МАН: Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар олон нийтийн саналыг сонсоно

Хуучирсан мэдээ: 2022.06.06-нд нийтлэгдсэн

МАН: Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар олон нийтийн саналыг сонсоно

МАН: Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар олон нийтийн саналыг сонсоно

УИХ дахь МАН-ын бүлгээс Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлаар өнөөдөр /2022.06.06/ мэдээлэл хийлээ. 


УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн:

-МАН-ын бүлгийн ээлжит хурлаар нэг асуудал хэлэлцсэн. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах талаар иргэд болон улс төрийн намын санал, шаардлагыг хэлэлцсэн. Өнгөрсөн сард улс төрийн намууд, олон нийт, иргэдийн хөдөлгөөнөөс Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага байна гэсэн саналыг УИХ-д өгсөн. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын дарга Г.Занданшатарын захирамж гарсан. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбатаар ахлуулсан ажлын хэсэг гарсан байдаг.

Ажлын хэсэг гурван удаагийн хэлэлцүүлэг хийсэн. Тодруулбал, Үндсэн хууль судалдаг судлаачид, 1992 оны Үндсэн хууль баталсан хүмүүсийн төлөөлөл, Монголд үйл ажиллагаа явуулж буй 26 намын удирдлагатай хэлэлцүүлэг хийсэн. Үүний үндсэн дээр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өнгөрсөн долоо хоногт хуралдаж, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт оруулах, сонгуулийн тогтолцоог боловсронгуй болгох чиглэлээр олон нийтийн санал бодлыг сонсох шийдвэр гаргасан.

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотой асуудлаар өнгөрсөн жилээс улс төрийн намууд санал бодлоо илэрхийлж ирсэн. Тиймээс өнөөдөр УИХ дахь МАН-ын бүлгээс тодорхой шийдэл гаргаж, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хүрээ хязгаар, үндэслэл, олон нийтийн дэмжлэг их чухал гэдгийг бүлгийн гишүүд хэлсэн. Тиймээс энэ асуудлаар олон нийтийн санал сонсох, хэлэлцүүлэг өрнүүлэх ажлыг зохион байгуулах хэрэгтэй гэж шийдвэрлэлээ. Хэрэв олон нийт дэмжвэл хууль санаачлагч, УИХ-ын бүрэн эрхэт гишүүд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг санаачлах ажлыг эхэлж болно гэж үзэж буй. Хэлэлцүүлгийн хувьд тодорхой хугацаа заагаагүй. Үндсэн хууль бол олон нийтийн дэмжлэг, улс төрийн намуудын зөвшилцөөний хүрээнд гарах ёстой.

УИХ дахь 16 намаас санал, хүсэлт, шаардлагууд ирсэн. Тодруулбал, Монголын ардчилсан хөдөлгөөний нам, Монгол шинэчлэлт нам, Хамаг монгол хөдөлмөрийн нам, Үнэн ба зөв нам, ХҮН нам гэх мэт. Мөн нэр бүхий улстөрчдийн тавьсан санал шаардлагыг хүлээн авч, МАН-ын бүлэг хэлэлцсэн юм.

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахад иргэн, улс төрийн нам, байгууллагын оролцоог хангаж ажиллана. Өөрөөр хэлбэл, 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дутуугаа гүйцээх зорилтын хүрээнд санал санаачлагуудыг хүлээн авах процессыг эхлүүлж байна.

Одоо нарийн цаг хугацаа хэлэх боломжгүй байна. Хаврын чуулган хугацаандаа дуусна. Үүний дараа намрын чуулганы өмнө ээлжит бусаар хуралдах болов уу. Улс төрийн намын яриа хэлэлцээ, ойлголцол чухал. Ер нь яаравчлахгүй. Одоо хоорондоо зөвлөлдөх процесс үргэлжилнэ. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээ хязгаартай холбоотой мэдээлэл өгөх боломжгүй байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж