Бразилийн ерөнхийлөгч өөртөө одон өгчээ

Хуучирсан мэдээ: 2022.06.06-нд нийтлэгдсэн

Бразилийн ерөнхийлөгч өөртөө одон өгчээ

Бразилийн ерөнхийлөгч өөртөө одон өгчээ

Элон Маск Бразилд анх удаа айлчлахдаа хэдхэн цагийн дотор ерөнхийлөгч Жаир Болсонарогоос одон гардаж авсан түүхтэй. Тодруулбал, 2019 онд буюу Болсонаро албан тушаалаа хүлээж авсан ердөө эхний өдрөө л энэ одонг түүнд гардуулжээ.

Тус улсын хамгийн нэр хүндтэй гурван шагнал нь Батлан хамгаалах гавьяаны одон, Рио Бранкогийн одон, Ялалтын одон юм. Бразилийн ерөнхийлөгч Болсонаро 2019 оноос хойш дээрх гурван одонг дор хаяж 76 сайдад тараажээ. Энэ нь одоогийн болон хуучны сайд нарын дөрөвний гурваас илүү хувь нь юм.

Тэр байтугай Болсонаро өөрөө өөрийнхөө засаг захиргаанаас зургаан одон авч байжээ. Мөн эхнэр Мишель болон хүү Флавио нартаа гурван удаа медаль гардуулсан аж. Хүү Флавио нь сенатороор ажилладаг. Хууль тогтоогч мэргэжилтэй хүү Эдуардо нь ч мөн дор хаяж зургаан удаа медаль авчээ.

Инсперийн их сургуулийн улс төрийн шинжлэх ухааны профессор Карлос Мело “Энэ их шагналууд гавьяа зүтгэлтэй, өндөр түвшний хүмүүсээр хүрээлэгдсэн мэт дүр төрхийг бусдад харуулах зорилготой” гэж хэлжээ. “Медалийн үнэн төрх” гэсэн нийтлэл арваннэгдүгээр сард "Истое" сэтгүүлд гарсан. Энэхүү нийтлэлд Болсонарог “Засгийн газрыг үнэ төлбөргүй медаль тараах сан болгосон” гэж бичжээ.

Эх сурвалж: AP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж