"Мах импэкс" ХК: Махаа 21 аймаг, 330 сумаас бэлтгэж байна

Хуучирсан мэдээ: 2022.06.06-нд нийтлэгдсэн

"Мах импэкс" ХК: Махаа 21 аймаг, 330 сумаас бэлтгэж байна

"Мах импэкс" ХК: Махаа 21 аймаг, 330 сумаас бэлтгэж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар зохион байгуулагдаж буй “Хүнсний хангамж-Аюулгүй байдал” үзэсгэлэн, худалдаа энэ сарын 6, 7, 8-ны өдрүүдэд нийслэл хотын төв талбайд гурав хоног зохион байгуулагдаж байна. Тус үзэсгэлэн, худалдаанд үндэсний тодотголтой, салбар салбартаа манлайлагч үйлдвэрүүд оролцож буй юм.

Энэхүү үзэсгэлэн, худалдаанаас онцолбол, 76 жилийн түүхтэй, мах, махан бүтээгдэхүүний ууган үйлдвэр “Мах Импэкс” ХК нийт хэрэглэгч болон зах зээлд зориулан шинэ үйлдвэрлэл, бүтээн байгуулалт хийж буй талаараа танилцууллаа.

Тус компани Монгол Улсын хүнсний аюулгүй байдал, ялангуяа мах, махан бүтээгдэхүүний салбарт олон улсын жишигт нийцсэн бүрэн автомат үйлдвэр ашиглалтад оруулж, дахин нэг цоо шинэ хуудас нээжээ. Энэхүү шинэ төсөл 2022 оны есдүгээр сарын 9-нд нээлтээ хийж, шинэ өнгө төрх, шинэлэг, эрүүл, аюулгүй, найдвартай бүтээгдэхүүнээр хэрэглэгчдээ бүрэн хангах юм байна.

“Хүнсний хангамж-Аюулгүй байдал” үзэсгэлэн, худалдаанд “Мах Импэкс” ХК шинээр худалдаанд гаргасан брэнд бүтээгдэхүүнийхээ амталгаа, танилцуулга, борлуулалтыг хийж байна.

АВСТРИЙН "ЛАСКА" БРЭНДТЭЙ ХАМТАРСАН ҮЙЛДВЭРЭЭ ЕСДҮГЭЭР САРД НЭЭНЭ
"Мах импэкс" ХК-ийн Үйл ажиллагаа хариуцсан дэд захирал П.ЭНХ-АМГАЛАН:

-"Мах импэкс" компанийн хувьд олон жилийн турш олон улсын стандарт, норм дүрмийг хангаж ажилласаар ирсэн. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдсан "Хүнсний хангамж-Аюулгүй байдал, хүнс үйлдвэрлэл" үзэсгэлэн цаг үеэ олсон үйл явдал боллоо.

"Мах импэкс" хувьцаат компани 76 жилийн түүхтэй, салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн Монголын ууган үйлдвэр юм. Манай компани мах бэлтгэл, ангилгаа, дотоодын зах зээлд хагас боловсруулсан хиаман бүтээгдэхүүн болон махыг экспортод бэлтгэх чиглэлээр ажилладаг. Энэ жилийн хувьд долдугаар сараас эхлээд түүхий эд болох махаа 21 аймаг, 330 сумаас бэлтгэж байна.

Дундын дамжлагыг халж, малчин үйлдвэр гэсэн зорилгын дор "Мах импэкс" компанийн малчдыг дэмжих хөтөлбөрийг хангах чиглэлд ажиллаж байна. 2019 онд  Австри улсын "Ласка" брэндтэй хамтраад, олон улсын стандартад нийцсэн үйлдвэрийн ажлаа эхлүүлээд, энэ есдүгээр сард нээхээр төлөвлөж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж