Амбер Хердэд туслах хандивын “GoFundMe” хуудсыг устгажээ

Хуучирсан мэдээ: 2022.06.06-нд нийтлэгдсэн

Амбер Хердэд туслах хандивын “GoFundMe” хуудсыг устгажээ

Амбер Хердэд туслах хандивын “GoFundMe” хуудсыг устгажээ

Амбер Хердийн Жонни Деппэд 10 сая ам.доллар төлөхөд тусална гэх 1 сая ам.долларын хандив цуглуулах "GoFundMe" хуудсыг устгажээ. Энэ долоо хоногт 36 настай Херд болон 58 настай Депп нарын холбогдох шүүх хурал дууссаны дараа тус хуудас үүссэн байсан гэж "TMZ" өнгөрсөн Бямба гаригт мэдээлэв. "Insider"-т мэдээлснээр, тангарагтны шүүхийн шүүгчид Херд 10 сая ам.долларын хохирол Деппэд учруулсанаа барагдуулах ёстой гэсэн шийдвэр гаргасан.

TMZ-гийн хуваалцсан зургуудаас үзэхэд "GoFundMe" хуудас нь Хердийн хуулийн багтай холбоотой бөгөөд Херд тус санд шууд хандах боломжтой гэж мэдэгджээ.

"Амбер Хердийн шударга ёс" нэртэй хандивын арга хэмжээний хүрээнд "GoFundMe" нь "Шүүх хурал ичгүүртэй байсан. Би Амберт итгэж, олон нийтийн сүлжээ хүчирхийлэгчийг хамгаалсан гэж бодож байна. Шүүхийн шийдвэр нь Амберийн мөнгөнөөс давсан. Жонни гэмт хэргээс мултарч чадсан нь үнэхээр харамсалтай байна. Энэ шийдвэр хүчирхийллийг улам бүр нэмэгдүүлнэ. Тиймээс та түүнд туслаач"гэсэн тайлбартай хандив цуглуулж байжээ. 

TMZ-гийн хэвлэлийн төлөөлөгч их хэмжээний мөнгө босгохоос өмнө "GoFundMe" хуудсыг татан буулгасан байна. Херд болон түүний хуулийн багийн аль нь ч хандив цуглуулах ажил зохион байгуулаагүй гэж тус компани нэмж мэдэгджээ.

Эх сурвалж: INSIDER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж