АН: Халамжийг хавтгайруулж, улс орныг мухардалд оруулж байна

Хуучирсан мэдээ: 2022.06.06-нд нийтлэгдсэн

АН: Халамжийг хавтгайруулж, улс орныг мухардалд оруулж байна

АН: Халамжийг хавтгайруулж, улс орныг мухардалд оруулж байна

УИХ дахь АН-ын бүлгийн хурал болж, хоёр асуудал хэлэлцсэн талаар мэдээллээ.

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат:

-Бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ. Хууль зүйн туслалцааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлэг энэ долоо хоногт болно. Сүүлийн үед иргэд хууль зүйн туслалцаа авах асуудал бүрхэг байгаа учраас хэлэлцүүлгийн явцад засч сайжруулах ёстой. Мөн Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн талаар мэдээлэл сонссон. Өглөө бүр бидний өмнө шинэ талх хүргэхийн тулд хувийн хэвшил ажиллаж байна. Олон улс коммунист тогтолцоогоор явж үзсэн. Монгол Улс ч ялгаагүй. Эцсийн дүндээ ямар ч амжилт олоогүй. 1990 онд Үндсэн хууль батлагдаж, "Бүх хүн өмчтэй байх эрхтэй" гэж заасан. Гэвч сүүлийн 30 жил энэ заалтаасаа ухарсан. АН олонх болсон үедээ хувийн хэвшлийг дэмжсэн бодлого явуулж, хууль эрхзүйн орчныг сайжруулж ирсэн. Үүний үр дүнд төрийн өмчийн оролцоо 20-30 хувь буурсан. Гэтэл эргээд халамжийг хавтгайруулж, төрийн оролцоог нэмэгдүүлсэн нь улс орныг мухардалд оруулж байна. Үүн дээр МАН анхаарах ёстой.

АН ТӨРИЙН ӨМЧИЙН 40 ИХ НАЯДЫН БҮТЦИЙГ ЗАДАЛНА
УИХ-ын дэд дарга С.Одонтуяа:
-Монгол Улс зах зээлийн системд шилжээд 30 гаруй жил болж байна. Гэтэл эдийн засгийн бүтцийг харахад хувийн хэвшлийн эзэлж байгаа хувь маш их буурсан. Зах зээлд оролцох оролцоо тун бага болсон байна. Энэ нь төр бүх бизнесийг булааж байгаатай холбоотой. Тухайлбал, улсын төсвийн орлого бүрдүүлэхэд 90 гаруй хувь нь уул уурхайгаас орж ирж байна. Уул уурхай дотроо "Эрдэнэт үйлдвэр" болон "Эрдэнэс Тавантолгой" ХК. Бусад аж ахуйн нэгжүүд Монгол Улсын эдийн засагт төдийлөн идэвхтэй оролцдоггүй гэсэн үг. Монголд хувийн хэвшлийн оролцоо улам бүр хумигдаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж