Монгол Улс дэлхийн хамгийн олон тахитай улс боллоо

Хуучирсан мэдээ: 2022.06.06-нд нийтлэгдсэн

Монгол Улс дэлхийн хамгийн олон тахитай улс боллоо

Монгол Улс дэлхийн хамгийн олон тахитай улс боллоо

Монголд тахь нутагшуулсны 30 жилийн ой өнөөдөр (2022.06.06) тохиож байна. Энэ өдөртэй холбогдуулан БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга П.Цогтсайхан мэдээлэл хийж, салбарын сайдын үгийг уламжиллаа. 

П.Цогтсайхан хэлэхдээ "Тахийг сэргээн нутагшуулах ажлыг эдийн засгийн хувьд маш хүндрэлтэй үед барьж авсан учир тийм ч амар хялбар байгаагүй ч амжилттай нутагшуулж байна. Өнөөдрийн байдлаар Хустайд 422, Тахийн талд 386, Хомын талд 132, нийт 940 толгой дахь тааваар идээшин нутагшиж, Монгол Eлс дэлхийн хамгийн олон тахитай улс болоод байна" гэв.

Хустайн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны дарга Ц.Дашпүрэв тэргүүтэй эрдэмтэн, доктор, судлаачдын бүрэлдэхүүнтэй төслийн баг тахь нутагшуулах ажлын хүндрэлтэй тал болон ахиц дэвшил, байгаль орчин ба экосистемд хэрхэн эерэгээр нөлөөлсөн тухай танилцуулав.

Тахийг сэргээн нутагшуулснаар:

  1. Тахийн тоо толгой сэргээн нутагшуулж буй газар бүртээ өсч, өдгөө 900 гаруй тоо толгойд хүрснийг онцлон, 1969-1996 оныг хүртэл “байгальд устсан” ангилалд байсан тахийг 2008 онд “устаж байгаа”, 2011 онд “устаж болзошгүй” гэж ховордлын хоёр ч зэрэглэл бууруулсан нь дэлхийн хэмжээний үр дүн болжээ.
  2. Тахь сэргээн нутагшуулж буй газар бүрт амьтдын тоо толгой өссөн байна.
  3. Тахид зориулан хамгаалсан тайван, тааламжтай амьдрах орчинд зэрлэг амьтад татагдаж, нүүдлийн зүйл амьтад өөрсдийн зөнгөөр ирж, суурьшин нутаглаж буй юм байна.
  4. Харьцангуй өсч олширсон амьтдаас тодорхой тоогоор барьж, Монгол орны бусад нутгуудад сэлгэн нутагшуулж байгаа аж. Энэ нь экологи, эдийн засгийн үнэлгээгээр 3 тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулалт юм.
  5. Судалгаанд суурилсан байгаль хамгааллыг хөгжүүлж, судалгаа хамгааллыг зөв цэгцтэй хослуулснаар амжилтад хүрч буй юм байна.
  6. Нутгийн иргэдэд түшиглэсэн байгаль хамгааллыг хөгжүүлж, орчны бүсийн иргэдийг бүлэг-нөхөрлөлийн зохион байгуулалтад оруулан, байгаль хамгааллын төлөө хамтран ажиллаж байгаа аж. Үүнээс үзэхэд зөвхөн нэг зүйл зэрлэг адууг авран хамгаалахаар байгуулагдсан хамгаалалттай газарт олон зүйлийн байгалийн популяци хамтдаа хамгаалагдан, өсөн олширч, бусад нутгуудын хамгаалалд ч гэсэн багагүй хувь нэмэр оруулах болжээ.

Өдгөө байгаль хамгаалалд тулгараад буй түгээмэл бэрхшээлүүдийн нэг нь төвийн бүсийн хүн ам, малын хэт өсөлт, төвлөрөл, олон тооны малаар өнжөөлгүй ашиглаж талхалсан бэлчээрийн доройтол, хомсдол болоод байгааг эрдэмтэд тэмдэглэлээ. Үүнийг шийдвэрлэхийн тулд нутгийн иргэдэд түшиглэсэн байгаль хамгааллын үзэл баримтлалыг бодит утгаар нь хэрэгжүүлж, хамтын оролцооны тусламжтайгаар өнөө ба хойч үеийнхний сайн сайхны төлөө байгалиа хамтдаа хамгаалцгаая хэмээн уриалж, мөн наймдугаар сарын 5-наас 10-ны хооронд болох тэмдэглэлт үйл ажиллагаанд өргөнөөр оролцохыг хүсэв.

Г.БҮЖИНЛХАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж