Хятадын сөнөөгч онгоц Австралийн онгоцыг саатуулжээ

Хуучирсан мэдээ: 2022.06.06-нд нийтлэгдсэн

Хятадын сөнөөгч онгоц Австралийн онгоцыг саатуулжээ

Хятадын сөнөөгч онгоц Австралийн онгоцыг саатуулжээ

Хятадын сөнөөгч онгоц Өмнөд Хятадын тэнгисийн дээгүүр нисэхдээ аюултай маневр хийсэн гэж буруутгагджээ. Тодруулбал, тус сөнөөгч онгоц Австралийн ажиглалтын онгоцны өмнүүр хурц гэрэл гялбуулж, замыг нь хөндөлссөн байна. Түүгээр ч зогсохгүй онгоцноосоо радар эсэргүүцэгч цацжээ.

Уг радар эсэргүүцэгч нь цэргийн онгоцууд пуужинг төөрөлдүүлэхийн тулд ашигладаг нунтаг зүйл юм. Ихэвчлэн хөнгөн цагаан, эсвэл цайрын жижиг хэсгүүдээс бүрдсэн байдаг. Мөн араас нь мөрдөж буй онгоцыг хорлон сүйтгэх зорилгоор ашигладаг ажээ.

Тухайн үед цацсан нунтагийн зарим хэсэг Австралийн ажиглалтын онгоцны хөдөлгүүр рүү орсон байна. Энэ нь тийрэлтэт хөдөлгүүрийг гэмтээж, зарим тохиолдолд онгоцыг унтрааж ч болзошгүй аюултай аж.

Бээжин Өмнөд Хятадын тэнгисийн бүс нутгийн ихэнхийг өөрийн нутаг дэвсгэр гэж үздэг. Австрали улс тус бүс нутагт олон арван жилийн турш ажиглалтын үйл ажиллагаа явуулсан. Тэд олон улсын хууль тогтоомжийн дагуу олон улсын ус, агаарын орон зайд чөлөөтэй зорчих эрхээ эдэлж байна гэж Австралийн Батлан хамгаалах яам мэдэгджээ.

“Австралийн Хатан хааны Агаарын цэргийн хүчний “Р-8” ажиглалтын нисэх онгоцыг тавдугаар сарын 26-нд Хятадын “J-16” сөнөөгч онгоц саатуулсан. Энэ үйлдлээрээ Австралийн онгоц болон багийнхны аюулгүй байдалд заналхийлсэн” гэж тус улсын ерөнхий сайд Энтони Албанез хэлжээ.

Хятад улс сүүлийн жилүүдэд Өмнөд Хятадын тэнгист цэргийн дэд бүтцээ байрлуулах болсон. Австралийн онгоцыг саатуулсан үйлдлийн талаар Хятадын талаас ямар нэгэн тайлбар хийгээгүй байна. Энэ явдлаас өмнө Хятадын тэнгисийн цэргийн хөлөг онгоц Австралийн хойд хэсгийн Арафура тэнгисийн дээгүүр цэргийн зориулалттай лазер туяа тусгасан хэргээр мөн буруутгагдаж байв.

Хятадын байлдааны онгоцууд өнгөрсөн Лхагва гаригт Хойд Солонгосын эсрэг НҮБ-ын хориг арга хэмжээг хэрэгжүүлэхээр нисчээ. Энэ үеэр Канадын онгоцуудтай маш ойрхон зөрсөн байна. Зарим тохиолдолд Канадын онгоцууд мөргөлдөхөөс зайлсхийхийн тулд чиглэлээ өөрчлөх шаардлагатай болсон байна. Канадын Зэвсэгт хүчнээс “Хятадын нисэх онгоцууд олон улсын агаарын аюулгүй байдлын хэм хэмжээг дагаж мөрдөөгүй” гэж мэдэгджээ.

Эх сурвалж: BBC, CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж