Эрээнд хөл хорио тогтоосон ч чингэлэг тээвэр зогсоогүй гэв

Хуучирсан мэдээ: 2022.06.05-нд нийтлэгдсэн

Эрээнд хөл хорио тогтоосон ч чингэлэг тээвэр зогсоогүй гэв

Эрээнд хөл хорио тогтоосон ч чингэлэг тээвэр зогсоогүй гэв

Эрээн хотын Цар тахлаас урьдчилан сэргийлэх, хянах шуурхай штабаас 2022/01 тоот мэдэгдэл гаргаж, 2022 оны зургадугаар сарын 2-ны өдөр ПСР шинжилгээгээр Covid-19-ийн дөрвөн тохиолдол илэрч, хатуу хөл хорионы дэглэм тогтоох шийдвэр гаргасан.

Иргэдийн зүгээс энэ шийдвэртэй холбоотой чингэлэг тээврийг хязгаарласан гэх мэдээллийг цахим хуудастаа бичиж байна. Үүнийг холбогдох албаны хүмүүсээс тодруулахад “Хөл хорио тогтоосон ч чингэлэг тээвэрт саатсан зүйл байхгүй. Хилийн боомтуудыг хаасан гэдэг ташаа мэдээлэл” гэсэн юм.

Хатуу хөл хорионы дэглэмтэй холбоотойгоор Эрээнд сургууль, цэцэрлэг болон бусад нийтийн газрын үйл ажиллагаа, авто, төмөр, агаарын замын нийтийн тээврийн үйлчилгээг түр хугацаагаар зогсоож, иргэдийг гэрээс гарахгүй, үйлчилгээг хаалганаасаа авах, цар тахлын дэглэмийг нягт баримтлах, шаардлагатай тохиолдолд шуурхай штабаас зөвшөөрөл авч хотоос гарах зэрэг дэглэм баримтлахаар болсон. Гэхдээ хилийн боомтуудын үйл ажиллагааг хязгаарлаагүй байна.

Одоогийн байдлаар Эрээн-Замын-Үүд боомтын үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа төдийгүй чингэлэг тээвэрлэлтийг ч үргэлжлүүлж байгаа аж.

Авто тээврийн үндэсний төв, бусад албаны хүмүүсийн хэлэхдээ "Эрээний боомтоор нэвтрүүлэх ачаа барааг сугалаагаар оруулж буйд иргэд бухимдлаа илэрхийлсэн. Үүнээс үүдэж чингэлэг тээврийг хязгаарласан мэт ташаа ойлголт гарч байна. Хилийн нөхцөл байдлыг хуучин хэвэнд оруулах хүртэл хугацаа шаардлагатай. Түүнээс хилийн боомт хааж, тэг зогсолт хийсэн зүйл байхгүй" гэж онцоллоо.

Цар тахлын нөхцөл байдлыг харгалзаж, өнгөрсөн гуравдугаар сараас Хятадын талаас ачаа тээврийг сугалаагаар нэвтрүүлж эхэлсэн. Нөхцөл байдлыг харгалзаж албаны хүмүүс иргэдэд хүлээцтэй хандах хэрэгтэйг хэлж буй юм.

Хилээр нэвтрүүлж байгаа ачаа тээврийн жолооч нарын дунд сугалаа явуулаагүй байна. Зөвхөн чингэлэг тээвэрлэлтийн хувьд ачаалалтай байгаа учраас тодорхой зохицуулалт хийж байгаа учраас тээвэрлэлт хугацаа алдах асуудал гарч буй аж. Үүнийг тэг зогсолт гэж ойлгож болохгүйг албаныхан хэллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж