Хятад улс Ням гаригт шинэ сансрын станцдаа дахин нэг нислэгийг амжилттай илгээв. Уг нислэгээр гурван сансрын нисэгч зургаан сарын турш станцын барилгын ажлыг үргэлжлүүлэхээр явж байна гэж Хятадын нисэгчтэй сансрын агентлаг (CMSA) мэдэгдлээ.
Сансрын нисэгчид орон нутгийн цагаар 10:44 цагт ӨМӨЗО-ны говь цөл дэх Жиучуань хиймэл дагуул хөөргөх төвөөс "Long March 2F"пуужинтай "Шэньжөү-14" сансрын хөлгөөр хөөрлөө.
Тус багийнхан арванхоёрдугаар сард эх дэлхийдээ буцаж ирэхээсээ өмнө Тяньгун сансрын станцын Тяньхэгийн үндсэн модульд зургаан сарын турш ажиллаж, амьдрах юм. Тиангон гэдэг нь Тэнгэрийн ордон гэсэн утгатай.

Хөлгийн багийн бүрэлдэхүүнд Чен Дун, Лю Ян, Цай Сюже нар багтсан бөгөөд тэд сансарт хөөрснөөс хойш 6.5 цагийн дараа дэлхий рүү холбогдох төлөвтэй байна. Командлагч Чен 2016 онд Хятадын "Шэнжоу-11" хөлөгөөр сансарт нисч явсан ба Хятадын сансарт хамгийн удаан оршин тогтносон амжилтыг эзэмшиж байсан юм. Лю 2012 онд "Шенжоу-9" хөлгөөр сансарт ниссэн анхны Хятад эмэгтэй болжээ. Мөн энэ нь Цайгийн сансарт хийсэн анхны даалгавар байх болно.
Энэ даалгаварт нислэг нь Хятад улсын 2022 оны арванхоёрдугаар сард багтаан ашиглалтад оруулахаар төлөвлөж буй сансрын станцын бүтээн байгуулалтын үеийн гурав дахь нислэг юм. Өмнө нь 2021 оны есдүгээр сард бусад гурван сансрын нисгэгч гурван сар байх хугацаандаа эхний даалгавраа гүйцэтгэсэн. "Shenzhou-13" сансрын нисгэгч анх удаа сансарт зургаан сар байхаар төлөвлөж байна.
Эх сурвалж: CNN
Зочин 2022-06-05 134.73.243.252
Zozo guitsehguin bnoo
Зочин 2022-06-05 213.87.162.229
!!!!!!!!!!! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — http://gg.gg/119gme
Зочин 2022-06-05 65.216.222.132
Бид энд үмхий х***а коммунист хүний эрх гэж солиорсoор байтал цаад хэд чинь тасарчихлаа. 90 оны эргэлтийн дараа хятад ямар аймар заваан ичиж жигшмээр байсныг мэдэх хүн энд өчнөөн. Бид бараг нэг цэгээс урагшилсан гэхэд нэг их хол зөрөхгүй гэхээр. Уурын галт тэрэг ашигладаг газар байсан даа. Бид энд пүү паа болоод л. Гэтэл одоо. Бид эндээ хоосон гуя том дуутай л үлдэх шив дээ. Нөгөө л өмхий х***а хүний эрхээ ярьсаар. Юмны тунг тааруулнаа гэж айхтар ажил байнаа. Ярихаа болиод хийдэг болмоор байнаа
РАВДАН 2022-06-05 66.181.160.114
х***а АХДАА АМЖИЛТ ЕРӨӨЕ! САНСРЫН КОМАНДЛАГЧ ҮНЭХЭЭР ГОЁ САНАГДАЖ БАЙНА!