Индонези улс цахим нүүдэлчдэд таван жилийн виз олгоно

Хуучирсан мэдээ: 2022.06.06-нд нийтлэгдсэн

Индонези улс цахим нүүдэлчдэд таван жилийн виз олгоно

Индонези улс цахим нүүдэлчдэд таван жилийн виз олгоно

Индонези улс жуулчдыг татах үүднээс цахим нүүдэлчдэд зориулан Бали болон бусад газруудад таван жилийн хугацаатай ажлын виз олгож эхэлжээ. Цахим нүүдэлчид гэж аялангаа алсын зайнаас цахимаар ажилладаг хүмүүсийг нэрлэдэг.

Судалгаанд оролцсон цахим нүүдэлчдийн 95 орчим хувь Индонези улсад аялж, ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн гэж тус улсын Аялал жуулчлалын сайд мэдэгджээ.

Индонези нь уг төлөвлөгөөг 2021 оноос эхлүүлэхээр төлөвлөж байсан ч цар тахлын улмаас хил хаагдаж, нислэгүүд цуцлагдсанаар хойшлуулсан байна. Өдгөө ихэнх хязгаарлалтууд цуцлагдаж, цар тахлыг хяналтдаа авсан учраас төслийг хэрэгжүүлж эхэлжээ.

Зүүн Өмнөд Азийн хамгийн том эдийн засагтай орон Индонези нь аялал жуулчлалаас гол орлогоо бүрдүүлдэг. Тус улсад бүүстер тунгийн вакцинжуулалтын хувь өндөр байгаа тул цар тахлын халдвар буурч, гадаадын бүрэн тунтай аялагчдыг шинжилгээ, тусгаарлалтгүй нэвтрүүлж байгаа аж. Индонезид өнгөрсөн дөрөвдүгээр сард 111 мянган хүн ирсэн нь цар тахлаас хойш 500 хувь нэмэгдсэн үзүүлэлт болжээ.

Тус улс энэ онд 3.6 сая жуулчин хүлээж авахаар төлөвлөж, "Их-20"-ийн уулзалт, спортын арга хэмжээнүүд зохион байгуулах юм байна.

Эх сурвалж: BLOOMBERG

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж