Пёньяны "өдөөн хатгалга"-д хариу өгөхөд бэлэн байгааг харуулахын тулд Өмнөд Солонгос, АНУ найман баллистик пуужин харвасан байна. Өөрсдийн пуужингаа Даваа гаригийн өглөө хөөргөсөн нь Хойд Солонгос зүүн эргийн ойролцоох тэнгис рүү ойрын тусгалтай 8 баллистик пуужин харваснаас нэг өдрийн дараа болов. Энэ нь цөмийн зэвсэгтэй тус улсын түүхэн дэх хамгийн том ганц удаагийн туршилт гэж шинжээчид үзэж байна.
Өмнөд Солонгосын нэгдсэн штабын дарга нар (JCS) мэдэгдэлдээ, Холбоотнууд орон нутгийн цагаар өглөөний 4:45 цагаас эхлэн 10 минутын турш Зүүн тэнгис рүү найман баллистик пуужин харвасан. Энэхүү арга хэмжээ нь өдөөн хатгалга, түүний команд, дэмжлэг үзүүлэх хүчинд нэн даруй цохилт өгөх чадвар, бэлэн байдлыг харуулсан" гэжээ.
“Манай арми Умардын цуврал баллистик пуужингийн өдөөн хатгалгыг хатуу зэмлэн буруушааж, хойгт цэргийн хурцадмал байдал үүсгэж, аюулгүй байдалд заналхийлсэн үйлдлээ нэн даруй зогсоохыг нухацтай шаардаж байна” гэж нэмж мэдэгдэв. Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яамны албаны хүн армийн найман тактикийн пуужингийн систем (АТАКМС) харвасан болохыг баталсан байна.
Өнгөрсөн сард албан тушаалдаа орсон Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сук Ёол пуужин, цөмийн хөтөлбөрөө хөгжүүлж буй Хойд Солонгосын эсрэг хатуу байр суурь баримтлахаа амалж, тавдугаар сард болсон дээд хэмжээний уулзалтын үеэр АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдентай тохиролцсон. Сөүл хамтарсан цэргийн болон аюулгүй байдлын сургуулилалтыг сайжруулах аж.
Эх сурвалж: Aljazeera
Холбоотой мэдээ