"Дашваанжил Газ" ХХК-ийн 30 жилийн ойн нэрэмжит "Чингэлтэй хайрханы хишиг" улс, аймаг, цэргийн алдар цолтой чансаа өндөр 128 бөхийн барилдаан өчигдөр /2022.06.05/ боллоо. Энэхүү барилдаанд Ховд аймгийн Чандмань сумын харъяат, улсын заан Б.Пүрэвсайхан түрүүлж, Говь-Алтай аймгийн Жаргалан сумын уугуул, Ховд аймгийн Буянт сумын харъяат, улсын харцага О.Хангай үзүүрлэв.
Их шөвөгт Завхан аймгийн Их-Уул сумын харъяат, улсын гарьд Б.Гончигдамба, Архангай аймгийн Цэнхэр сумын харъяат, улсын гарьд М.Бадарч нар шалгарлаа. Дунд шөвгийн наймд улсын начин Л.Лха-Очир, Э.Даш, Д.Амарсайхан, Б.Чимэдвандан нар үлдэв.
Зургадугаар сарын 11-нд 12:00 цагаас бөх судлаач, бөхийн зүтгэлтэн, улсын хүндэт гарын даа Шагдарын Батжаргалын “Манлайн баясгалан” номын нээлтэд зориулсан аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн хаалтын барилдаан, зургадугаар сарын 12-нд 12:00 цагаас “Булган аймгаас төрөн гарсан дөрвөн аваргын нэрэмжит” улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан тус тус болно.
Холбоотой мэдээ