Хатан хааны 70 жилийн ойн баярын онцлох 6 агшин

Хуучирсан мэдээ: 2022.06.06-нд нийтлэгдсэн

Хатан хааны 70 жилийн ойн баярын онцлох 6 агшин

Хатан хааны 70 жилийн ойн баярын онцлох 6 агшин

Английн хатан хаан II Элизабетийн хаан ширээнд суусны 70 жилийн ойн баяр дөрвөн өдрийн турш үргэлжиллээ. Баярын хүрээнд цэргийн парад, Гэгээн Паулын сүмд талархлын арга хэмжээ, Букингемийн ордонд поп тоглолт зэрэг болов. Лондон хотод өчигдөр /2022.06.05/ багт наадам, баярын жагсаал болсноор арга хэмжээ өндөрлөжээ. Дөрвөн өдрийн арга хэмжээнээс онцлох зургаан агшны мэдээллийг хүргэж байна.

Бяцхан ханхүү Луис баяр үймүүлэв

Өдгөө 96 настай хатан хаан Букингемийн ордны тагтан дээр гарч ирж, ард иргэдтэй мэндчилсэн боловч энэ агшны жинхэнэ од нь бяцхан ханхүү Луис байв. Ханхүү Луис Кембрижийн гүнгийн хүү бөгөөд одоо дөрвөн настай. Их Британийн Агаарын хүчний онгоц, нисдэг тэргүүд тусгай үзүүлбэр үзүүлэх үеэр ханхүү чихээ таглан хашгирчээ. Мөн цугларсан олон руу гар даллаж, инээдтэй царай гаргах зэргээр олныг хөгжөөсөн байна.

Хатан хаан гэрэлт цамхаг асаав

Их Британи болон Хамтын нөхөрлөлийн орнууд даяар Пүрэв гаригийн орой олон мянган гэрэлт цамхаг асчээ. Виндзорын шилтгээнээс Букингемийн ордон хүрсэн энэхүү гинжин хэлбэрт гэрэлт цамхагийг хатан хаан асаав. Гол гэрэлт цамхаг ойн баярт зориулж тарьсан сая модыг бэлгэджээ. Түүхэнд энэхүү гэрэлт цамхагуудыг харилцаа холбоонд ашигладаг байсан бол өдгөө Хамтын нөхөрлөлийн орнуудын эв нэгдлийг илэрхийлэх болсон байна.

Сассексийн гүн болон гүнгийн ахайтан албан ёсоор гарч ирэв

Ханхүү Харри болон Меган нар хоёр жилийн өмнө АНУ-ыг зорьсноосоо хойш хааны гэр бүлийн арга хэмжээнүүдэд хамтдаа огт харагдаагүй. Тэд хатан хааны хүндэтгэлийн тусгай ёслолд оролцохоор Гэгээн Паулын сүмээс хөтлөлцөн гарч иржээ.

Хатан хаан англичуудын хайртай паддингтон баавгайтай цай хувааж уув

Букингемийн ордны гадаа Бямба гаригийн орой цугласан олонд хатан хаан гэнэтийн бэлэг барьжээ. Тэрбээр англичуудын хайртай паддингтон баавгайтай цай ууж буй урьдчилан бэлдсэн бичлэгээ үзүүлжээ. Бичлэгт паддингтон баавгай цайг шууд гүцнээс нь ууж, мармеладтай сэндвичэнд дуртайгаа хэлсэн байна. Хатан хаан инээмсэглэн, би ч гэсэн гэж хариулаад, цүнхнээсээ сэндвич гаргаж иржээ.

Уэльсийн ханхүү "Ээждээ баярлалаа" гэж хэлэв

Тоглолтын дараа хунтайж Чарльз ээждээ биечлэн хүндэтгэл үзүүлж, бүх дэлхийн хүмүүсийн өмнөөс талархал илэрхийлэв. Тэрбээр “Та бидэнтэй хамт уйлж, инээж, 70 жил бидний төлөө байлаа” гэж хэлжээ. Тоглолтод “Queen”, “Duran Duran”, “Diana Ross” хамтлагууд оролцсон ба дунджаар 11 сая үзэгч цугласан байна.

Хатан хаан ойн баярын төгсгөлд тагтан дээр гарч ирэв

Дөрвөн өдөр үргэлжилсэн гайхалтай арга хэмжээний төгсгөлд хатан хааны гэр бүлийнхэн Букингемийн ордны тагтан дээр гарч иржээ. Хүмүүс түүний эрүүл мэндэд санаа зовж, өөрийн биеэр гарч ирэх эсэхэд нь эргэлзэж байсан ч тэр ийнхүү олон түмэнтэй мэндчилсэн байна.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
55
ЗөвЗөв
8
ХөөрхөнХөөрхөн
7
ХарамсалтайХарамсалтай
5
ГайхмаарГайхмаар
4
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
2
ХахаХаха
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж