Барууныхан Украиныг алсын тусгалт пуужингаар хангавал ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин шинэ төлөвлөгөөгөөр ажиллахаа мэдэгджээ. Уг шинэ төлөвлөгөө нь Оросын хараахан онож амжаагүй шинэ байнууд руу цохилт өгөх явдал аж. Тэрбээр "Украинд шинээр зэвсэг нийлүүлэх нь мөргөлдөөнийг улам сунжруулна" гэж үзэж буйгаа илэрхийлжээ.
АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден Украинд пуужингийн систем илгээхээ мэдэгдсэн. Их Британи мөн Украинд 80 км хүртэл зайд байрлах байг онох чадвартай М270 пуужингийн системийг АНУ-тай хамтарч нийлүүлэхээ мэдэгдэв. ОХУ-ын тактик хөгжихийн хэрээр Украинд үзүүлэх Их Британийн дэмжлэг өөрчлөгдөнө гэж тус улсын Батлан хамгаалахын сайд Бен Уоллес хэлжээ.
“Украинд илгээж буй пуужингийн системүүд нь Путины цэргүүдийн замбараагүй ашигладаг алсын тусгалын их бууны довтолгооноос өөрсдийгөө хамгаалах боломж олгоно” гэж Уоллес онцолсон байна.
Украиныг энэ төрлийн зэвсгээр хангах нь АНУ болон холбоотнуудыг Оростой шууд мөргөлдөөнд оруулах эрсдэлтэй гэсэн болгоомжлол бий. Тодруулбал, Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков АНУ-ын шийдвэрийг эрс эсэргүүцэж, өнгөрсөн долоо хоногийн Лхагва гаригт мэдэгдэл хийсэн. Тэрбээр “АНУ санаатайгаар гал дээр тос нэмж байна. Тэд Оростой эцсээ хүртэл тулалдах байр суурь баримталж байна” гэж хэлжээ.
Эх сурвалж: AL JAZEERA
Холбоотой мэдээ