Монголбанкнаас зарласан төгрөгийн рубльтэй харьцах сарын дундаж ханш өнгөрсөн дөрөвдүгээр сард 38.14 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 0.69, өмнөх сараас 10.30 төгрөгөөр суларсан байна.
Мөн тус банкнаас зарласан төгрөгийн ам.доллартай харьцах сарын дундаж ханш энэ оны дөрөвдүгээр сард 3041.84 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 191.95, өмнөх сарынхаас 140.01 төгрөгөөр суларчээ.
Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр, төв банкнаас зарласан төгрөгийн юаньтай харьцах сарын дундаж ханш дөрөвдүгээр сард 473.33 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 36.32, өмнөх сарынхаас 16.08 төгрөгөөр суларсан байна.
Холбоотой мэдээ