Сэрэмжлүүлэг: Согтуугаар мотоцикл жолоодож, онхолдох осол буурахгүй байна

Хуучирсан мэдээ: 2022.06.06-нд нийтлэгдсэн

Сэрэмжлүүлэг: Согтуугаар мотоцикл жолоодож, онхолдох осол буурахгүй байна

Сэрэмжлүүлэг: Согтуугаар мотоцикл жолоодож, онхолдох осол буурахгүй байна

Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төв нийт 587 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 390 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Зам тээврийн ослын улмаас 24 хүн гэмтэж бэртсэний 16 нь нийслэлд, найм нь орон нутагт бүртгэгджээ.

Урин дулааны улирал эхэлсэнтэй холбоотойгоор хот болон хөдөө согтуугаар мотоцикл жолоодож, осол гаргах, онхолдох, амь насаа алдах тохиолдол өссөн байна. Тухайлбал, амралтын өдрүүдэд мотоциклтой ослын улмаас хүн гэмтэж бэртсэн дуудлага нэмэгдсэн бол нэг хүний амь хохирчээ. Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл: 

  • Явган зорчигч мөргөсөн 4
  • Зорчигч бэртсэн 4
  • Онхолдсон 1
  • Мөргөлдсөн 3 осол бүртгэгджээ. Мөн зургаан хүүхэд хүнд бэртэж гэмтсэн бөгөөд 6-16 настай байна.

Мотоциклтой зам тээврийн осол, хэргийн гол шалтгаан нь хурд хэтрүүлж онхолдох, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцох, бүрэн бус тээврийн хэрэгсэл унаж, ашиглах, үл хөдлөх зүйл мөргөх зэргээр үйлдэгдсэн бол хамгаалах малгай хэрэглээгүйн улмаас толгойдоо гэмтэл авах, ууц нуруу, гар хөл нь хугарах зэргээр амь нас, эрүүл мэндээрээ хохирох тохиолдол буурахгүй байгааг ТЦА-наас анхаарууллаа.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, хөдөлгөөнд оролцож, осол гаргасан таван тохиолдол бүртгэгдэж, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцсон тохиолдлоос дөрвөн жолооч, нэг явган зорчигч хүнд бэртжээ.

Иймд архи, согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн бол тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж