Уэльсийн 64 жилийн ган тайлагдаж, украинчууд гонсойв

Хуучирсан мэдээ: 2022.06.06-нд нийтлэгдсэн

Уэльсийн 64 жилийн ган тайлагдаж, украинчууд гонсойв

Уэльсийн 64 жилийн ган тайлагдаж, украинчууд гонсойв

Катар-2022 хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох эрхийн төлөө Украин болон Уэльсийн шигшээ багууд өчигдөр /2022.06.05/ тоглов. Эх оронд нь дайн байлдаантай байгаа учир Украины хөлбөмбөгчид дэлхийн аваргын эрх авч, ард түмнээ баярлуулахыг хүссэн нь лавтай. Гэвч тийм зүйл болсонгүй.

Тоглолтын өмнө Украины шигшээ багийн тоглогч Александр Караваев “Энэ тоглолт бол бидний амьдралын хамгийн чухал тоглолт” гэж ярьж байв.

Гарет Бэйлийн цохисон бөмбөгийг Андрей Ярмоленко зогсоох гэж оролдсон боловч өөрийн хаалгандаа гоолдсоноор Уэльсийн шигшээ баг ялалт байгуулав. Ийнхүү Уэльс 64 жилийн дараа хөлбөмбөгийн дэлхийн аваргад оролцох эрхтэй болжээ.

Тоглолтын туршид украинчууд гоол оруулах олон боломж үүсгэж байсан ч Уэльсийн шигшээгийн хаалгач Уэйн Хеннесси гайхалтай хаалтуудыг толилуулсан юм.

Украины шигшээ багийн дасгалжуулагч Александр Петраков тоглолтын дараа ярихдаа “Тамирчиддаа баярлалаа гэж л хэлэхээс өөр хэлэх үг алга. Би тэдний хэнийг нь ч шүүмжлэхгүй. Бид хийж чадах бүхнээ хийсэн. Украины ард түмнээс манай багийг, бидний хийсэн бүхнийг санаж яваасай гэж хүсч байна. Гоол оруулж чадаагүйдээ уучлал гуймаар байна. Гэхдээ энэ бол спорт. Ийм зүйл тохиолддог” гэжээ.

Украины шигшээ баг өмнөх шатандаа Шотландын шигшээг хожсон. Tэд хамгийн сүүлд 2006 оны ДАШТ-д оролцож байв.

Уэльсийн шигшээ багийн лидер Гарет Бэйл тоглолтын дараа “Уэльсийн хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн гайхалтай үр дүн энэ байлаа. Энэ үнэхээр олон зүйлийг илэрхийлж байна. Энэ бол биеллээ олсон мөрөөдөл. Сэтгэл хөдлөөд, хэлэх үг олдохгүй байна. Манай тамирчид үүний төлөө бүхий л замналаа зориулж, фэнүүд, эх орон, өөрсдийнхөө, гэр бүлийнхээ төлөө энэ гайхалтай амжилтыг бүтээлээ. Бидний хүсч байсан сүүлийн ганц дутуу хэсэг энэ байлаа. Өнөөдөр баяраа сайхан тэмдэглэнэ” гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж