SPEAK OUT: Намуудын оролцоог хангах процесс эхлэж байна

Хуучирсан мэдээ: 2022.06.07-нд нийтлэгдсэн

SPEAK OUT: Намуудын оролцоог хангах процесс эхлэж байна

SPEAK OUT: Намуудын оролцоог хангах процесс эхлэж байна

Энэ хаврын чуулганы анхаарал татсан асуудлын нэг бол Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт. Үндсэндээ хуулийг өөрчлөх процесс эхлэх гэж буйг намууд мэдээлж буй. Тухайлбал, МАН-аас өөрчлөлттэй холбоотой орон даяар олон нийтийн санал асуулга өрнүүлэхээ мэдэгдсэн бол АН-аас Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг дэмжсэн байр суурийг илэрхийлж буй. Тиймээс Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаарх гишүүдийн байр суурийг хүргэж байна.


УИХ-ын гишүүн С.ОДОНТУЯА:

-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн тухайд УИХ-ын дэд даргын хувьд олон хэлэлцүүлэг төрийн ордонд хийсэн. Үүнд улс төрийн бүх намуудтай хоёр удаагийн хэлэлцүүлэг, АН-ын гишүүнээр ажиллаж буй ҮБХ-ны гишүүд байсан улстөрчидтэй өргөн бүрэлдэхүүнтэй хэлэлцүүлэг хийсэн. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр хоёр зүйлийг гишүүд дэмжиж буй. Нэгдүгээрт, сонгуулийн холимог тогтолцооны систем, хоёрдугаарт гишүүдийн тоо. Бид Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр хүчтэй парламентыг бүрдүүлэх зорилготой. Аль нэг нам эсвэл гэхээс илүү улс орны тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал юм. Хэлэлцүүлэгт ирсэн хүмүүсийн дийлэнх нь дээрх утгаар дэмжиж байгаа. Холимог системийн нэг сайн тал нь намууд нэг завин дээр сууж сонгуульд ордог. Өөрөөр хэлбэл АН-ын гишүүд нийт АН-ын төлөө ажилладаг. Энэ нь өөрөө улс төрийн нам төлөвших, цул нэгдмэл байх зэрэгт чухал нөлөөтэй. Одоо улс төрийн намууд ямар байдалтай байгааг харж буй. Энэ бол мажоритар системийн хор уршиг. АН сонгуульд орох нь үнэн. Тиймээс Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн шахаж, шаардаж хийлгүүлнэ. Ингэхдээ бүх намуудад ашигтай байхын төлөө ажиллана. Ерөнхийлөгчийг парламентаас сонгох асуудлыг дэмжихгүй. Хэрвээ парламентаас сонговол тэнцвэр алдагдана. Яагаад гэвэл парламентад олонх байгаа нам ерөнхийлөгчийг сонгоно гэсэн үг. Тиймээс ард түмэнд сонгох эрхийг үлдээх ёстой. Уг асуудлыг яаран оруулж ирэх нь туйлын буруу.

УИХ-ын гишүүн Б.ПҮРЭВДОРЖ:

-Үндсэн хуульд пропорциональ буюу холимог тогтолцоог оруулж ирж сонгогчдын саналыг гээдэггүй тогтолцоог оруулах юм бол дараа дараагийн үед сайн жишиг болох өөрчлөлт болно. Өөрөөр хэлбэл нийт сонгогчдын 42 хувийн саналыг авчхаад ихэнх суудлыг МАН авч байна гэдэг нь сонгогчдын саналыг гээдэг маш муу тогтолцоог харуулж байгаа юм. Үндсэн хуулийн цэцээр тодорхой асуудлыг шийдэх боломжтой гэж ярьж байгаа. Гэхдээ Үндсэн хуулийн цэцийг эрх баригчид дураараа хөдөлгөдөг болгочихвол Үндсэн хуулийн Цэц чадамжгүй болно. Тиймээс АН, МАН гарахдаа нэг өөр юм ярьдаг байдлыг Цэцээр шийдүүлэх бус,  Үндсэн хуульдаа суулгах өгөх нь чухал ач холбогдолтой.

УИХ-ын гишүүн Ж.СҮХБААТАР:

-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хууль санаачлах процессыг эхлүүлэхийг үндсэндээ дэмжиж байна. Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх хүрээнд, 2019 оны өөрчлөлтийн дутууг нөхөх зорилтын хүрээнд, нийгмийн хүрээнд гарч буй санал санаачилгыг албан ёсоор авч үзэх процесс эхлэх байна. Ерөнхий сайд, МАН-ын дарга, УИХ-ын дарга улс төрийн намуудтай зөвлөлдөх эрхийг нээж өгч буй юм. Цаашилбал, УИХ-ын хурлын “гал тогооны ажил” төсөл албан ёсоор боловсруулагдсаны дараа процесс өрнөнө. Ямар хүрээ хязгаарт байх уу гэдэг нь маргааны сэдэв болдог. Цоо шинэ асуудал орж ирэх нь тодорхойгүй. Энэ асуудлыг яаравчлан шийдэхгүй. Мөн хэт цаг хугацаа хойшоо тавигдвал боломж байхгүй болчихно.

УИХ-ын гишүүн Ж.МӨНХБАТ:

-Үндсэн хууль гэдэг аливаа улс орны нийгмийн зөвшилцлийн гэрээ байдаг. Аливаа Үндсэн хуультай холбоотой асуудал бол дан ганц эрх барьж буй намын шийддэг асуудал биш. Энэ бол олон намын тогтолцоотой улс оронд, олон нам, олон нийтийн оролцоог хангасан байх ёстой. УИХ-д 15-16 намуудаас хүсэлт шаардлага ирсэн. ХҮН-ын зохион байгуулсан жагсаалд оролцсон шаардлага ирсэн. Мөн УИХ-ын дэд дарга С.Одонтуяа нараас тавьсан санал шаардлага, улстөрчдийн шаардлага ирсэн. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 5.3.1-т “Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах санаачлах үеэс эцэслэн батлах бүхий л үйл ажиллагаа иргэд, улс төрийн нам, олон нийтийн оролцоог хангана гэж заасан. Энэ заалтын дагуу иргэд, улс төрийн намуудын оролцоог хангах процесс эхлэж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж