Лавровын Сербид хийх айлчлалын нислэгийг хориглов

Хуучирсан мэдээ: 2022.06.06-нд нийтлэгдсэн

Лавровын Сербид хийх айлчлалын нислэгийг хориглов

Лавровын Сербид хийх айлчлалын нислэгийг хориглов

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровын энэ сарын 6, 7-ны өдрүүдэд Сербид хийх айлчлал цуцлагдлаа. Учир нь Сербийн гурван хөрш улс Лавровыг өөрсдийн агаарын орон зайд нэвтрүүлэхийг хүсээгүй байна.

Европын холбооны гишүүн Болгар улс, Серби шиг Европын холбоонд элсэнэ гэж найдаж буй Хойд Македон, Монтенегро зэрэг улсууд нислэгийн хориг тавьжээ. ОХУ-ын Гадаад хэргийн яам айлчлалаа цуцласныг баталсан байна. Орос Украин руу довтолсон нь Европын холбооны агаарын орон зайд хориг тавихад хүргэсэн тул өөр арга байхгүй юм.

Нөхцөл байдал өөрчлөгдсөн ч Серби Оростой найрсаг харилцаатай хэвээр байх аж.

Серби Европын холбооноос Оросын эсрэг өргөн хүрээтэй хориг арга хэмжээнд нэгдээгүй. Европын холбоо болон Их Британийн хувьд ОХУ хоёрдугаар сарын 24-нд Украинд халдсанаас хойш хэд хоногийн дараа Оросын онгоцууд, тэр дундаа олигархуудын хувийн онгоцуудад нислэгийн хориг тавьсан юм.

Европын бусад олон орны нэгэн адил Сербид Оросын хий хэрэгтэй байдаг. Мөн Сербийн тал Косовогийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байгааг Кремль дэмжиж байна. Косовогийн дайны үеэр 1999 онд НАТО Сербид цохилт өгсөнд оросууд хилэгнэж байсан түүхтэй.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж