Хятад сансрын шинэ станц руу 3 дахь хөлгийн нислэгээ эхлүүлэв

Хуучирсан мэдээ: 2022.06.05-нд нийтлэгдсэн

Хятад сансрын шинэ станц руу 3 дахь хөлгийн нислэгээ эхлүүлэв

Хятад сансрын шинэ станц руу 3 дахь хөлгийн нислэгээ эхлүүлэв
JIUQUAN, June 5, 2022 The crewed spaceship Shenzhou-14, atop a Long March-2F carrier rocket, is launched from the Jiuquan Satellite Launch Center in northwest China, June 5, 2022. (Credit Image: ? Li Gang/Xinhua via ZUMA Press)

Хятад улс Ням гаригт шинэ сансрын станцдаа дахин нэг  нислэгийг амжилттай илгээв. Уг нислэгээр гурван сансрын нисэгч зургаан сарын турш станцын барилгын ажлыг үргэлжлүүлэхээр явж байна  гэж Хятадын нисэгчтэй сансрын агентлаг (CMSA) мэдэгдлээ.

Сансрын нисэгчид орон нутгийн цагаар 10:44 цагт ӨМӨЗО-ны говь цөл дэх Жиучуань хиймэл дагуул хөөргөх төвөөс "Long March 2F"пуужинтай "Шэньжөү-14" сансрын хөлгөөр хөөрлөө.

Тус багийнхан арванхоёрдугаар сард эх дэлхийдээ буцаж ирэхээсээ өмнө Тяньгун сансрын станцын Тяньхэгийн үндсэн модульд зургаан сарын турш ажиллаж, амьдрах юм.  Тиангон гэдэг нь Тэнгэрийн ордон гэсэн утгатай.

Баруун талаас Цай, Чен, Лю нар

Хөлгийн багийн бүрэлдэхүүнд Чен Дун, Лю Ян, Цай Сюже нар багтсан бөгөөд тэд сансарт  хөөрснөөс хойш 6.5 цагийн дараа дэлхий рүү холбогдох төлөвтэй байна. Командлагч Чен 2016 онд Хятадын "Шэнжоу-11" хөлөгөөр сансарт нисч явсан ба  Хятадын  сансарт хамгийн удаан оршин тогтносон амжилтыг эзэмшиж байсан юм.  Лю 2012 онд "Шенжоу-9" хөлгөөр сансарт ниссэн анхны Хятад эмэгтэй болжээ.  Мөн энэ нь Цайгийн сансарт хийсэн анхны даалгавар байх болно.

Энэ даалгаварт нислэг нь  Хятад улсын 2022 оны арванхоёрдугаар сард багтаан ашиглалтад оруулахаар төлөвлөж буй сансрын станцын бүтээн байгуулалтын үеийн гурав дахь нислэг юм. Өмнө нь 2021 оны есдүгээр сард бусад гурван сансрын нисгэгч гурван сар байх хугацаандаа эхний  даалгавраа гүйцэтгэсэн.  "Shenzhou-13" сансрын нисгэгч анх удаа сансарт зургаан сар байхаар төлөвлөж байна.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж