Зуслангийн түрээсийн байшингийн үнэ 1.5 саяас эхэлж байна

Хуучирсан мэдээ: 2022.06.06-нд нийтлэгдсэн

Зуслангийн түрээсийн байшингийн үнэ 1.5 саяас эхэлж байна

Зуслангийн түрээсийн байшингийн үнэ 1.5 саяас эхэлж байна

Зуны улиралд нийслэлийнхэн дуу чимээ, агаарын бохирдлоос түр ч болов холдохын тулд зусланд гарахыг чухалчилдаг. Нэн ялангуяа нярай болон бага насны хүүхэдтэй, өндөр настай хөгшид айл өрх ядаж зуны гурван сарыг цэвэр агаарт өнгөрөөхийг хичээдэг билээ. Үүнийгээ дагаад зуслангийн байшингийн эрэлт хэрэгцээ нэмэгддэг. Эрэлт нэмэгдэхийн хэрээр түрээслэгч нар ч мөн адил түрээсээ нэмдэг бичигдээгүй хуультай.

Энэ жил зуслангийн түрээсийн байшин гурван сарын төлбөр хамгийн багадаа 1.5-2 сая төгрөгийн хооронд байна.

Зуслангийн байшингаа түрээслүүлж буй эзэд төлбөрийг гурван сараар авах сонирхолтой байдаг. Учир нь төлбөрөө сар сард нь авах нь найдваргүй, түрээслэгч иргэд нэг сар түрээслээд, орхиод явах нь их тул ашиггүй гэж үздэг аж.

Халуун хүйтэн ус, дотроосоо халаалтаа шийдсэн хаусын нэг сарын түрээс 1.500.000 төгрөгөөс эхэлж байна.

Зуслангийн түрээсийн байшин хайсан иргэд түрээсийн бүтэн төлдөг боловч найман сар гаргаад хүүхдүүдийн хичээл сургууль эхлэх дөхөж бэлтгэлээ базаадаг учир найман сар гарангуут гэрээгээ дуусгадаг. Зуны хоёр сар зусланд байхын тулд иргэд бүтэн гурван сарын төлбөр өгдөг байна.

Иргэд өөрсдийн өмч хөрөнгөө үнэлэх нь зүй ёсны тул зуслангийн байшингийн үнийн хөөрөгдлийг зохицуулах боломжгүй байдаг аж.

Б.ЭНХСАНАА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж