байж 2л сүү 1 талх авдаг байлаа. өглөө талхгүй л бол идэх юмгүй өдөржин явж явж оройдоо 1 хоолны бараа харна. Мах олдохгүй очерлож очерлож хэдэн яс голдуу юм авчирч шулсан болоод хоол

Avatar

Зочин 2022-06-07 202.179.26.255

хийж иддэг. зарим айлууд цувдайгаар аргалж өдөр хоног өнгөрөөдөг байсан юм. Нийтээрээ туранхай хагас өлсгөлөн явж байсан даг. Дарга болвол тусгай дэлгүүрээр үйлчлүүлж тарган хонины мах олддоггүй ховор бараа авах боломж гардаг байлаа. Дарга элит анги ажилчин анги гэсэн 2 кастад хуваагдаж амьдардаг байв.Тиймээс хүмүүс хүүхдүүдээ ямар ч хамаагүй сургуульд явуулж дарга болгохыг хүсдэг байсан юм.Сургууль төгсч дарга болоогүй нь ачигч грушик цэвэрлэгч хийж 200_400 төгрөгөөр амь зогоохчоо аяддаг байлаа

Avatar

Зочин 2022-06-07 202.179.26.255

цалингаараа 25кг мах олоод авч чадвал ш дээ эсвэл шуудай гурил 15кг мах авах л боломжтой байсан. цаана нь үр хүүхэд нь юу өмсөх вэ өдөр хоолондоо юу идэх вэ гээд бөөн асуудал. гайгүй цалинтай ажилд орохын тулд эрх баригч намд долигнож дарга нарын бөгсийг долоохоос өөр сонголтгүй байсан шүү.Одоо харин тархи нь ажилладаг гар хөдөлдөг залхуугүй хүнд юу л бол юу хийгээд хүссэнээрээ амьдрах эрх чөлөө байна. гадаадад гарсан ч болж байна.ийм сайхан болчихоод хуучны шоронгоо санаад суудаг хүмүүс бол

Avatar

Зочин 2022-06-07 202.179.26.255

зүгээр л хол очиж хуцацгаагаарай.Очиж очиж даргынхаа бөгсийг долоох хобби гэж баймааргүй юмаа.

Avatar

Зочин 2022-06-07 192.82.80.33

замбраагүй "ЗАД ТАВЬЖ. ЭРХ ЧӨЛӨӨ" гэж хашируулж байгаад үйлдэврийг нь "төмрийн" хог болгон өрсөн устагсан"ЭБЭ+АРДЧИЛАЛЫН" л ач шүү дээ залуусаа. ТЭД+АН-хан юу хийснийг сайн бодоцогоо….Ийм замбрааа ЭЗ бүх боломжыг сааруулахад хүргэсэн "эрх" чөлөө мөрөөдөгсөдөө дагаад хүний газар явж дээ залуусаа..

Avatar

Оркт 2022-06-07 202.126.88.169

Ац чинь юугаа хуцаад байгаа юм бэ

Avatar

Зочин 2022-06-07 202.179.26.255

яг соц нийгэмдээ очоод сайхан амьдарч байсан уу гэвэл үгүй шүү. ийш тийш явах хориотой, улсын юм байвал нийтээрээ хулгайлж орцондоо байгаа гэрлийн шилийг хүртэл хулгайлж авдаг ядуу гуйлгачин нийгэм байсан. Аав ээжийн цалин буусан үед л чихэр печень боовны амт авдаг байсан. Талх сүү олдохгүй өдөржин алалдаж очерлож байж 2л сүү 1 талх авдаг байлаа. өглөө талхгүй л бол идэх юмгүй өдөржин явж явж оройдоо 1 хоолны бараа харна. Мах олдохгүй очерлож очерлож хэдэн яс голдуу юм авчирч шулсан болоод хоол

Avatar

Зочин 2022-06-07 202.179.26.255

хийж иддэг. зарим айлууд цувдайгаар аргалж өдөр хоног өнгөрөөдөг байсан юм. Нийтээрээ туранхай хагас өлсгөлөн явж байсан даг. Дарга болвол тусгай дэлгүүрээр үйлчлүүлж тарган хонины мах олддоггүй ховор бараа авах боломж гардаг байлаа. Дарга элит анги ажилчин анги гэсэн 2 кастад хуваагдаж амьдардаг байв.Тиймээс хүмүүс хүүхдүүдээ ямар ч хамаагүй сургуульд явуулж дарга болгохыг хүсдэг байсан юм.Сургууль төгсч дарга болоогүй нь ачигч грушик цэвэрлэгч хийж 200_400 төгрөгөөр амь зогоохчоо аяддаг байлаа

Avatar

Зочин 2022-06-07 202.179.26.255

цалингаараа 25кг мах олоод авч чадвал ш дээ эсвэл шуудай гурил 15кг мах авах л боломжтой байсан. цаана нь үр хүүхэд нь юу өмсөх вэ өдөр хоолондоо юу идэх вэ гээд бөөн асуудал. гайгүй цалинтай ажилд орохын тулд эрх баригч намд долигнож дарга нарын бөгсийг долоохоос өөр сонголтгүй байсан шүү.Одоо харин тархи нь ажилладаг гар хөдөлдөг залхуугүй хүнд юу л бол юу хийгээд хүссэнээрээ амьдрах эрх чөлөө байна. гадаадад гарсан ч болж байна.ийм сайхан болчихоод хуучны шоронгоо санаад суудаг хүмүүс бол

Avatar

Зочин 2022-06-07 202.179.26.255

зүгээр л хол очиж хуцацгаагаарай.Очиж очиж даргынхаа бөгсийг долоох хобби гэж баймааргүй юмаа.

Avatar

Иьл 2022-06-07 192.82.81.124

МАН-ын гавьяа мэргэжлийн хяналтын гаалийн хүнд суртал авилгач төрийн буянаар олон аавын охид залуусыг харьд явахад хүргэж байна

Avatar

Зочин 2022-06-07 202.126.90.117

Zailj baival sain l biz hog bichih yumaa

Avatar

saxilzgana 2022-06-07 43.228.131.117

ishsh iimerxuu yumnuud ni l uldej baigaa baix daa, ugaasaa yavay geed yavj ch chadaxgui. Deerelxuulj darluulj amidraxdaa taarsan.

Avatar

Зочин 2022-06-07 202.131.243.186

МАН төрийн эрхэнд байгаа цагт ер нь оршин тогтнож байгаа цагт Монгол энэ хэвээрээ л байвал их юм болно. 21 онд хувьсгал импортлож, баахан ламаа хядаж, ихэнх нь эдийн засгийн хувьд ямарч ашиггүй Оросын хэдэн үйлдвэр барьсан түүхийг санагалзсан ахмад үе, өөрсдөөч мэдэхгүй байж социализмын сайхныг аман дээрээ магтаж ачир дээрээ хурдхан дарга болж баяжих хүсэлтэй залуу үе МАН-ын түшиг тулгуур юм даа

Avatar

Зочин 2022-06-07 122.201.22.246

МАН-ын хийж байгаа ажил ийм л байна

Avatar

Бадарч тахар 2022-06-07 66.181.180.219

Явбал явж л байг харин хүн амьтан цөөрөөд сайн юм биш үү ! Залуучууд яваг хөгшчүүл бидэнд ажлын орон тоо олдох байх

Avatar

Зочин 2022-06-07 64.119.22.138

Ажил л биднийг голох байх даа…

Avatar

Зочин 2022-06-07 202.179.26.255

бадарч писда минь дулмаагийнхаа салтааг бодоод л явж бай. чиний толгой хүрэхгүй юман дээр битгий бичиж амьтны шившиг бол. залуучууд гараад явахаар нийгмийн бүтээн байгуулалт үйлдвэрлэл гэх юм алга болдог юм. 20 жил үнэгүй боловсруулж тэжээж ажлын насанд хүргэчихээд гадагш нь алдчихаар маш хохиролтой байгаа юм. 1 хүнд л 200 сая төгрөг зарцуулсан байдаг юм ш дээ доод тал нь .Хүлээн авч байгаа улс нь яахав огт мөнгө зарахгүй баахан бэлэн ажлын хүч олоод авчихаж байгаа юм. Уг нь чам шиг хөгшин

Avatar

Зочин 2022-06-07 202.179.26.255

глюказнууд нь гадагшаа гарч байвал эмнэлэгийн ор хоног автобусны хөнгөлөлт тэтгэвэрт халамжинд зарцуулах улсын мөнгө багасаад ашигтай байдаг юм. даан ч чам мэт нь гарч чадахгүй л дээ. Гараад өөрийгөө аваад ажил хийгээд явж ч чадахгүй арчаагүй писда байгаа. Тэгээд л өлсөж чадахгүй хулгай хийгээд Монголын нэр бузарлаад харийн шоронгийн хоол иднэ л дээ. Тэр муугаа мэддэг болохоороо явдаггүй биз.Тэгээд л энд пар пар хийж худлаа цэцэрхээд халамж хүртээд л архиа гудраад даргын б**с долоогоод явахыгаа

Avatar

Зочин 2022-06-07 202.179.26.255

илүүд үздэг юм байх даа чааваас. Гадагшаа гарч чадахгүйгээ бас зөвхөн монголдоо гэчихнээ бас. Яг үнэндээ гадагшаа гарвал аяга ч угааж чадахгүй гуйлгачин болохоо мэдэж байгаа л даа таануус

Avatar

Зочин 2022-06-07 202.179.26.255

илүүд үздэг байх даа. Тэрийгээ бас зөвхөн Монголдоо гэчихнээ бас. Яг үнэндээ гадагшаа гарвал ажил хийж чадахгүй гуйлгачин болох юм байж

Avatar

Зочин 2022-06-07 202.126.92.178

Ийм юм бичиж байхаар энэнээс гарах гаргалгааг хайгаач. Үйлдвэржилтээ дэмжье дамын наймаан дээр тогтдог эдийн засгийг болиулья гадны бараанд өндөр татвар тавья импортын ногоог хязгаарлая эрчим хүчний хараат бус болъё гангийн үйлдвэртэй болъё төгрөгийг үнэ цэнэтэй болгоё гэх мэт асуудал төрийн өндөрлөгүүдэд дэвшүүлсэн нийтлэл байвал их зүгээр байна.

Avatar

Зочин 2022-06-07 66.181.188.188

mongold amidrah bolomj bn.

daanch zalhyy tegeed xyrdan bayjiya gesen malnyyd mash ikh bn

Avatar

Зочин 2022-06-07 202.21.98.238

АРАВ ГАРАН ЖИЛ АМЕРИКТ СУРЖ БОЛОВСРООД ОЛЖ АВСАН ЧАДВАРАА ЭХ ОРОНДОО ЗОРИУЛАХААР ИРСЭН. ЭНЭ УЛСЫН ХЭД ХЭДЭН ЧУХАЛ ХӨГЖЛИЙН ТӨСЛҮҮДЭД ХУВЬ НЭМЭРЭЭ ОРУУЛААД ЯВЖ БАЙТАЛ ХНХЕЫН САЙД АРИУНЗАЯА ТЭРГҮҮТЭЙ ХҮМҮҮС АШИГ СОНИРХОЛЫН ЗӨРЧИЛ ГАРГАЖ УУЛ УУРХАЙН САЛБАРЫН АЖИЛЧДЫГ ИЛҮҮ ЦАГИЙН БОЛОН БАЯРААР АЖИЛЛАХ НЭМЭГДЭЛГҮЙ БОЛГОЖ, ҮР ХҮҮХДИЙН МИНЬ ИДЭХ ХООЛНООС ХОРООЖ БАЙНА. ЭНД ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛААС ЭХЛЭЭД ЭРҮҮЛ, АЮУЛГҮЙ АМЬДРАХ БАТАЛГАА АЛГА. ХҮҮХДҮҮДЭЭ ХАРААД ӨРӨВДӨЖ БАЙНА.

Avatar

Зочин 2022-06-07 202.21.98.238

ЭНЭ ЖИЛ АВСТРАЛИАС АЖЛЫН САНАЛ АВСАН ТУЛ ТИЙШЭЭ ЯВЛАА. ТӨР ЗАСАГТАА ҮНЭХЭЭР ИХ ГОМДОЖ БАЙНА. НАДАД ЭХ ОРОНДОО ХИЙЖ БҮТЭЭХ ХҮСЭЛ ЭРМЭЛЗЭЛ МАШ ИХ БАЙНА. ГЭВЧ ЗҮГЭЭР Л АЛХАМ ТУТАМДАА ЭРХЭЭ ЗӨРЧҮҮЛЖ БАЙГАА ТУЛ ХҮСЭХГҮЙ СОНГОЛТОО ХИЙХЭЭС ӨӨР АРГА АЛГА. ТАТВАР ТӨЛӨГЧДӨӨ ШИМЭГЧИЛЖ АМЬ ЗУУСАН УЛС ТӨРЧДӨӨС ЗАЛХАЖ БАЙНА!!!

Avatar

Зочин 2022-06-07 122.201.22.246

МАН ын гавьяа

Avatar

Зочин 2022-06-07 202.126.90.117

Zailaa

Avatar

saxilzgana 2022-06-07 43.228.131.117

medleg baixgui, yum xiij chadaxgui bj bas ataarxuu…

Avatar

Зочин 2022-06-07 202.21.98.238

АЖИЛГҮЙ АРХИЧИН МИНЬ БУУРИА САХИАД ҮЛДЭЭРЭЙ

Avatar

Зочин 2022-06-07 103.10.23.189

Монголд үнэхээр ажил олддоггүй юм бна лээ. Би Австралид 4 жил орчим сурч Мастер хамгаалж ирээд 3 жил орчим ажилгүй бсан. Надад CV-гээ өгч үзээгүй албан газар үлдээгүй, эцэс сүүлд нь 756,000 төгрөгийн цалинтай ажилд агентлагт орсон, хорвоогийн нэг ч гэсэн өдрийг утга учиртай юм хийж өнгөрүүлэх гэж орсон, түүнээс биш ажил хийх гэж биш, чадвар хамаагүй, том дарга л хайх хэрэгтэй юм шиг бсан. Ажилгүй байгаад байх бас хэцүү, ямар нэг арга олох хэрэгтэй байдаг. Гэтэл угаасаа нийгэм нь тийм.

Avatar

Зочин 2022-06-07 180.149.93.98

Оюутолгойн хэдэн далжигнасан юмнуудын гавьяа

Avatar

Зочин 2022-06-07 202.21.98.238

ТЭНЭГ!

Avatar

зочин 2022-06-07 203.98.76.100

Гадаад оронд ажиллах хүч гаргана гэдэг нь да дүрвэлт мөн учир эргэх холбоогоо их сайн холбох л хэрэгтэй дээ

Avatar

зочин 2022-06-07 192.82.89.157

Их сургууль биш Мэргэжлийн сургалтад 2 жил цалинтай суралцаад сонгосон мэргэжлээ сайн эзэмших хэрэгтэй. Сайн мэргэшсэн ажилтаныг монголд 2-3 саяаар цалинжуулж байгаа тэр мөнгө бол Солонгост авдаг мөнгөтэй юмны үнийн зөрүүгээо яг ижил, бас үр хүүхэд эх орондоо байна гэж бодох хэрэгтэй.

Avatar

иргэн 2022-06-07 64.119.24.201

Энэ бол Эзэнгүй төрийн эмэгнэл, Хятадуудын даалгөврыг биелүүлж байгаа МАН ЗГ-ын харалган Бодлргын уршмг,

Avatar

Зочин 2022-06-07 66.181.177.97

haha delhii deer durveh durtai amitan manai mongolchuud l yum bizde

Avatar

saxilzgana 2022-06-07 43.228.131.117

irgedee ingetel ni uruvdultei amidruulj baigaa tur zasag ni archaagui uls orniixon bugd yavaxiin tuus bolj baidag baixoo.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж