“Төр хувийн өмчид халдах нь бүдүүлэг үйлдэл” | News.MN

“Төр хувийн өмчид халдах нь бүдүүлэг үйлдэл”

“Төр хувийн өмчид халдах нь бүдүүлэг үйлдэл”

Богд хан уулан дахь дугуй цагаан амралтын газрыг өнгөрөгч долоо хоногт нийслэлээс албадан буулгасан. Тус амралтын газрын төлөөлөгчид "Хувийн амралтын газартаа засвар хийхээр төлөвлөж байсан ч төр хувийн өмч рүү халдлаа" гэсэн мэдээлэл өгч байв. Төр хувийн өмчид халдах нь хэр зохистой талаар гишүүдийн байр суурийг хүргэж байна.


УИХ-ын гишүүн Ц.ЦЭРЭНПУНЦАГ:

-Өмчийн эрх халдашгүй байх ёстой. Тэр утгаараа хүний өмчид халдаж болохгүй. Бид хүний эрхийг их ярьдаг. Хүний эрхийг өмчийн эрхээс нь салгавал ямар хүний эрх байх вэ. Үүнийг буруу гэж харж байна. Ер нь анхнаасаа “цаанаа” зөв дараалалтай яваагүйгээс ийм асуудал эхэлж байна. Нэг нь газраа авсан болоод, нөгөө нь тэрэн дээр юу ч барьсан яадаг юм бэ гээд сууж байж болохгүй. Өндөр хөгжилтэй орнуудад тухайн өмчилсөн газартаа байшин барихдаа эргэн тойрны хөршөөсөө асууж, өнгө дизайнаа тааруулдаг. Мөн тухайн бүс нутаг дахь иргэдийн хурал асуудлыг зөв шийддэг байх ёстой. Анхнаасаа зураг төслийг батлахдаа ярьж, санал асуудаг байх ёстой. Богд уулаар алхдаг хүмүүс бүгд хажуугаар нь гардаг. Тэгэхээр зөвшилцөлд хүрч байж шийдэх ёстой. Хүний өмчид халдаж байгаа бол буруу. Хохирлыг төр барагдуулах ёстой. Хувийн өмчид халдана гэдэг хамгийн бүдүүлэг зөрчил юм.

УИХ-ын гишүүн Б.ПҮРЭВДОРЖ:

-Төр аливаа бизнес аж ахуйн нэгжид тодорхой хэмжээнд зөвшөөрөл олгодог. Жишээ нь, газрын зөвшөөрлийг аж ахуйн нэгж, эсвэл иргэнд олгосон байна. Гэтэл буцаагаад үйл ажиллагаа явуулж буй байгууллагаа өөр нэг Засгийн газар байгуулагдаад, тэрний үр дүнд гарсан албан тушаалтан түүнийг хүчингүй болгож, хөрөнгийг нь эвдэлж нураана гэдэг ардчилсан нийгэмд огт байж болохгүй зүйл юм. МАН ер нь хүчиндээ хэтэрхий их эрдэж байна. Шат шатандаа буюу Засгийн газрын түвшинд, доод шатандаа ч тэр бизнесийн үйл ажиллагаанд хэтэрхий их оролцон, бизнесийг боомилж, төрөөс хувийн бизнесийг булаан авч, хувийн компани хийх боломжтой бизнесийг заавал төр бизнесээ болгож, хувийн секторын орон зайг булааж авдаг боллоо. Үүний хариуг иргэд хэзээ өгдөг юм бэ гэвэл сонгуулиар өгдөг. Нүд нь юм харахгүй, чих нь ард түмнээ сонсохоо больсон эрх баригч нар сонгуулиар хариугаа авна.

УИХ-ын гишүүн Д.ГАНБАТ:

-Сүүлийн үед төр давуу эрхтэйгээр ашиг болох бүх бизнес рүү орж, хувийн хэвшилтэйгээ өрсөлдөх болсон. Үүнээс болж хувийн хэвшил устах аюулд орлоо. 1990 оноос өмнө бүх үйлчилгээ төрийн мэдэлд байсан. Ардчилсан нам олонх болж байгаагүй, гэхдээ олуулаа байх үедээ эдийн засаг дахь төрийн оролцоог 20-30 хувь хүртэл бууруулж байв. Гэтэл одоо ухарч социализм, коммунизмын тогтолцоондоо аажмаар эргэн орж байна. Энэ нь эдийн засгаа тэлэх боломжийг мухардалд орууллаа.

Хотын дарга Д.СУМЪЯАБАЗАР: 

-Дугуй цагаан явах замд байдаг шавар гэрүүдийг албадан буулгасан. Энэ нь иргэд амралтынхаа өдрөөр Богд ууланд алхахад таатай орчныг бүрдүүлэх зорилготой. Чөлөөлсөн газрыг амарч, зугаалахад таатай байдлаар тохижуулна. Улаанбаатар хотын иргэдийн алхах, амарч зугаалах, тухтай орчин бий болгох ажлууд үе шаттай хийгдэж байна. Явган замуудыг стандартад нийцүүлэх, зөвшөөрөлгүй гаражуудыг буулгах, хашаа хайс чөлөөлөх гэх мэт. Харин чөлөөлсөн газруудад барилга, байшин барих вий гэсэн иргэдийн болгоомжлол байна. Иргэд маань санаа амар байж болно. Чөлөөлсөн газруудыг зөвхөн нийтийн эзэмшлийн зам талбай, ногоон байгууламж байдлаар тохижуулна. Барилга барихгүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

39 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-06-06 64.119.25.60

Luivarchid, zalit etgeeduudiig uugshuulj bolohgui Buulgah ni zuv

Avatar

Зочин 2022-06-06 202.126.88.214

YARMAGIIN gazruudiig LTR barina gesen neriidleer 39,40 r ni tsutslah medegdel iruulsen Tor iim baij bolohuu!!!
Ehleed tsirkee butsaaj avaya.

Avatar

Зочин 2022-06-06 192.82.76.30

Ard tumnii umchiig Hulgailsan bol uls butsaaj avah erhtei

Avatar

Очироо 2022-06-06 202.55.188.42

Бие засаад гэрээ зас Гэрээ засаад төрөө зас гэдэг шүү та эхлээд дүүгээсээ циркээ авч ард иргэддээ өгөө тэгвэл шударга шүү

Avatar

Зочин 2022-06-06 202.126.88.151

Хотын дарга ард түмэндээ үнэхээр юм хийж өгмөөр байгаа бол дүүгээсээ циркээ авч өг

Avatar

Зочин 2022-06-06 122.201.21.25

нэгнийгээ зөв юм хийхэд нь битгий ингэж гай болж тээг тавьж бай. аялалын сайхан бүсийг олон жил гутаасан сүүлдээ хог болсон гэрүүд шүү. өмчтэй юм бол өөд татааж сайхан болгохгүй яасн юм. хуцнаа та хоёр хог…

Avatar

Зочин 2022-06-06 66.181.160.21

Хотын даргын санаа нь зөв байж болно, гэвч уг санаагаа зөв аргаар хэрэгжүүлэх ёстой!! Хувийн өмчийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр гагцхүү шүүхийн шийдвэрээр хураах (нураах, устгах, буулгах г.м.) ёстой!!!

Avatar

зочин 2022-06-06 139.5.217.71

Хувийн өмчийг хуулиар хамгаалах аа больсон юм уу

Avatar

Уншигч 2022-06-06 202.126.88.230

Буулгасан тэдгээр шавар гэрүүд үнэхээр, бүр дэндүү муухай нь үнэн. Гэхдээ муу ч сайн ч, муухай ч сайхан ч хувийн өмчид халдсан нь зохисгүй үйлдэл мөн. Шүүхээр очих нь гарцаагүй, Нийслэл Сумъяабазар нөхөн төлбөрт нуах нь мадаггүй

Avatar

чимэд 2022-06-06 124.158.68.58

сумъяабазар яагаад төлбөрт унана гэж горьдовоо АН-н засаглалын үед хамаг л өнгөтэй өөдтэй болгоныг луйвардан хувьчилсан Дархан цаазтай уулын газрын хувьчилсан эзнийг олох хэрэгтэй Харин тэр хүн шоронд шомбойх магадлалтай или мадаггүй Сумъяабазарыг бөх хүн тэнэг гэдэг утгаар Ан-н луйварчид их дайрч буруутгаж байна.Сумъяа дарга зоригтой зөв шийдвэр гаргадаг хүн байна. Иргэд бид баяртай дэмжиж байгаа АН-н засаглал улсаа нураачихаад алга болцгоосон.МАН шавар жорлон нураах нь буруу гэжүү

Avatar

Зочин 2022-06-06 202.126.88.151

Төрийн яаманд төрийн албан тушаалтан архи ууж нэгнээ алсан болохоос энд амралтанд хэв журмын зөрчмл ч гараагүй
Намтай, ламтай, мөнгөтэй л биш бол Хувь хүний өмч, амь нас та нарт юу ч биш үү

Avatar

Зочин 2022-06-06 103.229.121.144

БИ 2013 ОНООС УУЛ РУУ АЛХАЖ БАЙНА. АНХ АЛХАЖ БАЙХАД Л ЦООЖТОЙ, ААЛЗАНЫ ШҮЛС, ХҮН НОХОЙН БААС ШЭЭС БОЛСОН ШАВАР ГЭР БАЙСАН. ДЕЗАЙН ТАЛААС НЬ АВААД ҮЗЭХЭД ХҮН БАЙТУГАЙ МАЛ ТОГТОХЫН АРГАГҮЙ, АГААРЫН УРСГАЛГҮЙ, БИТҮҮ ШАВАР БАЙСАН. ЯМАР МУДАК НЬ ИЙМ ЮМ ХИЙДЭГ ЮМ БОЛ ГЭЖ ГАЙХАЖ БАЙЖ БИЛЭЭ. ЯДАЖ БАЙХАД ТЭР БЕТОН ХАН НЬ ИХ ЗУЗААН, ЗАЙЛУУЛАХАД ИХ ЗАРДАЛ ГАРАХААР САНАГДАЖ БАЙСАН. 10 ГАРУЙ ЖИЛ БАЙГАЛЬ ОРЧИН БУЗАРЛАСАН ЗАВААН ШАВРЫГ ЗАЙЛУУЛЖ БАЙГААД ТАЛАРХАЖ БАЙНА АА

Avatar

Зочин 2022-06-06 103.229.121.144

БОНДГОР ЭНЭ ТЭР ЗҮГЭЭР ТОДРОХ ДАЛИМ ХАЙЖ БАЙНА.

Avatar

Зочин 2022-06-06 213.87.135.23

!! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — http://gg.gg/119gme

Avatar

Зочин 2022-06-06 202.131.225.197

zuv zuv neg bazdaa amraltiin gazar nereer daldalj heden shavar tagz jorlon shig yum barichihaad une hurgej zarah sanaatai baisan biz nuraasan ni tuiliin zuv uu

Avatar

Зочин 2022-06-06 66.181.181.24

Зайсан.Бонд уул зөвхөн аялал жуулчлалын зорилго зориултаар барилга барих ёстой

Avatar

Зочин 2022-06-06 139.5.218.58

новшорсон юм л байдаг шүү дээ. урьд нь барилгын материал хямд боломжтой байхад засварлаж өөд нь таталгүй балгас мэт болгочоод одоо юмны үнэ тэнгэрт хадахаар заслаа юу? засаг захиргаатай дэг журамтай байхыг энэ яриад байгаа гишүүд гэсэн хүмүүс нээх хүний эрх ,өмчийн эрх гэсэн сайхан үгээр сүрчигнээд мөн чанарыг нь мэдлээ юу ёстой шоу л гэж үүнийг хэлнэ байлгүй дээ

Avatar

зочин 2022-06-06 124.158.68.58

Баячууд сандарч байна.Тэдэнд хууль бусаар авсан нураах магадлалтай объект байгаа юм байна.Үүний дараа тэдний юмруу орчих вий гэж зүрх зүсэгдээд үхэлдэн сандарч байгаа хэрэг Шудрага бус юмыг судлаад нураагаад бай сайн байна. Баяр хүргэе

Avatar

Зочин 2022-06-06 202.21.108.248

Тэр хауснуудыг ч буулгачих. Тэгвэл үнэхээр зөв зүйтэй ажиллаж байгаам байна гэж хаусны эздээс бусад бүх нийт дэмжинэ.

Avatar

R 2022-06-06 64.119.27.22

Энэ хуцаад байгаа гишүүд тэр газарт нь очиж үзсэн үү. Хэдэн жил балгас байлаа. Ковидоос өмнө балгас байсан хог шороонд дарагдсан эвдэрсэн нурсан хэдэн эвдэрхий гэрүүд бсан тэр ууланд алхадаг хүүхдээ салхилуулдаг ээж аавууд мэднэ дээ. Зөв ажил хийлээ

Avatar

hogiin horongotonuud iim yum yridag daa. 2022-06-06 66.181.189.142

hogiin baychuud l iim yum yrij tenegteed bna. ted horongotoi mongotoi tul yduuchaas hamgaalah gej l iim yum yriad bnaa. vnendee ulsd ooriin medeliin gazar nutag horongo kompami hubid ogj bolohgui yum zondoo bii sh dee.

Avatar

Зочин 2022-06-06 192.82.70.183

khuwiin umch geed zambaraaguy , ewderch suydsen , uylchilgee yawuuldagguy khog shig khayad yawdag , tegeed tsegtselj yanzlakhaar umchteyguu meddeg durakuud bayj bolokhguy

Avatar

Иргэн 2022-06-06 192.82.81.243

Байрны гадуур нэвсийж үргэлжилсэн гараашуудыг, дураараа зөвшөөрсөн 0,07 га-гаас давсан газрыг хашаалсн ,үзэмжгүй шавар гэрүүдийг буулгаж байгаа Сумъяабазарын шийдвэрийг дэмжиж байна. Бусад орнуудад олон давхар нэгдсэн дулаан авто зогсоол барьж байгаагаас жишээ авч хотоо соёлч болгоё.Эрдэнэт АН-ынханд өмчлөгдсөн бол тахалтай хүнд үед иргэдийн зардлыг 1,5 жил даах байсан болов уу. Тэгээд ч нийгэм дэх ядуусын тоог бууруулахад нэмэр болохгүй байна гэж үзээд хэт либералчлалаас татгалзах болж.

Avatar

Ард түмэн 2022-06-06 66.181.183.246

өмчтэй хүн ховор тул ардууд бүгдийг нураа л гэж орилно

Avatar

ЖЭНКО 2022-06-06 202.131.225.197

МЭДЭЭЖ БҮДҮҮЛЭГ, ГЭХДЭЭ ЗАЙСАНГ БОЛ ЦЭВЭРЛЭХ ХЭРЭГТЭЙ

Avatar

зочин 2022-06-06 124.158.68.58

Зайсанд байгаа Баярцогт,Гончигдорж,Дорлигжав,ЗикавирусЭнхболд,ДаЖүнтэнГанболд,Сайханбилэг нарыг байрнаас нь хөөж гаргаад хүүхдийн асрамжийн газар болгох, Асрамжаас гарч ажил,сургуульд шилжиж байгаа залуучуудад пансион хэлбэрээр ашиглуулах арга хэмжээг засаг төр авах хэрэгтэй .Зайсанд Хаус барих эрх хэнд ч олгогдоогүй бүгд луйвар,дээрэм,

Avatar

Зочин 2022-06-06 103.229.120.248

газрын эрх нь зөрчитөй хууль зөрчсөн бол төр газраа чслөөлж авах нь зөв шүү дээ яах гэж хууль зөрчиж газзар дээр юм барьсан юм бэ юун хувийн өмч вээ

Avatar

Зочин 2022-06-06 172.58.228.178

Төр хэрэв хувийн өмчид халдвал…коммунист төр болсныг харуулж байгаа юм

Avatar

зочин 2022-06-06 124.158.68.58

Коммунистууд шийдсэн бол зөв юм хийсэн байна.

