2022 оны 6 дугаар сарын 06-ны өдөр энгийн арилжаагаар 34 хувьцаат компанийн 175,719,101 төгрөгийн үнийн дүн бүхий 358,462 ширхэг хувьцаа арилжигдсанаас 15 хувьцаат компанийн хувьцааны ханш өсөж, 11 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 8 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Ард санхүүгийн нэгдэл" ХК (AARD 11.26%), "Улсын их дэлгүүр" ХК (UID +8.58%) болон "Би ди сек" ХК (BDS +5.00%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Хөх ган" ХК (HGN -13.84%), "Шарын гол" ХК (SHG -11.56%)" болон "Ремикон" ХК (RMC -9.48%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Хөрөнгө оруулалтын 2 сангийн 68,132 ширхэг нэгж эрхийг 30,745,807 төгрөгөөр арилжаалсан бол компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 5,040 ширхэг үнэт цаасыг 503,207,960 төгрөгөөр тус тус арилжааллаа.
ТOP-20 индекс 2.4 хувиар өсөж, 34,812.95 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 4,905,573,242,006 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