Бангладеш: Дэлбэрэлтийн улмаас олон хүн шархадлаа

Хуучирсан мэдээ: 2022.06.05-нд нийтлэгдсэн

Бангладеш: Дэлбэрэлтийн улмаас олон хүн шархадлаа

Бангладеш: Дэлбэрэлтийн улмаас олон хүн шархадлаа

Бангладешийн зүүн өмнөд хэсэгт орших нэгэн хотын агуулахад дэлбэрэлт болсны улмаас  16 хүн амиа алдаж, олон зуун хүн шархадсан гэж албаны хүмүүс мэдээллээ.

Ситакунда хотын чингэлгийн агуулахад гарсан галыг унтраахаар гал сөнөөгчид дуудагдсаны дараахан дэлбэрэлт болжээ.

Шархадсан 20 хүний ​​биеийн байдал хүнд байгаа бөгөөд биеийнх нь 60-90 хувь нь түлэгдсэн гэж шархадсан хүмүүсийг эмчилж байгаа эмнэлгийн эмч "Франс Пресс" агентлагт мэдээлэв.

Галын шалтгаан тодорхойгүй хэвээр байна. Тус агуулахын зарим чингэлэгт химийн бодис хадгалагдаж байсан  гэж орон нутгийн хэвлэлүүд мэдээллээ.

Дэлбэрэлтийн улмаас ойролцоох хэд хэдэн барилгын цонх хагарч, 4 км (2.4 миль) зайд мэдрэгдсэн гэж орон нутгийн мэдээллийн агентлаг "Prothomalo"мэдээлэв.

Тус хот нь улсынхаа хоёр дахь том хот Читтагонгоос ердөө 40 км (25 миль) зайд оршдог. Ситакунда хотын эмнэлэг шархадсан хүмүүсээр дүүрсэн аж. Шархадсан хүмүүсийн дунд автобаазын ажилчид болон гал сөнөөгчид, цагдаа нар байгаа гэж орон нутгийн хэвлэлүүд мэдээлж байна.

Дэлбэрэлт болсноос хойш хэдэн цагийн дараа. буюу Ням гаригийн өглөө  гал сөнөөгчид  галыг унтраахаар оролдсон хэвээр байна.

Тус агуулахын захирал Мужибур Рахман "Франс Пресс" агентлагт 600 орчим хүн ажиллаж байсан гэж мэдэгджээ.

Бангладеш улсад гал түймэр гарах нь элбэг.  Өнгөрсөн онд тус улсын өмнөд хэсэгт онгоц шатаж, 39 хүн амиа алдсан юм.  Мөн тэр оны эхээр нийслэл Дака хотын ойролцоох Рупганж дахь үйлдвэрийн галд наад зах нь 52 хүн нас барсан.

Читтагонгоос холгүй орших Патенгад 2020 онд өөр нэг чингэлэг хадгалах агуулахад газрын тосны сав дэлбэрсний улмаас гурван ажилчин амиа алджээ.

 

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж