Их хотын түгжрэл, хөдөлгөөний хомсдол зэрэг асуудлуудаас шалтгаалж иргэд сүүлийн жилүүдэд дугуйгаар зорчих нь ихэссэн. Мөн нийслэлийн Засаг даргын нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх, хүнд суртлыг бууруулах, төрийн албан хаагчдын ажлын бүтээмж, иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор 2022 оныг “Иргэний жил” болгон зарласан билээ.
Энэ ажлын хүрээнд иргэдийн амьдрах орчныг сайжруулах, тав тухтай орчныг бүрдүүлэх зорилгоор Улаанбаатар хот дахь явган хүний болон дугуйн замуудыг шинэчлэн засч, шинээр барих ажлууд эхлээд байгаа аж. Нийслэлийн 16 байршилд буюу хотын төвд 162.79 км замын ажил хийгдэх бол Сэлбэ, Туул, Тэрэлж, Хөлийн гол дагуу 177.9 км дугуйн зам шинээр барихаар зураг төслийг баталсан байна. Үүнд:
Хотын төвд
- Сүхбаатарын талбай – Офицеруудын ордон /15.99 км/
- Хотын төв – Зайсан, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн /5.39 км/
- Бага тойруу /5.04 км/
- Их тойруугийн гудамж /16.37 км/
- Баянбүрд тойрог – Гурвалжингийн гүүр – Чингисийн өргөн чөлөө /20.30 км/
- Улиастайн гүүр – Сансарын туннел – Тасганы овоо – Драгон төв /13.96 км/
- Нарны зам дагуу /15.33 км/
- Драгон төв – Сонсголон – Нисэх – Яармаг /18.67 км/
- Хотын төв – 7 буудал /17.25 км/
- Нэмэлт трассууд /34.49 км/
Сэлбэ, Туул, Тэрэлж, Хөлийн голын дагуу
- Жигжид зуслангийн гүүр -ТЭЦ 4 /27 км/
- Шувуун фабрик – Яармагийн гүүр /30.7 км/
- Яармагийн гүүр – Баянзүрхийн гүүр /17.8 км/
- Баянзүрхийн гүүр -Тэрэлжийн гүүр 17.8 км
- Баянзүрхийн гүүр – Хөлийн гол – Налайх – Туул гол дагуу /29.6 км/
- Тэрэлжийн гүүр – “UB-2” амралтын газар /25.4 км/
- Тэрэлжийн гүүр – Цонжинболдог /29.6 км/ зэрэг байршлуудад дугуйн зам шинээр тавих юм.
Өнөөдрийн байдлаар нийслэлийн 13 байршилд нийт 57.8 км урт дугуйн зам барьж, ашиглалтад оруулаад байгаа аж.
- Чингисийн өргөн чөлөө /3.2 км, хоёр талдаа/
- Нийслэл хүрээний өргөн чөлөө /3.1 км/
- Олимпын гудамж /1.1 км/
- Их Монгол улсын гудамж /2.8 км/
- Дунд голын хойд эргийн дагуу /1.5 км/
- Үндэсний цэцэрлэгт хүрээлэн /3.4 км/
- 10-р хорооллын арын далан дагуу /0.9 км/
- Зайсангийн ам хүртэл /1.8 км/
- Бага тойруу /2.7 км/
- Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн арын гудамж /5.9 км/
- Сонсголонгийн гудамж /5.6 км, хоёр талдаа/
- Маршалын гүүрнээс зүүн тийш Туул гол дагуу /7.3 км/
- 7 буудлаас Шарга морьт хүртэл /9.7 км/
Б.ЭНХСАНАА
Холбоотой мэдээ