НЭМЭЛТ: 12.10 ЦАГ
УИХ ДАХЬ НАМЫН БҮЛГҮҮД ХУРАЛДАЖ БАЙНА
УИХ дахь намын бүлгүүд 10.00 цагаас хуралдаж байна. Өнгөрсөн долоо хоногт УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "УИХ-ын тухай болон Дэгийн тухай хуулиар УИХ 75-аас доошгүй хугацаанд хуралдах ёстой. Хуулийн хугацаагаар УИХ долдугаар сарын 8-ны өдрийг хүртэл хуралдах төлөвтэй байна.
Засгийн газар болон УИХ-ын гишүүдээс өргөн барьсан хэд хэдэн томоохон хуулийн төслүүдийг бүлгийн гишүүд хэлэлцэх шаардлагатай гэж үзэв. Тухайлбал, УИХ-ын Хууль зүйн байнгын хороо Эрүүгийн тухай, Эрүүгийн тухай хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөл, Зөрчлийн тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн төслийг УИХ-ын хаврын чуулганаар батлах нь зөв гэж үзсэн. Мөн Үндэсний их баяр наадмын тухай хуулийн төсөл дээр УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат ахалсан ажлын хэсэг ажиллаж буй юм. Уг хуулийн төслийг хэлэлцээд, зургадугаар сарын 20 гэхэд батлах шаардлагатай” гэсэн мэдээлэл өгч байв.
Харин УИХ дахь АН-ын бүлэг хуралдаагүй юм.
Хуралдаанаас гарсан шийдвэрийг эргэн мэдээлнэ.