Avatar

Зочин 2022-06-06 103.161.242.190

Эхлээд хэлж ярьдаг, төлбөр ялбары нь хууль зөрчсөн эсхий нь сануулж байж хийсэн ажил байхаа. Тэрнээс учир зүггүй хавтгайлаад хаясан бол ёстой хүний эрх,бусдын өмч хөрөнгөд халдсан гэж олон улсын арбитрт хандах ёстой. Эзэд нь чимээгүй байхыг бодоход учиртай юм байгаа биздээ…

Avatar

Зочин 2022-06-06 43.242.242.24

СУмяабазар маш зөв ярьж байна. Яг энэн шигээ Цэркийг удахгүй улсын мэдэлд ав. Тэгвэл илүү шударга болно

Avatar

Зочин 2022-06-06 103.229.121.137

Огт хууль бус аргаар газар эзэмшсэн бол яах вэ?хулгайн бараа зарах гэсэн эзэн нь буцаагаад авчвал яахав?

Avatar

mgl 2022-06-06 66.181.180.248

huuli bus bol haldah bitgii hel huraaj avdag baih yostoi.

Avatar

Зочин 2022-06-06 202.126.88.176

БАЙРНЫ ГАДАА БАЙГАА ЭЗЭМШИЛТЭЙ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ТООСГОН ГРАЖИЙГ ТӨР ХҮЧЭРХИЙЛЭН БУУЛГАЖ БАЙГАА НЬ ЮУГ ӨГҮҮЛЖ БАЙНАА. ЭНЭ МУЙХАР ЛУЙВАРААР ЭРГЭЭД ЭНЭ ЭТГЭЭДҮҮД ГАЗРАА ЗАРАХ ЮМ БИШ ҮҮ. БУЗАР ДЭЭРЭМ ЛУЙВАР МАН МАН

Avatar

Монгол хүү 2022-06-06 64.119.29.63

Ард иргэд олон нийт ардчилал-ын нэр барьж 30 жил цөөнх нь ядуу даржин, мэдээнээс хол, шударга олон нийтийг их ч басамжлан доромжилж, дээрэлхэж, улсын буюу ард иргэдийн хуримтлалаас ихээхэн хумсалж луйвардаж ирсэн нь үнэн билээ! Иймд өнөөгийн удирдлагуудын авч хэрэгжүүлж байгаа ард иргэдийн төлөө гэсэн ажлыг бүү харлуулаарай! Цар тахлын үед бид Элбэгдорж-д ЭРДЭНЭТ ТӨХК -ээ хөгширсөн үнээ байна гээд өгчихсөн бол Монголын ард иргэд ямар юмаараа 1,5 жил ус, цахилгааны мөнгөө даалгах байсан бэ? ЗЭЭЛ.

Avatar

Зочин 2022-06-06 124.158.70.83

, Зөвшөөрөл өгсөн бол шүүхээр шийдэх ёстой. Өмчөө алдсан хүн гомдоллох бүрэн эрхтэй. Үнэхээр хариулт нь бол тэнэг Сумбазарынх мөн байна. Иргэдийн нэрээр ингэж тэнэгтэж болохгүй. Сумбазараар нөхөн төлбөрийг нь гаргуулах хэрэгтэй. Өөрсдөө тийм шудага ариун хүн мөн үү? Бөхчүүдээр удирдуулах ийм л байна. Хууль мууль хамаагүй л гэнэ.

Avatar

Зочин 2022-06-06 202.55.191.130

хүний эрх яриад 30 жил болллоо, дээрдсэн юм алга. Хүний үүрэг гэж яриа одоо

Avatar

Зочин 2022-06-06 64.119.25.44

Хэдэн хөрөнгөтөн монголын бүх баялагийг хуваан авч,бусдад юу ч үлдээхгүй цуслах санаатай ажээ. Шунал хязгааргүй гэдэг үнэн юм байна.

Avatar

Зочин 2022-06-06 103.57.94.53

Газар Үндсэн хуулиараа ард түмний өмч шүү хулгачууд минь. Хэн ч газрыг өмчлөхгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж