Хойд Солонгосын харвасан пуужин хурцадмал байдал бий болгоно

Хуучирсан мэдээ: 2022.06.06-нд нийтлэгдсэн

Хойд Солонгосын харвасан пуужин хурцадмал байдал бий болгоно

Хойд Солонгосын харвасан пуужин хурцадмал байдал бий болгоно

Хойд Солонгос өнгөрсөн Ням гаригийн өглөө Япон тэнгис рүү ойрын тусгалтай найман баллистик пуужин харвасан гэж Өмнөд Солонгосын арми мэдэгдэв. Энэ нь Солонгосын хойгийн хурцадмал байдлыг улам хурцатгаж магадгүй гэж болгоомжилж байна. Өмнөд Солонгосын нэгдсэн штабын дарга нарын хорооноос мэдээлснээр, пуужингуудыг өглөөний 09.00 цагийн орчим 30 минутын дотор харвасан байна. Тэд Пёньяны захын Сунан, Өмнөд Пёнган мужийн Каэчон зэрэг дөрвөн цэгээс пуужин харвасан гэж мэдэгджээ.

Хойд Солонгос ийм богино хугацаанд анх удаа найман баллистик пуужин харвасан гэж Өмнөд Солонгосын хэвлэлүүд мэдээлж байна. Пёньян олон газраас пуужингийн цохилт өгч, пуужингийн довтолгооноос хамгаалах системээс зайлсхийж чадна гэдгээ харуулахыг оролдсон гэж ажиглагчид үзжээ.

Өнгөрсөн сард болсон дээд хэмжээний уулзалтаар Өмнөд Солонгос, АНУ-ын удирдагчид хамтарсан цэргийн сургуулилалтын цар хүрээг өргөжүүлэх талаар яриа хэлэлцээ эхлүүлэхээр тохиролцсон юм. Тус хоёр улс Бямба гариг хүртэл Японы Окинава мужийн зүүн өмнөд хэсэгт орших олон улсын далайд гурван өдрийн хамтарсан цэргийн сургуулилалт хийсэн юм. Энэ нь 2017 оны арваннэгдүгээр сараас хойш анх удаа Сөүл, Вашингтон хоёр цөмийн хөдөлгүүрт нисэх онгоц тээгч хөлөг онгоцтой хамтарсан сургуулилалт хийж байна.

Өмнөд Солонгосын шинжээчдийн үзэж байгаагаар, Хойд Солонгосын хамгийн сүүлд харвасан пуужин Өмнөд Солонгос болон АНУ-ын дарангуйллаа нэмэгдүүлэх гэсэн оролдлогын эсрэг хатуу байр суурьтай байгааг харуулж байна. Амралтын өдрүүдээр Хойд Солонгос пуужин харвасны дараа Өмнөдийн ерөнхийлөгч Юн Сук Ёол урьдчилан сэргийлэх болон хамгаалалтын байр сууриа бэхжүүлэх тушаал өгчээ.

Эх сурвалж: NHK JAPAN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ГайхмаарГайхмаар
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж