Тянь Ань Миний хядлагыг дурссан зургаан хүнийг баривчлав

Хуучирсан мэдээ: 2022.06.06-нд нийтлэгдсэн

Тянь Ань Миний хядлагыг дурссан зургаан хүнийг баривчлав

Тянь Ань Миний хядлагыг дурссан зургаан хүнийг баривчлав

Хятадын түүхэнд хар толбо болон тэмдэглэгдэж үлдсэн Тянь Ань Миний хядлагын 33 жилийн ой Бямба гаригт болсон. Энэ үйл явдлыг дурсаж, тэмдэглэхийг Хятадад хориглосон бол Хонгконгод жил бүр зул өргөн, жагсдаг уламжлалтай. Гэвч цар тахлын улмаас сүүлийн хоёр жил Хонгконгод энэ өдөр жагсаал, цуглаан зохион байгуулахыг хориглосон. Энэ жил ч мөн ялгаагүй байсан боловч хориог үл харгалзан хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулахыг оролдсон зургаан хүнийг баривчилжээ.

Баривчлагдсан хүмүүс 19-80 насныхан бөгөөд таван эрэгтэй, нэг эмэгтэй аж. Тэдний нэгийг зэвсэг эзэмшсэн, гурвыг нь офицеруудад саад учруулсан, мөн нэгийг нь зөвшөөрөлгүй цуглаанд бусдыг турхирсан хэргээр буруутгаад байгаа аж. Зургаа дахь хүнийг ямар хэрэгт буруутгасан нь тодорхойгүй байна.

Түүхэн ойн өдрөөр цэцэрлэгт хүрээлэн, хөлбөмбөгийн талбайн орох хаалгыг битүүмжилж, эргэн тойронд нь эргүүлийн цагдаа зогсчээ. Гэвч Хонгконгийн хэсэг иргэн жил бүр зул өргөсөөр ирсэн Викториа цэцэрлэгт хүрээлэнд ойртож, арга хэмжээ зохион байгуулахыг оролдсон байна. Тэд зул өргөөгүй ч гар утас, гар чийдэнгийн гэрэл асааж, дурсамжийн дуугаа аяархан дуулжээ.

“Викториа цэцэрлэгт хүрээлэн ийм байдалтай байгааг харах харамсалтай байна. Хонгконг яах ийхийн зуургүй л цэрэг цагдаагаар дүүрчихлээ” гэж Лау нэртэй эмэгтэй ярив. Тэрбээр олон жилийн турш “Тянь Ань Мин ээжүүдийн бүлгэм”-ийн гишүүн байжээ. Тус бүлгэм хохирогчдын ар гэрийнхэнд тусалдаг.

Викториа цэцэрлэгт хүрээлэнг Баасан гаригийн шөнөөс эхлээд Ням гаригийн өглөө хүртэл хаасан. Энэ арга хэмжээгээ олон нийтийн аюулгүй байдлыг хангаж, нийгмийн хэв журамд сөргөөр нөлөөлж болзошгүй аливаа жагсаал, цуглаанаас урьдчилан сэргийлэх, цаашлаад вирусийн халдвар тархахаас сэргийлэх зорилготой гэж тайлбарлажээ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж